Уэйн Руни очир алмаазан чимэглэлтэй мотоцикл зохион бүтээжээ

0

Уэйн Руни очир алмаазан чимэглэлтэй мотоцикл зохион бүтээжээ


Манчестер Юнайтед болон Английн шигшээ багт довтлогчийн үүргийг гүйцэтгэдэг хөл бөмбөгчин Уэйн Руни Wayne Rooney нь Дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг гэдгээсээ гадна авьяаслаг зохион бүтээгч нэгэн ажээ. 1985 оны 10-р сарын 24-нд Ливерпүүл хотын захын дүүрэг Крокстет Croxteth-д төрсөн хөл бөмбөгийн од залуугийн зохион бүтээсэн очир алмаазан шигтгээн гоёлтой, 250 кмцаг хүртэл хурдлах чадалтай, 100 кмцагийн хурдыг 4-хөн секундэд авч чадах уг мотоциклыг Данийн захиалгаар мотоцикл үйлдвэрлэгч Lauge Jensen хийсэн байна.Онлайн дуудлага худалдааны еВау сайт дээр 38 санал авч, 51.600 фунт стерлингийн үнэ хүрээд байгаа уг мотоциклыг зарж олсон мөнгөө хөл бөмбөгчин эрхэм өвчин эмгэг болоод гэр бүлийн осол гэмтэлд өртөж, бие организм болоод сэтгэл санааны хувьд гэмтсэн хүүхдүүдийг эмчлэн эдгэрүүлэх буяны үйлсэд зориулах гэнэ. Мотоциклын хамгийн онцгой чимэглэл нь арын дугуйны шаврын хаалтан дээр Уэйн Рунигийн зураг бөгөөд энэхүү зураг нь 2011 оны 2-р сард Манчестер Ситигийн эсрэг тоглосон тоглолтын үеэр хийсэн гоолын дараах Уэйн Рунигийн сэтгэл хөдлөл, үйлдлийг харуулсан зураг юм. Энэхүү гоол нь 2012 оны Примьер Лигийн шилдэг гоол гэгдсэн гоол билээ. Онлайн худалдааны сайтан дээрх мотоциклын тайлбарт “Дэлхийн алдартай хөл бөмбөгчин Уэйн Рунигийн зохион бүтээж, Данийн үйлдвэрлэгч Lauge Jensen-д захиалгаар хийлгэсэн энэ мотоцикл нь жинхэнэ хосгүй бөгөөд цорын ганц бүтээл юм.” хэмээн бичигдсэн байна. Уэйн Рунигийн гарын үсэг болон зураг, 21 ширхэг хар алмааз, нэг ширхэг цагаан алмаазан чимэглэлтэй уг мотоциклын зургуудыг тухлан үзэхийг урья.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/01/30 at 13:10

    unen soliotoi

  2. jerry-man

    2013/01/30 at 13:29

    crazy

  3. watuus

    2013/01/30 at 14:03

    zarim humuus saihan amidrahiimaa

  4. McTavish

    2013/01/30 at 14:55

    tnx cool tanai site shildeg ni shvv…. jargatsan yumoo ineheer shan hiih yumaa olj ydsan amidraltai yum

  5. mastiphal25

    2013/01/30 at 15:08

    wow, cool machine! [img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img]

  6. uniQu3

    2013/02/02 at 13:58

    wow cool

  7. enkule_fires

    2013/02/02 at 20:03

    eemer2

  8. Зочин

    2013/02/11 at 02:08

    manchester 4 life

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *