Баян чинээлэг хүмүүс амжилтад хүрэх нууцыг боловсрол, аз, болон нөр их хөдөлмөр биш, харин дадал зуршилтай холбоотой гэж үздэг. Жишээ нь Tom Corley, баян болох тухай номыг бичсэн зохиолч ямар ч хүн 1 сарын дотор зуршлаа өөрчлөх бүрэн боломжтой болохыг хэлж байна. Түүгээр ч зогсохгүй өөрчилж болохгүй зуршил гэж байдаггүй гэнэ. Зарим хүмүүс нэгээс нөгөөд төлбөрийн картаа зуруулж байхад, дадал зуршлаа өөрчилсөн хүмүүсийн эд хөрөнгө, капитал өсч нэмэгдэж байдаг аж. Дадал зуршил баян чинээлэг амьдралд үнэхээр хөтөлдөг юм бол, хамтдаа оролдоод үзэцгээе.
Баян чинээлэг хүмүүсийн дадал зуршил
1. Зөвхөн шаардлагатай зүйлс худалдаж авах
Амжилтад хүрсэн хүмүүс зөвхөн өөрт хэрэгтэй зүйлсээ худалдаж авдаг. Тэд маш ариг гамтай бөгөөд хамаагүй зүйлд мөнгө үрэх гэж огтхон ч яардаггүй. Ямар ч маркетингийн гайхалтай санаа байсан тэдний өмнө хүчин мөхөсдөнө.
Жишээ нь Mark Zuckerberg өдөр бүр саарал өнгийн футболк болон цэнхэр жинсэн өмд өмсдөг. Албан ёсны арга хэмжээнд л бизнес хослол өмсөнө. “Apple” компанийг үүсгэн байгуулагч Steve Jobs гэхэд түүнтэй адилаар хар өнгийн футболк болон цэнхэр өнгийн жинс байнга өмсдөг байсан билээ.
Баян чинээлэг хүмүүс туршлагадаа үндэслэж мөнгө зарцуулдаг бөгөөд амралт чөлөөт цагаараа зүгээр суулгүй хөдөлмөрлөдөг байна.

2. Унших
Хэрэв та шөнө оройн цагаар телевизийн энтертаймент хөтөлбөрт ихэнх цагийг зарцуулдаг бол, ойрын хугацаанд баяжих талаар бодох ч хэрэггүй. Хэрэв та өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байвал, унших тал дээр анхаар. Жишээ нь Bill Gates хүүхэд байхаасаа ном унших дуртай байжээ. Өнөөдрийн байдлаар түүний унших дуртай номын жагсаалт нилээдгүй их болсон байна.

3. Хичээллэх
Тэрбумтан Richard Branson тархиа хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал гэж үздэг. Түүнчлэн баян чинээлэг ихэнх хүмүүс спортод элэгтэй байдаг. Танд спортоор хичээллэх зав байхгүй гэж үү? Тэгвэл таны завгүй ажилд амжилт хүсье!

4. Төлөвлөх
Тухайн өдөр хийх зүйлсээ нарийн төлөвлөж, жагсаалт гаргавал, илүү бүтээлчээр өнгөрүүлэхэд туслах болно. Мэдээж хэрэг танд бүгдийг амжуулах цаг хангалттай байхгүй байж мэднэ, гэхдээ төлөвлөснөөр тодорхой ажлуудыг ч болов урам зоригтой хийж чадна.

5. Төсөв тооцоололт
Та урьд өмнө нь сугалаанаас олон сая төгрөг хожсон ч гэлээ эцэст нь юу ч үгүй хоцорч үлдсэн хүмүүсийн талаар уншиж байсан уу? Ижил төрлийн маш олон түүхүүд бий! Үүний учир шалтгаан нь ядуу сэтгэлгээтэй хүмүүс мөнгийг баруун солгойгүй цацдагтай холбоотой бөгөөд тэд юунд мөнгө үрж байгаагаа бодолцож үздэггүй. Тэд хоосон хэтэвчтэй хоцорч, үргэлжлүүлэн ядуу сэтгэлгээгээрээ амьдардаг. Баян хүмүүс үргэлж мөнгө санхүүгээ тооцоолж, ариг гамтай байдаг. Төсөв, эд хөрөнгөө тооцоолох нь үүсч болох санхүүгийн эрсдэлээс төвөггүй мултрахад тусалдаг байна.

Хэрэв та эдгээр дадал зуршлуудыг амьдралдаа дагаж мөрдвөл, таны амьдрал гарцаагүй дээшлэх болно.
Та баян чинээлэг болохыг хүсэж байна уу? Тэгвэл хуучин дадал зуршлуудаа өөрчлөх цаг ирлээ. Амжилтад хүрэх нууц ийм л амархан!
Гоё
Гайхмаар
Буруу
Тэнэглэл
Харамсалтай
Хөөрхөн
Ха Ха
Бахархмаар




Ganzorig Otgoo
2019/10/30 at 13:30
Batmend Osohbayr
Bolortsetseg Badamjav
2019/10/30 at 17:55
Gantulga Sumiya