Зуны халуунд тухтай унтахад туслах 10 арга

0

Зуны аагим халуун уур амьсгал бидэнд баяр хөөр, эрч хүчийг бэлэглэдэг ч гэлээ зарим нэг байдлаар төвөгтэй байдлыг үүсгэж байдаг. Агааржуулагчгүй хүмүүсийн хувьд зуны халуун гэдэг байж суухын аргагүй байдаг нь ойлгомжтой. Сүүлийн үед бүгчим халуун цаг агаар тасралтгүй үргэлжилж байгаа энэ үед таныг тавтай унтахад чинь туслах 10 аргыг бэлдсэн юм. Ингээд хамтдаа сонирхоцгооё.

10. Саванд хөлдөөсөн ус

2 литрийн усны саванд дүүрэн ус хийж хөлдөөгөөд түүнийгээ дэрний уутан дотроо хийгээд дэрлэж унтана. Ингэснээр биеийн температур хэвийн болж нойр хүрнэ.

Зуны халуунд тухтай унтахад туслах 10 арга 2

9. Шүршдэг сав ба сэнс

Шүршдэг саваа хүйтэн усаар дүүргээд халууцах тоолондоо өөр лүүгээ цацсанаар сэрүүцэж чадах юм. Савандаа жижиг сэнсийг эвтэйхэн байрлуулснаар таныг бүр ч сайн сэрүүцүүлэх ба та нялх хүүхэд шиг л бөх гэгч нь унтах болно.[sociallocker id=148720]

Зуны халуунд тухтай унтахад туслах 10 арга 3

8. Тальк

Бага хэмжээний талькыг өөрийн цагаан хэрэгсэл болон дэрэн дээрээ цацсанаар сайхан унтах болно.

Зуны халуунд тухтай унтахад туслах 10 арга 4

7. Британи арга

Британичууд бага тивд байхдаа хөвөн даавууг түмпэн дүүрэн усанд хийгээд онгорхой цонхноос өлгөөд өрөөгөө сэрүүцүүлдэг байжээ.

Зуны халуунд тухтай унтахад туслах 10 арга 5

6. Сэнс ашиглахын давуу тал

Гадны температур гэрийнхээс илүү байгаа тохиолдолд сэнсээ залгаж хүйтэн агаар гаргана. Маш хурдан хугацаанд өрөөний температур хөрч, сэрүүхэн сайхан орчинд унтах болно шүү дээ.

Зуны халуунд тухтай унтахад туслах 10 арга 1

5. Түр зуурын агааржуулагч

Ахиухан мөс бэлдээд том саванд хийж сэнсний урд тавьснаар өрөөний хэм буурч сэрүүн болдог.

Зуны халуунд тухтай унтахад туслах 10 арга 6

4. Агаарын урсгалыг бий болго

Үүний тулд танд 2 сэнс хэрэгтэй болно. Нэг нь хүйтэн агаарыг үйлдвэрлэж байхад нөгөөх нь халуун агаарыг хөөж гаргах зорилготой юм. Илүү өндөр газар тавихын хэрээр үр дүн нь сайн байх болно.

Зуны халуунд тухтай унтахад туслах 10 арга 7

3. Урьдчилан сэргийлэх

Өрөөгөө өдрийн турш сэрүүн байлгахыг хичээгээрэй. Хөшгөө хаагаад цонхоо битгий онгойлгоорой. Нар дөнгөж жаргамагц цонхоо онгойлгож, сэнсээ асааснаар өрөө сэрүүхэн байх болно.

Зуны халуунд тухтай унтахад туслах 10 арга 10

2. Дүүжин ортой болоорой

Халуун агаар дээр байдаг болохоор дүүжин ортой болсноор сэрүүхэн тавтай унтах болно. Дүүжин ор агаарын урсгалыг сайжруулж таныг газартай илүү ойр байлгах болно.

Зуны халуунд тухтай унтахад туслах 10 арга 8

1. Техник хэрэгслээ унтраагаарай

Яагаад гэж үү? Асаалттай байгаа техник хэрэгслүүд өрөөний хэмийг ихэсгэж байдаг учраас унтрааснаар сэрүүхэн орчинд сайхан унтаж чадах юм.

Зуны халуунд тухтай унтахад туслах 10 арга 9

[/sociallocker]
79
ГайхмаарГайхмаар
16
Ха ХаХа Ха
15
ТэнэглэлТэнэглэл
10
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Dariimaa Baterdene

    Dariimaa Baterdene

    2015/06/26 at 18:06

    Yo Otgon-Uul

  2. Enkhee Saaga

    Enkhee Saaga

    2015/06/27 at 21:52

    Euumaa Enji

  3. Зочин

    2015/07/14 at 20:25

    Сэтгэгдэл *

  4. yhh

    2017/07/01 at 20:11

    Hh8ugt7yj

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *