Жилийн эцсийн урамшуулал: Хятадын нэгэн компанийн эзэн ажилтнууддаа 61 сая юанийн бонус тараажээ

0

Хятадад нэгэн компанийн өглөгч эзэн хятадын Цагаан сараар ажилтнууддаа 61 сая юанийн дүнтэй урамшуулал тараажээ. Урамшууллын мөнгө тарааж байгаа нь үнэхээр сүртэй: бөөн боодолтой мөнгийг хоёр залуу л өргөж чадна.

Синьсян хотын Henan Xinxiang Kuangshan компанийн эзэн 2023 оны Цагаан сараар ажилтнууддаа 61 сая юанийн дүнтэй урамшуулал өгөхөөр шийджээ.

Урамшуулал олгох ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөсөн бөгөөд овоолж өрсөн мөнгөн дэвсгэртийн боодлуудыг хоёр залуу л өргөж дийлж байлаа.

Баярын бэлгийг бүх ажилтнууд хүртсэн. Албан тушаалын зэргээс шалтгаалан харилцан адилгүй урамшуулал олгожээ. Бусдыгаа манлайлан ажилласан менежерүүд 5 сая юанийн урамшууллын эзэд болсон байна.

Танд Шинэ жилийн урамшуулал олгосон уу? Эсвэл Цагаан сарын урамшуулал олгох гэж байна уу?

10
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *