Сэтгэлийн хаттай, хүчирхэг ээжтэй байх нь ирээдүйд таныг ч бас хүчтэй, биеэ даасан эмэгтэй болж төлөвшихөд нөлөөлдөг!

1

Бидэнд 7 хоногийн 24 цаг анхаарал халамж тавьж, өвдөх үед орны хажууд нойроо хугаслан харж сууж, сэтгэлээр унах үед биднийг тайтгаруулдаг – энэ бол ээжүүдийн охидынхоо төлөө хийдэг зүйлс. Энэ төрлийн хайр халамж болон ээж, охин хоёрын хоорондын холбоо хүчтэй байх нь охидыг ирээдүйд хүчтэй, биеэ даасан эмэгтэйчүүд болгодог байна. Яагаад гэвэл ээжүүд охиддоо үнэлж барашгүй их хичээлийг зааж сургадаг.

Эх хүний үр хүүхдийнхээ төлөө хийдэг зүйлсэд талархаад баршгүй. Тийм учраас бид хүчирхэг ээжүүд охидуудаа хэрхэн хүчирхэг эмэгтэй болгодог талаарх сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Чи биеэ даахад суралцана

Чамайг ээж рүүгээ харахад чи өөртөө байгаа бүх зүйлийнхээ төлөө юуг ч хийхэд бэлэн хүчирхэг эмэгтэйг олж харна. Мэдээж хэрэг түүнээс тусламж хүсэхэд ичиж зовох асуудал байхгүй. Одоо ч гэсэн чиний ээж хэрхэн чамайг биеэ даасан эмэгтэй болгож өсгөх, гэрийнхээ арын албыг авч явах болон карьерыг чинь яаж эхлүүлэхээ сайн мэдэж байгаа.

© natasupernova / Instagram

Бас тэр амьдралын олон зангилаануудын хоорондын тэнцвэрийг чиний бие организм эсвэл оюун санаанд хор хөнөөл учруулахгүйгээр хэрхэн хангахаа мэддэг. Түүний бүх хүч чадал болон арга ухаан чамайг түүн шиг болгож, өөрөө хэрхэн биеэ даасан эмэгтэй болсон шигээ чамайг ч бас яг тийм болгох хүсэл зоригоор дүүрэн байна.

© misslivalittle / Instagram

Биеэ даасан байдал гэж зөвхөн чиний юу хийх тухай биш юм. Энэ нь бас чиний толгойд юу байх талаар юм. Чиний ээж өөрийнхөө үзэл бодол болон итгэл үнэмшлийг чамд тулгахгүй. Тэр чамайг өөрөөр чинь бодуулж, чамаар шийдвэр гаргуулна. Ингэснээр чи хожим бусдыг аялдан дагалгүй, өөрөө шийдвэр гаргаж, түүндээ хариуцлага хүлээх чадвартай болно.

© avaphillippe / Instagram

 

Чи бууж өгөхгүй байхад суралцана

Бусад шиг хүчирхэг байхын тулд хүн бүрийн амьдралд зогсолтгүй саад бэрхшээлүүд гарч ирдэг. Тэр чамайг санаа битгий зовоосой гэсэндээ чамаас нуух гэж оролдсон ч, чи ээжийгээ тэдгээр хүнд хэцүү цаг үеийг туулсаар ирснийг анзаарна. Гэхдээ чи ч бас түүнийг тэдгээр асуудлуудыг хэрхэн даван туулж, үргэлжлүүлэн цааш амьдарсаар ирснийг ойлгох болно. Үр дүнд нь чи хүнд хэцүү асуудал тулгарахад хүчтэй, шийдэмгий байхад суралцах юм.

© beyonce / Instagram

 

 

Чи өөрийгөө үнэлэх, хайрлахад суралцана

Хүчирхэг хүмүүс өөрийнхөө үнэ цэнийг мэддэг бөгөөд хэнд ч өөрийнхөө хүртэх ёстойгоос бага зүйлийг хүртэхэд хүргэх эрхийг өгдөггүй. Иймээс хэн нэгэн чамайг ямар ч учир шалтгаангүйгээр шүүмжлэх юм бол чи ээжийнхээ жишээг санаж, амархан урам хугарч, гуниглаж болохгүй гэдгийг ухаарна. Чи өөртөө итгэх, өөрийгөө хайрлахад суралцахаас гадна, өөрийнхөө үнэ цэнийг мэдэж буй учир шаардлагагүй зүйлд “үгүй” гэж хэлж сурна.

© chrissyteigen / Instagram

 

Чи бүхий л цаг үед хүчирхэг байх албагүй гэдгийг ойлгоно

Хүчирхэг ээжүүд хатуу байдаг боловч, тэдэнд бас уян зөөлөн тал гэж бий. Чамд зөвлөгөө хэрэгтэй болох эсвэл мөрийг нь түшээд уйлах хэн нэгэн хэрэг болох юм бол ээж чинь үргэлж чиний хажууд байж, амьдралд хийх алхам бүрт чинь чамайг дэмжихэд бэлэн байна. Эсвэл ээж чинь чамд уйлж байгаагаа харуулбал, энэ нь уурлаж бухимдах үе амьдралд тохиолдоно, сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй үе гэж байдаг болохыг ойлгуулах гэсэн асар том ухаан юм.

© katehudson / Instagram

 

Чи амьдрал гэдэг амаргүй даваа болохыг ойлгоно

Ээж чинь чамайг нүүр тулах бодит амьдралаас хамгаалах бамбай болж чадахгүй. Эмэгтэй хүн байна гэдэг амаргүй зүйл – чиний үзэл бодол, шийдвэр заримдаа буруутна, заримдаа ажлын талбар дээр өөрийгөө баталж харуулахын тулд илүү их хөдөлмөрлөх хэрэг гарна. Чиний ээж эдгээрийг мэдэж байгаагаас гадна тэр шаардлагатай бол, хэзээ нь өөрийнхөө төлөө хөл дээрээ бат зогсох ёстой болохыг сурч мэдсэн. Тэр яг өөр шигээ болгож, чамайг сургана.

© jlo / Instagram

 

Чи хайрлах нь ямар утга учиртай зүйл болоход суралцана

Сайн ээжүүд хүүхдүүдээ ямар ч үед хайрласаар байдаг. Заримдаа тэд үүнээс болж олон ч зүйлээ золиосолдог. Чамайг өвдөх үед тэр нойроо хугаслан байж орны чинь хажууд чамайг сахиж сууна, эсвэл асуудалд орох нэг бол сэтгэл чинь шархлах үед чамд санаа зовно. Чи ээжийгээ чамд ямар их анхаарал халамж тавьж байгааг олж харна. Ингэснээр чи бусдад төдий чинээ хайр халамж тавихад суралцана.

© gisele / Instagram

 

Чи өөрийнхөө аз жаргалыг бүтээхэд суралцана

Амьдралд сайхан зүйлс тохиолдохыг хүлээж суухын оронд, чиний ээж чинь чамайг амьдралдаа идэвхтэй байх эсвэл өөрт чинь аз жаргал авчрах ямар нэгэн зүйлийг хийж бүтээхэд сургана. Тэр хэрхэн аз жаргалыг олж авахад суралцсан. Завгүй амьдралын нугачаанд жижиг зүйлсээс хүртэл аз жаргалыг олж мэдэрч болдгийг тэр ойлгосон. Ойлгосон, сурсан, мэдсэн бүхнээ чамд зааж өгнө.

© millajovovich / Instagram

Ээжийгээ MENTION хийж, түүнд ямар их өртэй, бас баярлаж явдаг сэтгэлийн үгээ бичээрэй.

3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Сараа Сараа

    Сараа Сараа

    2020/03/11 at 14:19

    Энэ ч үнэн шүү

  2. Гэхдээ

    2021/11/26 at 22:21

    Хөвгүүдийг ингэж хайрлах нь юу л бол. Иймд хөвгүүд хайр мэдэрч өсөөгүйгээсээ болж илүү хатуужил суудаг!!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *