Гэр бүлийнхэн рүүгээ мөнгө явуулахын тулд хамгийн муу, хямдхан хоолоор голоо зогоодог хамгаалагч эр – Үр хүүхдээ гэсэн эцэг хүний сэтгэл үнэхээр агуу ажээ

0

Филиппиний Котобатод ажилладаг хамгаалагч эр ажлынхаа цайны цагаар байнга хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн иддэг аж. Фэйсбүүкийн хэрэглэгч Ralph Reymond Hermano Getanes гэх хүн түүний хооллож буйтай тааралдаж, хэсэг хугацаанд яриа өрнүүлэх зуураа зургийг нь авч, интернет орчинд бусадтай хуваалцжээ.

Интернет хэрэглэгчид Getanes-ийн зургуудыг үзэж, цааш SHARE хийж, илүү олон хүний анхаарлыг татсан байна. Олон хүмүүс нэгэн байгууллагад хамгаалагч хийдэг энэ эрийн гэр бүлийнхнийхээ төлөө өөрийнхөө эрүүл мэндийг зольж буй энэ их сэтгэлийг нь шагшин магтацгааж, бахархаж байгаагаа илэрхийлжээ.

photo by RalphHG

Нэр нь үл мэдэгдэх энэ хамгаалагч эр Минданао дахь нэгэн компанид олон цагаар хөдөлмөр эрхэлдэг бөгөөд Getanes түүнийг харах үед тэр оройн хоолондоо хуванцар савтай хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн идэж байсан гэнэ – будааны хольцтой “Ding Dong Mixed Nuts” гэх бэлэн бүтээгдэхүүн.

photo by RalphHG

Сүүлд нь өөр нэгэн Фэйсбүүк хэрэглэгч уг хамгаалагчийн нэрийг Aries Abas болохыг олон нийтэд мэдэгдсэн байна.

“Ding Dong Mixed Nuts” гэх бэлэн бүтээгдэхүүн Филиппинд хамгийн алдартай хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн бөгөөд давсалсан самар, эрдэнэшиш, ногоон шоштой чипсний төрлийн хүнс юм байна.

Getanes хамгаалагч эрээс яагаад ажлынхаа цайны цагаар хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн идэж байгаа талаар нь асуужээ.

“Тийм ээ эрхэм ээ, би Котабато дахь гэр бүлийнхэндээ цалингаасаа мөнгө явуулж, тэдний амьдралыг залгуулдаг юм.” хэмээн хариуд нь хэлсэн байна.

Getanes хамгаалагч эрийг 24 цагийн турш амралтгүй ажилладаг, дээрээс нь ийм төрлийн хоол хүнсээр голоо зогоодог учраас өвчин туссан байж магадгүй гэж оруулсан постондоо дурджээ.

Түүний яагаад ийм бэлэн бүтээгдэхүүн идэж байгаа шалтгаанаа хэлсэн хариулт үнэхээр сэтгэл өвтгөм байв – тэр будаатай хольж уг хоолоо иддэг бөгөөд нэг л өдөр эдгээр эрүүл бус бэлэн бүтээгдэхүүнийг идэхээ болино гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн ч, тэр цаг хүүхдүүд нь коллежоо төгссөний дараа ирэх байх гэжээ.

Хэд хэдэн интернет хэрэглэгчид Getanes-аас хамгаалагч эрийн талаарх мэдээллийг өгөхийг хүссэн бөгөөд түүнд сэтгэл санаа болон эд материалын туслалцаа үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Abas-ийн хувьд Филиппин-Хятадын томоохон бизнесийн байгууллага болох Davao их дэлгүүрт хамгаалагч хийдэг болох нь тодорхой болжээ.

“JobStreet” сайтаас харахад Филиппиний Минданао гэх газарт хамгаалагч хийдэг хүмүүсийн сарын дундаж цалин 224 доллар байдаг бол, нэг өдрийнх нь цалин ойролцоогоор 7 доллар байдаг байна.

25
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Dawagjantsan Jawzmaa

    Dawagjantsan Jawzmaa

    2020/11/20 at 19:39

    Ёстой л агуу юм даа

  2. Sant Tek

    Sant Tek

    2020/11/21 at 00:09

    Ингэлээ гээд эрүүл мэнд чухал л даа уг нь

  3. Udwal Erbolot

    Udwal Erbolot

    2020/11/21 at 02:27

    mundag aaw ymaa ygl minii aaw shig

  4. Jargalmaa Mygmar

    Jargalmaa Mygmar

    2020/11/21 at 03:40

    Hunii nutagt iim l bdagda

  5. Бадмаа Батсүх

    Бадмаа Батсүх

    2020/11/21 at 05:57

    үхтэл үр харам

  6. Одноо Гэрэлээ

    Одноо Гэрэлээ

    2020/11/21 at 10:03

    ajlaasni hool uguh heregtei

  7. Алсын хараатай хүн байна даа.

  8. Boogi Bolor Erdene

    Boogi Bolor Erdene

    2020/11/21 at 12:12

    Bid ch bas gadaadad ajil hij mungu huraaj ger luuga mungu yawuulah geel hamgin hyamd hool iddg blaa terni huchind heliko bacteria tai blsn bdin

  9. Sunday Sunday

    Sunday Sunday

    2020/11/21 at 12:13

    Гайхаад байх юмгүй монголын эмч нарын 1 сарын цалин л бна. 224$

  10. Амар С.

    Амар С.

    2020/11/21 at 15:25

    Нэг талаасаа ийм байж болох ч нөгөө талаасаа өрөөсгөл хандлага…Үр хүүхэд, гэр бүлд мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл энэ эцэг өөрөө шүү дээ. Ийм хоол өдөр бүр идээд 2 жилийн дараа хавдар болж хэмнэсэн мөнгөө буцаад өвчинд зарна. Илүү алсыг харвал эрүүл байх нь хамгийн чухал!

  11. Sunday Sunday

    Sunday Sunday

    2020/11/21 at 16:53

    Амар С. tiim shu udahgui hodoodnii havdart bno ter ued hemnesen mungu haandaachgui guyndaachgui boloh vii de.

  12. Xuuxduud ni oilgoosoidoo

  13. Otgon Endon Otgon

    Otgon Endon Otgon

    2020/11/21 at 20:02

    Tiim shvv

  14. Zagdsvren Tuya

    Zagdsvren Tuya

    2020/11/22 at 00:43

    mundag hun bn ❤❤

  15. Enetheg Hvj

    Enetheg Hvj

    2020/11/22 at 01:31

    Aguu setgel

  16. Tvmenbayar Ochirkhvv

    Tvmenbayar Ochirkhvv

    2020/11/22 at 01:51

    Onoodriin iim aguu setgel margaashiin mash tom haruusal ur huuhdee ar geree gej boddog bol ooroo eruul saruul bh ystoi sn hoolloj eruul saruul bj iluu ihiig buteej chadna…

  17. Altantuya

    Altantuya

    2020/11/22 at 16:21

    wow

  18. Перизат Жекей

    Перизат Жекей

    2020/11/22 at 19:14

    Mundag yum aa ali xamgaalaltig manai Ikh khar suld bish biz manai zaluunar bas mundag shvv😘😘😘😘😘

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *