Танаас огт чин сэтгэлээсээ уучлалт гуйгаагүй, зүгээр л уучлалт гуйсан нэр төдийхнөөр таныг хуурч буй 12 бодит жишээ

1

Бидэнд заримдаа хүнээс уучлалт гуйхаас өөр аргагүй байдалд орох зүйл тохиолддог, бас хүмүүс ч биднээс уучлалт гуйх хэрэг гардаг. Харин уучлалтыг тэр болгон чин сэтгэлээсээ гуйдаггүй. Уучлаарай гэж хэлсэн мөртлөө хийсэн зүйлдээ сэтгэл зовоогүй бол худлаа л хэлж байна гэсэн үг. “Уучлаарай” гэж хэн нэгэн хэлэхдээ өөрийн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээгээгүй бол “уучлалтгүй уучлалт” гэж үздэг.

Энэ асуудлыг бид ихэд сонирхон судалсан бөгөөд бидний амьдралд түгээмэл тохиолддог нөхцөл байдлуудыг тодорхой жишээгээр танд танилцуулахаар бэлдлээ.

1. “Чи бүхнийг хэтрүүлэх юм”

Уучлалт гуйж байгаа энэ арга нь өөрийн гэмээ буцаан нөгөө хүндээ нялзааж байгаа мэт. Хүн албан ёсоор уучлалт гуйсан боловч тэр өөрийнхөө үйлдэлд огт гэмшээгүй байна. Харин ч эсрэгээрээ, тэр танд өөрийнхөө хийсэн үйлдэлд хариуцлага хүлээлгэж, өөрөөр хэлбэл түүний үйлдэлд таны үзүүлж буй хариу үйлдлийг тэр буруутгаж байна. Түүний хийсэн үйлдэл нь угтаа зөв, харин таныг л буруу хүлээж авч байна гэсэн ойлголттой хүн юм.

 

2. “Мэдээж чиний ажил минийхээс илүү чухал байлгүй яах вэ, гэхдээ…”

Уучлалтын энэ арга нь харилцан ярьж байгаа хүнээ үнэгүйдүүлж байгаа хэрэг. Таны хэлсэнтэй санал нийлсэн мэт боловч үнэн хэрэгтээ таны хүсэл зорилго, шаардлагыг үл хүндэтгэсэн нөхцөл байдал бий болгож байна. Энэ байдлаараа тэр таныг дарангуйлж байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл таны ажил төрөл өөрийнх нь хүсэл, зорилготой харьцуулахад байдаг л нэг жирийн зүйл гэж тэр үздэг.

 

3. “Би ч бас тоглосон юм” гэдэг үг хормын дотор бүх гомдлыг тайлна

Ярилцаж байгаа хүн танд ямар нэгэн гомдмоор зүйл хэлж байсан уу? Хэлснийхээ дараа тэр хүн инээмсэглээд: “За боль доо, битгий гомд л доо, би зүгээр тоглож л хэлсэн ш дээ.” гэж нэмж хэлж байсан тохиолдол бидний дунд цөөнгүй гарсан биз. Ийм “тоглоом” нь доромжилж байгаа үйлдлээ хэвийн гэж харуулахыг хичээж буй хэрэг. Таныг харин тоглоом шоглоом ойлгодоггүй, хэтэрхий гомдомтгой юм гэж тэр үзэж байна. Доромж үг хүний сэтгэлийг их шархлуулдаг, уучлал гуйлаа гээд хэн ч сэтгэл хангалуун үлдэж чаддаггүй.

 

4. Албан ёсны уучлалт

Энэ бол нөхцөлт уучлалт – болсон үйл явдалд уучлалт гуйгаагүй харин болох магадлалтай үйлдэлд уучлалт гуйж байна. Бүхлээр нь авч үзвэл нэг иймэрхүү сонсогдоно л доо: “Чи гомдчихсон бол надад харамсалтай байна, хэрвээ гомдоогүй бол надад харамсах зүйл алга”. Ярилцаж байгаа хүнээ тун эвгүй байдалд оруулж буй үгний цуглуулга юм. Албан ёсны уучлалт гуйх нь гуйсан, гэхдээ хэлсэн үгэндээ тэр огт харамссангүй.

 

5. “Би чамаас байнга уучлалт гуйдаг”

Энэ аргаар гэмшиж байгаагаа илэрхийлэх нь чин сэтгэлийн уучлалт биш. “Би зуун удаа уучлалт гуйсан биз дээ” гэдэг үг хэлсэн бүх уучлалтыг ул мөргүй үгүйсгэнэ. Эдгээр үгийг хэлэхдээ уучлалт гуйгаад байх зүйл огт алга гэсэн бодолтой явна. “Дежавю-уучлалт”-ыг – хүн хийсэн үйлдэлдээ уучлалт гуйсан мэт боловч энэ үгнээсээ огт сэтгэлийн тайтгарал авсангүй.

 

6. “Магадгүй” гэдэг үг уучлалтанд орох – чин сэтгэлээсээ уучлалт гуйж чадсангүй

“Магадгүй” эсвэл “байж болох юм” гэдэг үгс орсон уучлалтыг худлаа гэж ойлгоорой. Жинхэнэ гэмшил – гомдсон талын сэтгэл хөдлөлийг сонсож ойлгохыг хэлнэ. “За, магадгүй дээ, харин л дээ …” гэсэн утгатай үгс нь тухайн хүнд гомдсон хүний сэтгэл хөдлөл огт хамаагүйг илтгэж байгаа юм. Энэ төрлийн уучлалт нь албан ёсоор уучлалт гуйсан болоод яриаг хурдан дуусгахыг л оролдож байгаа хэрэг.

 

7. Гомдох хэрэггүй, “…чи мэднэ шүү дээ”

“Хоёулаа олон жил танил улс, намайг ингэж наргиан болгож ярьдгийг чи сайн мэднэ шүү дээ” – энэ төрлийн уучлалт нь таагүй нөхцөл байдлаас зайлсхийхийг хичээж байгаа хэрэг юм. Үүнд ямар ч уучлалт алга, нөгөө хүнээ ойлгохыг ч хүсэхгүй байна. Тухайн хүнийг таагүй байдалд оруулснаа ч ойлгосонгүй, ерөнхийдөө бушуухан шиг ярианы сэдвийг л өөрчлөх хүсэл энэ хүнд байна.

 

8. “Би уучлалт гуйж байна, гэхдээ болзолтойгоор”

Үүссэн асуудлыг энэ мэт уучлалтаар шийднэ гэж байхгүй. Яг л наймаалцаж байгаатай ялгаа байхгүй, гомдсон хүн уучлалтын үг сонсохын тулд төлөөс төлөх хэрэгтэй юм гэнэ. Энэ үед чин сэтгэлийн уучлалт хүсэж байгаа үнэр ч алга, яагаад гэвэл эхлээд та төлбөрөө төлөх ёстой болоод байна.

 

9. Хэн нэгний зөвлөснөөр уучлалт хүсэх

“Намайг чамаас уучлалт гуй гээд” – энэ хувилбар яг л хүүхдийн жүжиг зохиолоороо явж байгаа мэт: томчууд нь бага насны хүүхдэд юу ярьж, яахыг зааж сургадаг, асуудлыг хэрхэн шийдэх ёстойг ч томчууд чиглүүлнэ. Бага насны хүүхэд өөрийнхөө гэм бурууг ч бүрэн ойлгож чаддаггүй. Хүүхдүүдийн ярих нь: “Чамаас уучлалт гуйгаарай гэж ээж хэлсэн юм”, энэ үед гэмшиж байгаагаа ч ойлгохгүй. Тэгэхээр, томчуудын дунд ийм төрлийн уучлалт явж байвал огт чин сэтгэлээсээ илэрсэнгүй гэж ойлгоорой.

 

10. “Хийсэн муу зүйл болгоныг минь уучил”

“Бүхнийг уучил” – их нийтлэг утгатай. Таныг гомдоосон хүн чухам юу буруу хийж таныг зовоож байгаагаа ойлгохыг хүсэхгүй байна. Тэр өөрийн хийсэн тодорхой үйлдэлд хариуцлага үүрсэнгүй. Харин ч эсрэгээрээ, хариуцлагаас зайлсхийх санаатай юм.

 

11. “Дуугүй л болж байвал …”

Өөрийнхөө гэм бурууг ухаараагүй хүнийг уучлалт гуйхыг хүчлэх хэрэг байна уу даа. Энэ төрлийн уучлалт нь ядаргаа болсон сэдвийг дуусгах л хүсэлтэй байгаагаас бус гомдоосон талд ямар ч тайтгарал авчрахгүй.

 

12. “Надад үнэхээр харамсалтай байна”

Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ огт гэмшээгүй хүн нэг иймэрхүү утгатай зүйл хэлнэ: “чамайг гомдоосондоо харамсаж байна” эсвэл “Чамд тэгж бодогдуулсан бол уучлаарай”. Буруу зүйл хийсэн гүн нөгөө хүндээ бурууг тохож байгаатай утга адил. Уг нь тэр гомдохооргүй зүйл хэлсэн, даанч та түүнийг буруугаар ойлгож. Таныг гомдсонд ер нь хэн буруутай болоод явчихав аа? Мэдээж, та өөрөө л буруутай байж. Бас тэгээд гомдоод байгаа.

Та чин сэтгэлээсээ гуйгаагүй уучлалттай тулгарч байв уу?

40
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Энхтөр Төрбат

    Энхтөр Төрбат

    2020/11/21 at 17:19

  2. Бямбасүрэн Лхагва

    Бямбасүрэн Лхагва

    2020/11/21 at 20:49

    Нээрээ тийм шүү чамд дүү шигээ л ханддаг болохоороо ингээд хэлчихлээ. Ч гэх шиг юм зөндөө л сонсож байгаа. Гэхдээ тэнэг хүнд гомдоод зүрх сэтгэлээ гэмтээгээд яахав дээ л гэж боддог доо.

  3. Гэгээн Гэгээн

    Гэгээн Гэгээн

    2020/11/22 at 00:12

    Erdenebat eniig unshaarai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *