Бие организмаас хорт бодисуудыг цэвэрлэдэг шилдэг 10 хүнсний бүтээгдэхүүн

0

Эсийн хэвийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон хэрэггүй бодисууд болох шүвтэр, сүүн хүчил, хомо-кистейн түүнчлэн хүний гараар бүтээгдэж, хүрээлэн буй орчин, хоол хүнс, усанд орсон хорт бодисууд бүхий биед агуулагдаж байгаа хорт бодисууд нь эд эсийг гэмтээдэг. Тэгвэл бие организмд байгаа хорт бодисыг цэвэрлэх явцыг детокс /detox/ гэж нэрлэдэг бөгөөд энд бид хоол хүнсэнд заавал хэрэглэх хэрэгтэй хамгийн хүчирхэг арван детокс хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдээллийг бэлтгэсэн байгаа юм. Эрүүл мэнддээ анхаардаг хүн бүрийг мэдээллийн маань дэлгэрэнгүйг анхааралтай уншихыг хүсэж байна.

Хэрвээ та бие организмаа цэвэрлэж, эрүүл чийрэг нэгэн болохыг хүсэж байгаа бол дараах бүтээгдэхүүнүүдийг өөрийн өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй.

10. Бэрсүүт жүрж

Энэ жимс нь хоол боловсруулах эрхтэн системийг цэвэрлэж, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлдэг. Мөн энэ жимс нь байгалийн чихэр, илчлэг багатай тул хоол хүнсний дэглэм барьдаг хүмүүст тохиромжтой.

9. Төмс

Төмс ялангуяа амтат төмс нь антиоксидантаар нэн баялаг. Бета каротин хэлбэртэй А витамины баялаг эх үүсвэр болох энэ хүнсний ногоонд витамин С-ээс гадна биеэс чөлөөт радикалуудыг устгах маш хүчтэй антиоксидантууд агуулагддаг. Мөн кадми, зэс, мөнгөн ус зэрэг хүнд металлуудыг устгаж, биеийг цэвэрлэхэд тусладаг.

8. Брокколи

Антиоксидантаар баялаг энэ ногоо нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй. Түүхий брокколид шим тэжээлт бодис өндөр хэмжээгээр агуулагддаг.

7. Авокадо

Глютатион агуулсан антиоксидантаар баялаг энэ бодис бие дэх хорт бодисуудыг хувиргах замаар цэвэрлэдэг бөгөөд биед агуулагдаж байгаа химийн хорт бодисуудыг багасгахад тусалдаг.

6. Байцаа

Байцаанд хүний бие дэх химийн хорт бодисуудыг задлах хүхэр агуулагддаг.

5. Наранцэцгийн үр

Энэ аятайхан хөнгөн зууш элгийг цэвэрлэдэг. Түүнчлэн бие дэх хорт бодисуудыг устгахаас гадна биед холестрол үүсэх явцыг зогсоодог.

4. Цангис жимс

Шээсний замын халдвараас сэргийлдэг энэ жимс биед байгаа хорт бодисыг цэвэрлэхийн зэрэгцээ бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

3. Хүрэн манжин

Антиоксидантаар нэн баялаг энэ ногооны тод өнгөт пигментэд хавдрын эсийг эсрэг тэмцэх чадвар агуулагддаг. Хүрэн манжинд агуулагддаг бетайн болон бусад ашигт бодисууд нь элэгний эд эсэд тамир тэнхээ оруулахаас гадна пектин хэмээх фибре нь бие организмаас хүнд металлууд болон хорт бодисыг зайлуулдаг.

2. Сармис

Бие махбодийг дотроос нь цэвэрлэх антибиотик шинж чанартай энэ ногоо биеийн эсэргүүцлийг сайжруулах гайхалтай чадвартай.

1. Нимбэг

Витамин С-ийн баялаг эх үүсвэр болсон энэ жимс нь элгийг цэвэрлэхэд шаардлагатай бодис болох глутатионыг бий болгоход тусалдаг бөгөөд лимонин хэмээн нэрлэгдэх ургамлын химийг агуулдаг нь элгийг хоргүйжүүлэх, биед агуулагдсан химийн бодисыг цэвэрлэх хоёр үе шатыг сайжруулдаг.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. uniQu3

    2013/08/08 at 14:54

    mmmm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *