Аз жаргалтай хосуудын баримталдаг 10 нууц. Эдгээрийн тусламжтай урт удаан, тогтвортой харилцааг бий болгодог байна

3

Тогтвортой, урт хугацааны харилцааг бий болгож болно. Та энэ харилцааг бий болгохын тулд мэргэжилтэн шиг байх шаардлагагүй. Харин мэдрэмж, зөв хандлагын тусламжтай амжилтад хүрнэ, тийм ч учраас аз жаргалтай хосууд тогтвортой, урт хугацаанд үргэлжлэх харилцааг цогцлоодог.

Бие биедээ чин сэтгэлээсээ хайртай, хамтдаа насан туршдаа байхыг эрмэлздэг хосуудын дадал зуршил бүхий 10 нууцаас бид бүхэн бүгдээрээ суралцах хэрэгтэй.

1. Тэд нэгнийхээ хажууд байхдаа аюулгүй юм шиг мэдрэмжийг бие биедээ төрүүлдэг

Хамтрагчийн чинь таны төлөө хийж чадах хамгийн гайхалтай зүйл бол та түүний хажууд байхдаа аюулгүй юм шиг мэдрэмж төрдөг байх явдал юм. Амьдралд заримдаа хүнд хэцүү зүйлс тохиолддог. Гэхдээ таны талд зогсож чадах хэн нэгэн байснаар амар тайван байх болон хэцүү өдрүүдэд нүүрэндээ инээмсэглэл тодруулах боломж бүрддэг байна.

Lopolo / Shutterstock.com

 

2. Тэд нэгнийгээ хэрхэн сонсохыг мэддэг

Бидэнд бүгдэд нь сэтгэл санааны байдлыг ойлгож, сонсох хэн нэгэн хэрэгтэй байдаг. Хамтрагчаа сонсох нь аз жаргалтай харилцаанд нөлөөлөх гол хүчин зүйл гэж үзжээ. Та өөрийн хайртай хүнтэйгээ цагийг хамт өнгөрүүлэхдээ түүний танд юу хэлэх гээд байгааг ойлгож, сонсох хэрэгтэй.

Olena Yakobchuk / Shutterstock.com

 

3. Тэд нэгнээрээ бахархдаг

Хамтрагчийг чинь аз жаргалтай байлгадаг зүйлсийг эсэргүүцэж, маргалдах нь үнэхээр утгагүй хэрэг. Хажуу дахь хүнийг чинь аз жаргалтай болгож буй зүйлсийг эсэргүүцэж, хориглохын оронд эсрэгээр нь дэмжиж, өдөр тутмын дадал зуршлаа болгох хэрэгтэй бөгөөд ингэснээр бие биенийгээ юунд баярлаж, ямар зүйлээс кайф авдгийг мэдэх боломжтой гэнэ.

Roman Samborskyi / Shutterstock.com

 

4. Тэд чухал зүйлсийг мэддэг

Хосууд өөрсдийнхөө хайр дурлалын харилцаанд хамаатай жижиг сажиг зүйлсийг хүртэл марталгүй санаж байх нь бас нэгэн чухал зүйл ажээ. Мэдээж бидний оюун санаанд хайртай хүнтэйгээ хамт өнгөрүүлсэн олон дурсамж байдаг боловч, жижиг зүйлс заримдаа мартагдах нь бий. Гэхдээ бие биенийхээ төрсөн өдөр, дуртай дуу, хоол гэх мэт жижиг зүйлсийг хүртэл марталгүй санаж байх нь хайр дурлалын харилцааг илүүг амттай болгодог байна.

Ivanko80 / Shutterstock.com

 

5. Бие биедээ анхаарал халамж тавьдаг

Цаг хугацааг хамтдаа өнгөрүүлнэ гэдэг маш чухал. Та хоёр болзож байх үед эсвэл чухал харилцаа өрнүүлж байхад, өөр бусад зүйлсийг түр хойш нь тавих хэрэгтэй. Хамтдаа байхдаа гар утсаа өөр газар тавьж, шаардлагатай бол та хоёрын хамтдаа хийж буй зүйлээ дууссаны дараа мессеж, мэйл зэргээ шалгах хэрэгтэй.

wavebreakmedia / Shutterstock.com

 

6. Тэд дотно харьцдаг

Бие организмоороо хосууд нэгдэх нь хоорондоо холбогдож буй цорын ганц хэлбэр биш юм. Хосууд бие биедээ итгэж, хоорондоо халуун дотно яриа өрнүүлэх нь нэг нэгэнтэйгээ холбогдож буй хэлбэр юм.

Ruslan Guzov / Shutterstock.com

 

7. Тэд эерэг зүйлсийг олж хардаг

Зарим нэгэн зүйл таны хувьд болон хамтрагчид чинь таагүй мэдрэмж төрүүлж, төсөөлснөөс өөр үр дүнд хүрч мэднэ. Хосууд ялалт, ялагдлаа хамтдаа тэмдэглэх нь юу юунаас илүү чухал гэнэ.

Monkey Business Images / Shutterstock.com

 

8. Тэд нэгэндээ туслахад бэлэн байдаг

Та хайртай хүнээ таниас тусламж хүсэхийг нь хүлээлгүй, өөрөө нөхцөл байдлыг ухамсарлаж, туслах хэрэгтэй. Хайртай хүнийхээ сэтгэл санааг өөдрөг байлгахын тулд, халуун дулаан үгс илгээж, дуртай зүйлийг нь авч өгөх гэх мэт жижиг зүйлээр ч хамаагүй нэг нэгэндээ тусалж байх хэрэгтэй.

patrisyu / Shutterstock.com

 

9. Тэд нэгэндээ итгэдэг

Хосууд хоорондоо заавал адилхан сэтгэж, бодох ёстой гэсэн ойлголт байхгүй бөгөөд түүний бодож гаргасан шийдвэр таныхтай заавал нийцэж байх учиргүй. Харин та түүнийг зөв шийдвэр гаргана гэдэгт хэнээс ч илүү итгэдэг байх хэрэгтэй. Бүх зүйл дээр өөрийнхөө зөв гэж зөрүүдлэх нь утгагүй хэрэг.

Ivanko80 / Shutterstock.com

 

10. Тэд нэгнийгээ уучилдаг

Юмс дандаа гайхалтай байдаггүй, таны хамтрагч магадгүй зүрх сэтгэлийг чинь шархлуулахаар зүйл хийхийг үгүйсгэхгүй. Гэхдээ та уучлахаар шийдсэн бол, энэ нь эерэг үр дагаврыг авчрах болно. Уучлал, энэрэл аз жаргал авчрах бол, уур бухимдал сүйрэл дагуулна гэдгийг санаарай.

LStockStudio / Shutterstock.com

Гэр бүл зохионо гэдэг амар зүйл биш. Гэхдээ та дээрх дадал зуршлуудаас өөртөө хэвшүүлж чадвал урт хугацаанд үргэлжлэх тогтвортой хайр дурлалын харилцааг бий болгох нь дамжиггүй.

8
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *