Хумсаа мэрдэг хүмүүс анхаар! Уг буруу зуршил нь коронавирусын халдварын эрсдэлийг улам их нэмэгдүүлж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна

0

Хумсаа мэрэх муухай зуршлаас салах цаг нэгэнт болсон. Эрүүл мэндэд маш их сөрөг нөлөө, үр дагавар авчирдаг зуршил юм шүү дээ. Мэргэжилтнүүдийн батлан хэлж байгаагаар бол коронавирусаар өвчлөх маш энгийн арга гэнэ. Нью-Йоркийн их сургуулийн дэргэдэх харшил, халдварт өвчин судлалын Лангон төвийн доктор Пурви Парих энэ салбартаа нэр хүндтэй нэгэн бөгөөд түүний зөвлөснөөр хүмүүс хумсаа мэрэх зуршлаас нэн даруй салах ёстой гэнэ. Энэ зуршил коронавирусаар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж тэрээр үзжээ.

Бүх л төрлийн бактери, вирус бохир хумсны доор хуримтлагддаг, нэгэнт хумсаа мэрж байгаа бол амаар дамжин хүний бие махбодод шингэнэ. Ялангуяа гараа тогтмол угаадаггүй хүмүүсийн хувьд бүр ч аюултай юм. Хүн гараараа нүүрэндээ хүрнэ, бас нүд, ам, хамар гээд бүхий л хэсэгт хүрдэг, энэ тоолонд бактер дамжиж байгаа ажээ.

Доктор Парихийн батлан хэлснээр, бактери шууд амны хөндийд орно. Энэ үед ямар ч халдварт өвчин тусаж болзошгүй юм гэжээ.

“Бид эмнэлгийн ажилтнуудаа бүгдийг нь хумсаа тултал нь авахыг уриалдаг, яагаад гэвэл хумсны цаана маш их микроб хуримтлагдаж байгаа гэж Парих хэлжээ. Нүүрэндээ хүрэх болгонд – ялангуяа ам, хамар болон нүдэндээ та микбро л тарааж байна. Ингээд л өвчин тусах магадлал нэмэгдэж байгаа хэрэг”.

NIH Image Gallery / Flickr

Өнөөдөр дэлхий дахин коронавирусаас хэрхэн сэргийлэх талаар ярьцгааж байна. Уг өвчний тархалт бусад халдвартай өвчний л адил явагддаг. Тиймээс хумсаа мэрэх зуршлаас салах цаг нэгэнт болжээ гэдгийг ахин сануулъя. Харамсалтай нь, хүмүүс өөрт нь ямар аюул учирж байгааг үл ухамсарлан өөрийн мэдэлгүй хумсаа мэрсээр л байна.

Хэрвээ та өөрийгөө энэ муухай зуршилтай гэдгээ анзаарсан бол, гэхдээ салж чадахгүй байгаа бол хойш тавилгүй яг одоо бээлий өмсөөрэй. Мөн хумсаа мэрэх муу зуршлаас бохь тусалдаг гэнэ, хурууныхаа үзүүрт хийх тусгай жижиг резинэн хуруувч ч бас бий. Дэмий суулгүй гар хуруугаа ямар нэгэн зүйлээр завгүй байлгахыг бас хичээх хэрэгтэй ажээ.

Та ийм муу зуршилтай хүнийг мэдэх үү? Энэхүү нийтлэлийг түүнд хуваалцаж эрсдэлтэй гэдгийг нь сануулаарай.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tumen-Ulzii Baasanbayar

    Tumen-Ulzii Baasanbayar

    2020/11/21 at 10:23

    Baagii Mgl

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *