23-ны жор: Ходоодоо амраах өдрийн бяслагтай гоймон

0

Сарын нэг өдрийг ходоодоо амраахын зэрэгцээ зөөлөн тансаг амттай хөнгөн хэлбэрийн хоол бэлтгэж зооглоход зориулвал ямар вэ? Үндсэн орц нь дун гоймон, бяслаг мөн cashew самар, халуун чинжүү. Үнэхээр онцгой сонсогдож байгаа биз. Гайхалтай амттай гэдэгт эргэлзэх ч хэрэггүй. Шаржигнасан гадаргуутай энэ гайхалтай зоогийг бэлтгэхэд ердөө 30-хан минутын хугацаа шаардагдана. Амжилт хүсье!

Орц: 300 гр дун гоймон, 1/2 хэрчсэн цагаан сонгино, 3-4 хумс татсан сармис, 4-6 цагийн турш дэвтээж сэврээсэн 1 аяга cashew самар, 1 1/2 аяга ногооны шөл, 1 амны халбага эрдэнэшишийн цардуул, 1/2 ц.х гоньд, 3/4 ц.х халуун чинжүүний нунтаг, цагаан хоолны исгэгч /nutritional yeast/, 1 лааз нөөшилсөн ногоон чинжүү /талыг нь соусанд, үлдсэнийг нь хамгийн сүүлд хэрэглэнэ/, чимэглэлд 1 аяга тортилла чипс /tortilla chips/, шинэхэн яншуй

23-ны жор: Ходоодоо амраах өдрийн бяслагтай гоймон 2

23-ны жор: Ходоодоо амраах өдрийн бяслагтай гоймон 3
Хэрвээ дээд талд нь тортилла чипс хийх бол чипсээ сайн үйрүүлээд пергамент цаас дэвсэж, оливийн тосоор шүршсэн хэвэнд хийж, 175 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 10 минут алтан шаргал болтол нь шарна. Дун гоймонгоо савлагаан дээрх зааврын дагуу чанана. Багавтар хэмжээний гал дээр хайруулын тавганд бага зэргийн тос халааж, сонгино сармисаа давс, перецээр амтлан зөөлөн тунгалаг болтол нь 7 минут орчим шарна. Тортилланы чипсээ ногоон чинжүүний талтай үлдээж, сонгино, сармисаа үлдсэн бүх орцуудын хамт блэндэрт хийж, жигд зөөлөртөл нь сайтар хутгана. Хутгах явцдаа шаардлагатай тохиолдолд хажуугийн хана руу наалдсан хэсгүүдийг хутгуураар буулгана. Гоймонгоо шүүж, алчуураар хучин тавих ба cashew самартай блэндэртсэн холимгоо бяслагтайгаа хамт бага гал дээр үе үе хутган өтгөртөл нь чанана. Энэ өтгөн чанамлынхаа дээрээс чанасан гоймонгоо үлдсэн чинжүүний хамт хийж хутгана. Таваглахдаа соустай гоймонгоо хийгээд дээрээс нь тортилла чипсний үйрмэг, яншуй цацна.

23-ны жор: Ходоодоо амраах өдрийн бяслагтай гоймон 4

23-ны жор: Ходоодоо амраах өдрийн бяслагтай гоймон 5

23-ны жор: Ходоодоо амраах өдрийн бяслагтай гоймон 6

23-ны жор: Ходоодоо амраах өдрийн бяслагтай гоймон 7

23-ны жор: Ходоодоо амраах өдрийн бяслагтай гоймон 8

23-ны жор: Ходоодоо амраах өдрийн бяслагтай гоймон 9

23-ны жор: Ходоодоо амраах өдрийн бяслагтай гоймон 10

23-ны жор: Ходоодоо амраах өдрийн бяслагтай гоймон 11

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *