Өвлийн хувцас болон гутлаа хурааж хадгалахдаа бидний гаргадаг 12 алдаа. Үүнээс болж хувцас хурдан муудаж, хэлбэрээ алддаг

1

Бид ер нь л өвлийн хувцас, гутлаа зөв хадгалах тухай боддоггүй тул энгийн алдаануудыг маш их гаргадаг. Жишээ нь, шубыг вакуум уутанд хийдэг, ноолууран пальтог шкафанд өлгөдөг гээд бидний хийдэг алдаа үүгээр дуусахгүй.

Өвлийн дулаан хувцас, гутал хэрэгцээгүй болох эсвэл өнгө үзэмжээ алдахад нөлөөлөх 12 алдааг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Дутуу цэвэрлэх эсвэл гутлаа дутуу хатаах

© Depositphotos.com

Хэрвээ та өвлийн гутлыг цааш хураахаасаа өмнө зөв цэвэрлэж, хатааж чадвал удаан өмсөж чадна гэсэн үг юм. Хатсан шавар, шороог сойзоор цэвэрлэж болно, харин амархан арилахгүй толбыг толбо арилгагчаар болгоомжтой цэвэрлэ.

Бүрэн цэвэрлэсний дараа гутланд ус үл нэвтрэх бодис түрхэж заавал бүрэн хатаахыг хичээгээрэй. Эс бөгөөс гутланд хөгц эсвэл таагүй үнэр бий болох аюултай.

 

2. Байгалийн гаралтай материалтай хувцсыг вакуум уутанд хадгалах

© Depositphotos.com

Цэвэр үслэг эдлэлийг вакуум уутанд хадгалахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Нэгдүгээрт, вакум уутанд агаарын солилцоо явагдахгүй. Агаар – үслэг эдлэлд маш чухал зүйл. Хоёрдугаарт, үслэг эдлэлийн хөвсгөр чанар алдагдах магадлалтай.

 

3. Ноолууран эдлэлийг буруу хадгалах

Ноолуурын ширхэг маш эмзэг, ямар нэгэн нугалаа эсвэл таталт хувцсанд муугаар л нөлөөлнө. Тийм учраас ноолууран пальтог шкафанд өлгөх эсвэл эвхэж хадгалахаас зайлсхий. Үүний оронд дотор нь нимгэн цаас хавчуулж уутанд хадгалаарай. Ингэснээр ноолууран ширхэгийг механик гэмтлээс хамгаалах юм.

 

4. Хайрцагтай гутлыг тагтан дээр хадгалах

© Depositphotos.com

Агаарын хэм болон чийгшлийн огцом өөрчлөлт нь гутланд хөгц үүсэх эсвэл хуурайшихад хүргэнэ. Тиймээс гутлыг тагтан дээр болон паарны хажууд хадгалж огт болохгүй. Дулаан гутлыг аль болох харанхуй, тасалгааны хэмд мөн хэвийн чийгшилтэй орчинд хадгалахыг хичээгээрэй.

 

5. Малгайг уутанд сайтар ороож хадгалах

Толгойн гоёлын угааж болохгүй хэсгийг боломжоороо сайтар цэвэрлэх, харин угааж болохыг нь заавал угааж, бүрэн хатааж байж хадгална. Гялгар уутанд давхарлаж тавилгүйгээр хадгалах хэрэгтэй. Энэ тохиолдолд малгай үрчийж хэлбэрээ алдах магадлалтай, ялангуяа эсгийн орцтой (бүрэн болон хагас) малгайд хамаарна.

Малгайн хэлбэр хатуу байсан ч хамаагүй. Жишээ нь, бөмбөлөгтэй малгай – ийм малгайг аль болох тусад нь хадгалахыг хичээгээрэй. Малгайг ер нь сагс эсвэл зориулалтын даавуун цүнхэнд чөлөөтэй тавьж хадгалах хэрэгтэй.

 

6. Гутлыг тохиромжгүй хайрцагт хадгалах

Гутлыг удаан өмсье гэж бодож байгаа л бол хэмжээнд нь тохирох хайрцганд хадгалж байгаарай. Жижигдсэн хайрцагт хадгалсан бол дараа өвөл таны гутланд амархан арилахааргүй нугалаас үүссэн байх вий.

Боломжтой бол гутлын хэмжээнд тохирсон хэв дотор нь углавал бүр ч сайн. Хэрвээ тусгай угладаг хэрэгсэл байхгүй бол хуйлсан сэтгүүлийн цаас ч болно. Бас нэгэн хувилбар, xүчил агуулаагүй цаас буюу тaмхины нимгэн эсвэл нарийн боовны пергамент цаас хуйлж хийж болох юм. Сонингийн цаас дэмий, яагаад гэвэл бал нь гутлыг будаж болзошгүй.

 

7. Хими цэвэрлэгээнээс авсан хувцсыг шууд ууттай нь шкафанд өлгөх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Олон хүн ийм бодолтой явдаг: хими цэвэрлэгээнд өгсөн юм чинь хувцас маш цэвэрхэн байгаа, тэгэхээр хими цэвэрлэгээнээс авчраад шууд л шкафандаа өлгөхөд болно. Үнэндээ ингэж огт болохгүй. Хувцас тасалгааны хэмд задгай агаарт  (онгорхой цонх эсвэл тагтан дээр ) “салхилах” ёстой, харин дараа нь шкафандаа хурааж болно.

Хими цэвэрлэгээний газрын хувцсанд угласан гялгар уут чийгийг гадагшлуулахгүй, тиймээс мөөгөнцөр үүсэх эсвэл таагүй үнэртэй болгох эрсдэлтэй.

 

8. “Амьсгалдаг” хүрмийг дотогш нь эргүүлж хадгалах

Ийм төрлийн хувцсыг олон нугалахгүйгээр хадгалах хэрэгтэй. Эвхсэн тохиолдолд хувцасны мембрамын гадаргуу гэмтдэг. Тиймээс хүрмийг уутанд хөнгөхөн эвхэж хадгална. Яагаад гэвэл мембрам тоос шороонд эмзэг, өөрөөр хэлбэл “амьсгалах” чадвараа алдаж мэдэх юм.

 

9. Цэвэр орцтой хувцсыг салхилуулахгүй далд хийх

© Depositphotos.com

Үслэг болон ноосон эдлэл хадгалагдаж байгаа газрын агаарын солилцоо их байх ёстой. Үүнд 2 шалтгаан нөлөөлнө. Нэгдүгээрт, агаар нь үс, ноосны ширхэг хэлбэрээ алдахгүй байхад тусалдаг. Хоёрдугаарт, цагаан эрвээхэй нь цэвэр агаар, нарны гэрэлд тэсвэргүй амьтан юм.

 

10. Халааснуудаа шалгахгүй орхих

Дулаан хүрэм болон пальтог шкафанд хадгалахаасаа өмнө бүх халааснуудыг шалгаж амыг нь битүүлэх хэрэгтэй. Халаасанд санамсаргүй үлдээсэн зүйл хувцасны хэлбэрийг алдагдуулж болзошгүй. Жишээ нь, багахан чийгтэй байсан бээлий үлдээлээ гэж бодъё, энэ тохиолдолд хөгц үүсэх нь ойлгомжтой. Халаасанд юм мартмаар байгаа бол мөнгөнөөс өөр зүйл мартаад хэрэггүй дээ.

 

11. Хуванцар хайрцаг, уут ашиглах

Хувцсыг гялгар уутанд хадгалах нэг их сайхан санаа биш, яагаад гэвэл хувцасны давуу огт амьсгалахгүй шүү дээ. Удаан хугацаанд битүү саванд байсан гутал, хувцас хуучирсан эд барааны үнэртэй болдог, тэр үнэр амархан ч арилахгүй. Тиймээс торон уут эсвэл картон хайрцагт л хувцсаа хадгалахыг хичээгээрэй.

 

12. Зөвхөн хувцсаа л цагаан эрвээхэйнээс хамгаалдаг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Цагаан эрвээхэй зөвхөн хувцас төдийгүй гутал ч гэсэн идэх дуртай. Ялангуяа хөлсний үнэр үлдсэн бол үржих таатай орчин болно. Хэрвээ гутлыг онцгой зааврыг дагуу хадгалахгүй бол хортон шавьж ямар нэгэн аргаар үржиж орхино. Тиймээс гутлаа хортон шавьжаас хамгаалахын тулд угааж цэвэрлэхдээ цагаан эрвээхэйнээс хамгаалах тусгай бодис ашиглаарай.

Та өвлийн хувцас, гутлаа зөв хадгалдаг уу? Шуб зэргийг цагаан эрвээхэйнээс хамгаалах ямар нэгэн өөр арга мэдэх үү?

6
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *