Хүнд хэцүү бэрхшээл, бусдын таагүй харцанд сэтгэлээр уналгүй бүхнийг ялан дийлж чадсан Анжелина гэх киборг бүсгүйн амьдралын түүх

1

Анжелина Гаранина – Бишкект амьдардаг 22 настай бүсгүй хэдий амаргүй байсан ч гэлээ сэтгэлээр уналгүй хүнд өвчнийг ялан дийлж чадсан юм. Энэхүү нийтлэлд олон хүнд сэтгэлийн хат өгөх киборг-загвар өмсөгч бүсгүйн түүхийг өгүүлэх болно.

angelina_vladis

Анжелина Гаранина багаасаа л идэвхтэй охин байсан юм: багаасаа бүжгээр хичээллэж байлаа, харамсалтай нь 11 настай байхад өвдөгний өвчний улмаас түүний бүх амьдрал өөрчлөгджээ. Эмч нар эхлээд өвчний шалтгааныг тогтоож чадахгүй байсан гэдэг, бүжгийн дасгал сургуулилтаас болоод л булчин шөрмөсөө сунгасан байх магадлалтай гэж үзэв. Төд удалгүй хүнд өвчний онош тавьсан юм – баруун гуяны сарком.

angelina_vladis

Эмчилгээг Санкт-Петербургэд үргэлжлүүлэн хийлгүүлсэн. Нөхөн сэргээх, химийн эмчилгээ хийлгүүлсэн ч эцсийн мөчид охины амь насыг аврахын тулд өвчтэй хөлийг тайрахад хүрчээ.

angelina_vladis

Анжелина өрөөсөн хөлтэй амьдралдаа дасан зохицохын тулд турьхан биеэсээ гармааргүй их тэвчээр, хүч гаргаж чадсан юм. Дараа нь хиймэл хөлдөө дасан зохицоход хүрчээ. Гадаа гараад л хиймэл хөлөө бусдаас нуухад хүрнэ, үеийн хүүхдүүд нь түүнийг хуруу гараараа чичлэн байнга шoолдог байлаа. “Би хүмүүсийн элдэв үгнээс их айдаг байсан” гэж бүсгүй ярьжээ.

limb.russia

2016 онд Русфондын тусламжтайгаар Герман улсад бионик хиймэл хөл хийлгүүлсэн байна. Охин дахин хоёр хөл дээрээ явж сурсан юм, унадаг дугуй, шатаар дээш доош буух – энэ бүгдийг бага насны хүүхэд шиг л бүгдийг шинээр сурчээ.

angelina_vladis

“Саяхан миний амьдралд өөрийн үлгэр жишээгээр амьдралаа үнэгүйдүүлж болохгүй гэдгийг ойлгуулах хүмүүс бий болсон. Миний туулж өнгөрүүлсэн өөрийн амьдрал, өөрийн туршлага болгон миний хувьд үнэ цэнтэй. Энэ бүгд надад эрч хүчийг өгч байлаа. Өөрийгөө бусдаас нууж дотроо цоожлогдох хэрэггүй гэдгийг ойлгоход нөлөөлсөн” гэж Анжелина өөрийн мэдрэмжээсээ хуваалцжээ.

angelina_vladis

Бүсгүй одоо өөрөөсөө ичихээ больсон, хиймэл хөлтэй гэрэл зургаа нийтлэх болжээ. Хиймэл хөлөө ч хувцастайгаа тохируулж гадаад төрхөө улам тодосгохыг хичээнэ.

limb.russia

Анжелина Питерийн их сургуульд эчнээгээр суралцахын зэрэгцээ гэрэл зураг сонирхох болсон байна. ТНТ сувгийн загвар өмсөгчдийн шоунд оролцсон, төрөл бүрийн сурталчилгаанд ч урилгаар оролцоод дэмий суух завгүй.

angelina_vladis

Анжелина өөрийгөө киборг загвар өмсөгч гэдэг, өөрийнхөө гадаад төрхөөс огт ичдэггүй.

angelina_vladis

Уншигч таны эргэн тойрны хэн нэгэнд урам зориг бэлэглэх түүх мөн байна уу? Тэгвэл та уг нийтлэлийг бусдадаа хуваалцаарай.

32
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *