Хибридийн зах зээл дээрх шинэ тоглогч – BMW i8

0

Хибридийн зах зээл дээрх шинэ тоглогч - BMW i8Дэлхийн алдарт авто брэнд BMW бага зарцуулалт бүхий тээврийн хэрэгслүүдийн BMW i салбар брэндээ байгуулсан бөгөөд Project i нэртэй энэхүү төслийнх нь худалдаанд гарч буй анхны машин бол BMW i8 хэмээх цахилгааны гадаад эх үүсвэрт залган бүрэн цэнэг авах дахин цэнэглэх батерей эсвэл бусад энергийн нөөц төхөөрөмжүүдээр тоноглогдсон плагин хибрид /plug-in hybrid/ машин юм. Энэхүү машины туршилтын хувилбар анх 2009 оны Франкфуртын авто шоунаа танилцуулагдаж байсан бол үйлдвэрлэхэд зориулагдсан хувилбар нь 2011 оны Франкфуртын мотор шоун дээр олон нийтийн сонорт хүрсэн байна. 7,2 киловатт/цагийн нөөцтэй лити-ион батерейны багц бүхий BMW i8 машинаа 2013 оны эхээр худалдаанд гаргана гэсэн албан ёсны мэдэгдлийг 2010 онд BMW хийж байсан билээ. BMW Concept Vision Efficient Dynamics нэрээр анх танилцуулагдаж байсан BMW i8 хибрид машин 100,000 гаруй еврогийн үнэтэй байна байх гэсэн мэдэгдлийг BMW-гийн худалдаа, маркетингийн албаны тэргүүн Ян Робертсон хийжээ. 2012 оны Умард Америкийн оны шилдэг концепци машины шагналыг хүртсэн энэ машинтай гэрэл зургаар дамжуулан танилцахыг урьж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *