Хятад жүжигчин өөрийнхөө чадварыг гайхуулж нэгэн челленжийг эхлүүлжээ. Үүгээр өөрийгөө хэр туранхай болохоо шалгана гэнэ (уруулын будаг хэрэгтэй болно шүү)

1

Хэр туранхай, гоолиг болохоо харуулахыг уриалсан шинэ челленж сошиал сүлжээнд тавигдаад байна. Энэхүү челленж бас л вирус шиг тархах бололтой. Челленжийг давахын тулд танд уруулын будаг бас туранхай бие байхад л хангалттай. Уг челленжийг хятадын жүжигчин Чэн Шу (“The Martian” кинонд тоглосон) бодож олжээ. Дүрэм маш энгийн, эгэмнийхээ дээд хонхорхой дээр уруулын будаг тавина.

Чэн Шу туранхай биеийг шалгах нэгэн арга олжээ

 

Уруулын будгаа эгэмнийхээ хонхорхой дээрээ тавьж тогтооно

Daily Mail-ийн мэдээлснээр, хятад жүжигчин Weibo сошиал сүлжээнд (хятадын Twitter хувилбар гэж хэлж болно) нэгэн бичлэг тавьжээ. Энэ бичлэг дээр эгэмнийхээ хонхорхой дээрээ уруулын будаг тавьж тогтоож буй талаар гарна. “Шинэ чадвараа нээлээ” гэж тэрээр бичлэгээ нийтлэхдээ бичсэн байгаа бөгөөд уг челленжид бусад бүсгүйчүүдийг уриалан дуудсан байна. Жүжигчин бүсгүйн бичлэг вирус шиг тарж ганцхан хоногт 200 сая гаруй хүн үзэж сонирхжээ.

 

Бүсгүйчүүд ч түүний дуудлагыг хүлээн авсаар байна

 

Тэд ч мөн өөрсдийнхөө чадварыг үзүүлж байна

 

 

Тэднийх ч бас муугүй болж байна шүү

 

Энэхүү давалгаа Weibo-гоос хальж эхэллээ

 

Уг бичлэг инстаграм дээр тавигдсан байна

 

#lipstickchallenge гэж хайгаад энэхүү давалгаанд нэгдсэн өөр хүмүүсийн зургийг үзэж болно шүү

Таных болж байна уу? Оролцоход бэлэн үү? Болохгүй байсан ч гэсэн – санаагаар унах хэрэггүй ээ. Хүн бүрийн биеийн бүтэц харилцан адилгүй, энэ бол ердөө л интернетийн нэг челленж шүү дээ.

8
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *