Давс ба элсэн чихэр

0

Давс ба элсэн чихэрОрчин үеийн айл бүрийн хоолны ширээн дээр заавал байдаг хоёр зүйл байдаг нь давс, элсэн чихэр хоёр юм. Дэлхийн 100 гаруй улс орнууд жил бүр 160 гаруй сая тонн элсэн чихэр үйлдвэрлэдэг бөгөөд ихэнх үйлдвэрлэгчид халуун бүсийн орнуудад ургадаг чихрийн нишингийг ашиглаж, элсэн чихэр гаргаж авдаг. Түүнчлэн Дэлхийн оршин суугчид хоол хүнс болон аж үйлдвэрийн зориулалтаар жил бүр 240 сая тонн давсыг олборлон гаргаж авдаг бөгөөд энд бид Дэлхийн янз бүрийн улс орнуудад хэрхэн элсэн чихэр үйлдвэрлэж, давс олборлодгийг харуулсан фото багцыг бэлтгэлээ. Та бидний хоол хүнсний салшгүй хэсэг болсон элсэн чихэр, давс хэрхэн бидний хоолны ширээн дээр ирэхэд бэлэн болдгийг хамтдаа сонирхоцгооё.


1. 2012.8.29. Перугийн Марас хотын ойролцоох давст дэвсэг. /Janine Costa/Reuters/
2. 2012.5.9. Тайландын Сарабури муж дахь чихрийн нишингийн талбайн огтлогдсон чихрийн нишингэний үлдэгдэл. Тайланд бол Дэлхийн хэмжээнд хоёрт ордог томоохон элсэн чихэр экспортлогч орон юм. /Dario Pignatelli/Bloomberg/

3. 2012.9.26. Колумбын Кундинамарка мужийн Немокон давсны уурхайд үйлчлүүлэгчид зочилж байна. Энэ давсны уурхай нь Колумбын хамгийн алдартай аялал жуулчлалын төвүүдийн нэг. /Jose Miguel Gomez/Reuters/

4. 2013.4.11. Коста Рикагийн Гуанакасте суурингийн давсны уурхайд мангро мод түлсэн газар зуухан дээр давсны усыг ууршуулж байгаа ажилчин

5. 2012.11.22. Индонезийн Бима хотын Палибело тосгоны давст нуур. /Beawiharta/Reuters/
6. 2013.4.20. Пакистаны Кхевра нь Дэлхийд хэмжээгээрээ хоёрт ордог том давсны уурхай. Жил бүр 250,000 орчим жуулчид зочлон ирдэг Пакистаны хамгийн эртний энэ давсны уурхайн дэргэд давсан тоосгоор бүтээгдсэн сүм байдаг бөгөөд энэ сүмд залбирал үйлдэж байгаа эрэгтэй харагдаж байна. /Omer Saleem/EPA/
7. 2012.8.24. Хорватын Нинагийн ойролцоох давсны уурхайд давсан цэцэг эсвэл талст далайн давсыг харуулж байгаа нь. Цэцэгсийн дэлбээтэй адилхан давсны ширхэг нь тэнгисийн гадаргуу дээр бүрэлдэн бий болдог байна. Эдгээр давсан цэцэгсийг шүүр ашиглан гар ажиллагаагаар цуглуулдаг. Давсны энэ төрлийн нэг килограммын үнэ 50 евро байдаг байна. /Hrvoje Polan/AFP/Getty Images/

8. 2012.10.9. Германы Платлинг дахь элсэн чихрийн үйлдвэрийн яндангаас утаа гарч байна. /Armin Weigel/AFP/Getty Images/

9. 2012.11.25. Жалалабадын зах дахь үйлдвэрт уламжлалт амттан бэлтгэж байгаа Афган эр. /Noorullah Shirzada/AFP/Getty Images/

10. 2013.1.29. Угандагийн Лугази дахь Эко Фуел Африка үйлдвэрт модны нүүрс үйлдвэрлэхэд ашигладаг үнс хийхээр чихрийн нишингэний хаягдлыг шатааж байна. /Michele Sibiloni/AFP/Getty Images/

11. 2013.5.16. Филиппиний Пангасинан мужийн давст нууранд ажиллаж байгаа ажилчин. /Aaron Favila/Associated Press/

12. 2013.1.11. Бениний Джегбаджи хотын газар нутагт давс элбэг бөгөөд хууль бусаар давс олборлогчид гэрийнхээ гадаах өнгөн хөрсийг усаар угаан давс гаргаж авдаг байна. /Sunday Alamba/Associated Press/

13. 2012.12.13. Камбожийн Туолд элсэн чихэр хийх дал модны шүүс зөөж байгаа хүн. /Heng Sinith/Associated Press/

14. 2012.9.1. Камбожийн Прей Венг сууринд чихрийн нишингэ огтолж байгаа нутгийн фермерүүд. /Heng Sinith/Associated Press/

15. 2012.7.31. Хорватын Стон суурин дахь давсны уурхайд давстай тэргэнцэр түрэн явж байгаа ажилчин. Стоны давсны уурхай нь Газар дундын тэнгисийн хамгийн эртний давсны уурхай юм. /Antonio Bronic/Reuters/

16. 2012.9.8. Кубын Ярон дахь элсэн чихрийн үйлдвэрт чихрийн нишингэний урсгалыг хянах хэрэгслүүдийн хавхлагыг эргүүлж байгаа ажилчин. /Franklin Reyes/Associated Press/

17. 2012.7.28. Бүгд Найрамдах Доминикан улсын Лас Салинас дахь давсны уурхайн ажилчид. Испаний колоничлогчдын үеэс эхлэлтэй Лас Салинасын уурхайнуудад ажиллагчид сарын 150 долларын цалин авдаг. /Ricardo Rojas/Reuters/

18. 2012.11.22. Индонезийн Палибело дахь давсны нуурын эрэг дээр зай гаргаж байгаа ажилчин. /Beawiharta/Reuters/

19. 2013.1.24. Малигийн Сирибалад чихрийн нишингэний талбайд ажиллаж байгаа ажилчид. /Joe Penney/Reuters/

20. 2012.9.26. Мексикийн Нуева Херусален дахь чихрийн нишингэний талбайн дундуур илжиг унан явж байгаа фермер. /Alan Ortega/Reuters/

21. 2012.12.31. Никарагуагийн Манагуа Монтелимарын зах дахь элсэн чихрийн үйлдвэрт чихрийн нишингэ огтолж байгаа эмэгтэй. Никарагуа нь жил бүр 1,5 сая тонн элсэн чихрийг үйлдвэрлэдэг. /Oswaldo Rivas/Reuters/

22. 2012.11.6. Пакистаны Пешаварын захад орших гэртээ бор элсэн чихэр үйлдвэрлэж байгаа эр. /Fayaz Aziz/Reuters/

23. 2012.2.26. Эль Салвадорын Тепетитан дахь элсэн чихрийн үйлдвэрийн тавиур дээрх боловсрогдоогүй элсэн чихэр. /Juan Carlos/Bloomberg/

24. 2012.8.29. Перугийн Куско муж дахь Марас хотын ойролцоох давсны дэвсэгт шуудайтай давс үүрэн явж байгаа хүн. /Janine Costa/Reuters/

25. 2012.8.20. Австралийн Дампьер дахь Рио Тинто группын үйлдвэр аж ахуйн давсны уурхай дахь хөндлөн огтлол зам. /Carla Gottgens/Bloomberg/

26. 2012.2.24. Японы Окинава мужийн Йомитан суурингийн чихрийн нишингэний талбайг цэвэрлэж байгаа ажилчид. /Tomohiro Oshumi/Bloomberg/

27. 2012.9.19. Индонезийн Сидоаржо дахь чихрийн нишингэний талбайн ургац хураалтын үеэр ус ууж байгаа ажилчин. /Sigit Pamungkas/Reuters/

28. 2012.12.4. Швейцарийн Бекс дэх давсны үйлдвэрийн давснаас дээж авч байгаа ажилчин. /Denis Balibouse/Reuters/

29. 2013.1.29. Угандагийн Катве нууранд чулуун давснуудын хэсгүүдийг зөөж байгаа эр. /James Akena/Reuters/

30. 2013.1.29. Угандагийн Катве нууранд чулуун давснууд үйлдвэрлэж байгаа эр. /James Akena/Reuters/
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/02 at 23:56

    баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *