Дэлгэцэнд мөнхөрсөн алдартай 10 гэмт хэрэгтэн

0

Алдартай гэмт хэрэгтнүүдийн тухай кино урлагт ганц хоёр удаа л чухал хэсэгт гаргаад өнгөрдөг. Гэвч өөрийн жинхэнэ нэр, галзуу хорон санаануудаараа хэд хэдэн кинонд мөнхөрч чадсан хорон санаатнууд их бий. “Гэмт хэргийн элит” гэж юу вэ? Танд дэлгэцэнд мөнхөрсөн 10 гэмт хэрэгтний талаарх нийтлэлийг хүргэе.

10. Жон Диллинжер

“Хуурай хууль” болон Их хямралын эрин үед Америкийн түүхэнд зохион байгуулалттай гэмт хэргүүд алдартай болсон юм. Хэдий энэ үед алан хядагчдын байгууллагууд ихэд дэлгэрсэн боловч үүний хажуугаар архины төрлийн бүтээгдэхүүн худалдах болон хууран мэхэлдэггүй, зөвхөн банк дээрэмддэг жижиг бүлэглэлүүд үүсчээ. Олон нийт эдгээр дээрэмчдийг нууц мафийн толгойлогч нараас ч илүү сайн мэддэг байжээ. Үүнээс үүдэн Холбооны мөрдөх товчоо зөвхөн мужуудыг бус, Америк даяар гангстеруудын эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тэдний дунд John Dillinger хамгийн алдартай, ичгүүргүй нь байсан аж. Түүний бүлэглэл 24 банк, 4 цагдаагийн хэсгийг дээрэмдэж байжээ. Түүний гэмт хэрэг 1940 оны эхэн үеэс Холливудад ихээр нөлөөлсөн юм. John Dillinger-ийн талаар тод томруун гарах хоёр ч кино хийгдэж байжээ – “Conan the Barbarian” киноны зохиолч John Milius-ийн бүтээсэн 1973 оны “Dillinger” мөн Johnny Depp-ийн тоглосон, саяхан гарсан Michael Mann-ы бүтээл “Public Enemies” кино юм.

Дэлгэцэнд мөнхөрсөн алдартай 10 гэмт хэрэгтэн 5

9. Андрей Чикатило

Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай маньяк буюу хамгийн алдартай цуврал алуурчныг танилцуулах шаардлагагүй гэж бодож байна. Өөрийн хүслээ хангахын тулд үйлдсэн аллага бүрийн эцэст түүний нэр – цуст гэмт хэргийн билэг тэмдэг болсон юм. Хэрэв Оросын кино Холливудын дүрмээр явдаг байсан бол Чикатило Оросын дэлгэцэн дээр байнга гарах байсан биз ээ. Хэдий Орос улсад цуврал алуурчны тухай кино Барууных шиг алдартай байгаагүй ч киноны зураг авалтыг хилийн чанадад авч байжээ. 2004 онд Malcolm McDowell “Evilenko” киноны Чикатилогийн дүрийг бүтээжээ. Харин энэ онд “Дугаар 44” хэмээх маргаантай кино гарсан бөгөөд үүнд ЗХУ-д маньякууд байдаг байсан гэдгийг харуулжээ.

CH44_D43_44-12271.CR2

8. Зодиак

Долоон хүний аминд хүрч, цагдаа нар луу шифрлэсэн захиа явуулж доог тохуу хийсэн Zodiac хочтой алуурчин үнэндээ хэн байсан бэ? Магадгүй үүнийг бид хэзээ ч мэдэхгүй байх. Албан ёсны болон сайн дурын судлаачид маш олон хувилбарыг санал болгосон ч тэдний хэн нь ч таамаглалыг баталж чадаагүй юм. Гэвч цагдаа нарыг зогсоосон зүйл зохиолчдыг зогсоож чадаагүй юм. Тэд бараг хагас зуун жил Zodiac-ын гэмт хэргийн тайлбарыг хайсаар байгаа юм. Зодиакын тухай өгүүлэх дэлгэцэнд гарсан хамгийн алдартай кино: “Dirty Harry” мөн David Fincher-ийн тагнуулын тухай “Zodiac” кино байсан юм.

Medium shot of Clint Eastwood as Harry holding and aiming gun/.44 Magnum at Andrew Robinson as Killer. PHOTOGRAPHS TO BE USED SOLELY FOR ADVERTISING, PROMOTION, PUBLICITY OR REVIEWS OF THIS SPECIFIC MOTION PICTURE AND TO REMAIN THE PROPERTY OF THE STUDIO. NOT FOR SALE OR REDISTRIBUTION. ALL RIGHTS RESERVED.

7. Хар сахалт нэрээр танигдсан Эдвард Тич

Судлаачид Edward Teach-ийг бидний мэдэх далайн дээрэмчидтэй харьцуулахад түүнийг Карибийн тэнгисийн хамгийн дайчин, цуст тулаанд дуртай нэгэн байсан гэж үздэггүй аж. Харин ч эсрэгээрээ тэрээр ихэнх тохиолдолд хүч ашиглалгүй хэлэлцээр наймаа хийж тохиролцдог байжээ. Тэрээр дайснуудыг тулалдалгүйгээр ялахын тулд өөрийн гэсэн “далайн чөтгөр”-ийн дүр төрхтэй байжээ. Зуун жилийн дараа далайн дээрэмчдийн талаар номонд бичдэг болсон бол хожим кино, телевизийн цуврал гаргах болжээ. Хар Сахалтыг хүчирхийлэл болон далайн хагас галзуу хорон санаатны билэг тэмдэг болгосон юм. Далайн дээрэмчдийн тухай сэдэв моодноос хасагдсан ч сүүлийн 10 жил зурагтаар ихээр гарах болжээ. Teach-ийг “Pirates of the Caribbean” болон “Pan” хүүхдийн кинон дээрээс олж харах боломжтой.

"PIRATES OF THE CARIBBEAN: ON STRANGER TIDES" Blackbeard (Ian McShane) Photo: Peter Mountain ©Disney Enterprises, Inc. All Rights Reserved.

6. Ричард Никсон

Ерөнхийлөгч Никсоны үед болсон бүх зүйлсийг жагсаавал түүнийг Америкийн хамгийн агуу удирдагч нарын нэг байсан, мөн түүнийг мөнгөн тэмдэгт дээр гаргаж, хөшөө дурсгал босгох хэрэгтэй гэх сэтгэгдэл төрнө. Тэр ч байтугай түүний улс төрийн өрсөлдөгчид хүртэл Никсоныг олон зүйл хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харамсалтай нь Уотергэйтийн хэргээс болж Никсоны бүх ололт амжилт арчигдаж түүнийг авилгал авагч, мөн эрх мэдлээ урвуулан ашиглагч гэх нэр түүнд тохсон юм. Одоо Холливудад муу ерөнхийлөгчийг дүрслэх хэрэгтэй болсон үед Никсоныг дурсдаг болжээ. Oliver Stone-ы “Nixon”, Ron Howard-ын “Frost Nixon”, “Futurama” зэрэг кинонуудад түүний тухай гардаг аж.

NIXON, Anthony Hopkins (right), as Richard Nixon, 1995. ©Buena Vista Pictures

5. Эдвард Гейн

Сэтгэцийн өвчтэй алуурчин Edward Gein-ээс зохиолчид маш олон зохиомол алуурчдыг бий болгожээ. “Psycho” киноны Norman Bates, “Texas Chainsaw Massacre” киноны Leatherface, “The Silence of the Lambs” киноны Buffalo Bill, “American Horror Story”-н Bloody Face – эд бүгд Gein-ий үр дүн юм. Хэрэв тэр биш байсан бол “цавчигч”-ийн жанр огт өөр харагдах байсан биз ээ. Gein-ий үйлдсэн гэмт хэрэгт хоёр эмэгтэй алуулсан байдаг. Тэрээр зохиолч, сэтгүүлчдийн анхаарлыг аллагын тоогоороо бус, харин оршуулсан цогцосоо яадаг байснаараа татдаг ажээ.

PSYCHO, Anthony Perkins, Janet Leigh, 1960

4. Александр Солоник

Дээрэмчдийн эрин үе болох 1990 он дууссаны дараа Оросууд хар дарсан зүүд шиг үйл явдлуудыг мартахыг хичээдэг байжээ. Тиймээс 20 хүн алсанаа хүлээн зөвшөөрч, дараа нь хорихоос зугтаж Грект нуугдаж буй мэргэжлийн алуурчин Александр Солоник (түүний жинхэнэ нэр Александр Македонский)–ийг дурсах хүн ховор. Оросын аллагатай кинонд гарах Солоник Чикатилогоос ч алдартай. “24 цаг”, “Алуурчинд тавьсан занга”, “Үндэсний аюулгүй байдлын агент-3: Тоглоом”, “Александр Македонский эсвэл маффийн Алуурчин” гэх мэт кинонууд бий… Орос найруулагчид иймэрхүү хүнд залуучуудад дуртай байдаг!

Дэлгэцэнд мөнхөрсөн алдартай 10 гэмт хэрэгтэн 8

3. Бяцхан Билли нэрээр танигдсан Уильям Генри МакКарти

Билли Маккарти ердөө 21 жил амьдарчээ. Тэрээр амьдралынхаа туршид хөлсний алуурчин хийж байжээ. Хэдийгээр тэр амьд байхдаа олонд танигдаагүй байсан боловч түүний үхлийн дараа хүн бүр мэддэг болжээ. Зарим зохиолчид түүнийг алсан хүнээс нь илүү их хүн алсан гэж бичиж эхэлсэн аж. Үүний үр дүнд Бяцхан Билли барууны кино зохиолуудын хамгийн алдартай хүн болж хувирав. Түүний дүрийг Robert Taylor, Paul Newman, Marlon Brando зэрэг алдартай одууд кинонд мөнхөлсөн юм. Сүүлд 1988 онд Emilio Estevez “Young Guns” киноны Биллийн дурд тогложээ.

YOUNG GUNS, Emilio Estevez, 1988, TM & Copyright © 20th Century Fox Film Corp

2. Аль Капоне

Хэрэв Don Corleone-г зохиомол мафи гэвэл Al Capone-г бодит мафи гэнэ. Гэмт хэргийн ертөнц Чикагогийн хаан, Бруклиний дээрэмчин Al Capone өөрийгөө орчин үеийн Робин Гудэд тооцогдохыг хүсдэг байжээ. Гэвч Америкчууд алдартай, өөдгүй этгээдийг татвараас зайлсхийсэн хэргээр баригдахад хэн ч нулимс дуслуулаагүй юм. Түүний түүхийг өгүүлэх анхны кино түүнийг ялаа эдлэхээс өмнө буюу 1930 онд гарчээ. Түүнээс хойш тэрээр бүх л кино, хэвлэлээр тасралтгүй гарах болов. Al Capone-гийн тухай өгүүлэх кинонуудаас дурьдвал: “Scarface” (1930 он), “Some Like It Hot”, “The Untouchables”, “Dick Tracy” зэрэг болно.

DICK TRACY, Al Pacino, 1990

1. Jack the Ripper

Жирийн алуурчин гэж байдаг, алдартай алуурчин ч гэж байдаг, мөн Jack the Ripper гэж бас бий. Түүний гэмт хэргүүд Лондонд XIX зуунд гарч байсан бөгөөд өдийг хүртэл түүний аллагуудыг бэлгийн сэдэлтэй байсан гэж үздэг. Түүний тухай төсөөлөл, оньсого мэт хэргүүд, зохиолчдын бодлыг нэгтгэвэл бүхэл бүтэн ном гарч ирэх биз. Jack-ын тухай өгүүлэх хэд хэдэн киног дурьдвал: Alfred Hitchcock-ын “Lodger”, Bob Clark-ын “Murder by Decree”, ах дүүс Hughes-ийн “From Hell”, Nicholas Meyer-ийн “The era of the epoch”….

FROM HELL, Heather Graham, Johnny Depp, 2001. TM and Copyright © 20th Century Fox Film Corp. All rights reserved.

4
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. ЗочиBURZAI KING

    2015/11/08 at 21:18

    Сэтгэгдэл *BURZAI2

  2. Unenbayar Doomhorn

    Unenbayar Doomhorn

    2015/11/08 at 23:05

    Rio Rio har sahalt gene dee kkk

  3. Where is the

    2015/11/09 at 13:19

    Wolf of the Wall Street ?

  4. Зочин

    2015/11/11 at 13:25

    Leon байхгүй нь сонин байна шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *