
Вендэнгийн машин эсвэл автомат худалдааны машин – үнэхээр гоё бөгөөд бид бүгдэд нэн хэрэгтэй зүйл. Бидний амьдралыг ямар их хөнгөвчилдөг гэж бодно. Энэ машины тухай бид сайн мэддэг гэж боддог. Гэхдээ энэ машин үнэхээр олон төрөлтэй юм. Хамгийн гол нь тухайн бараа бүтэгдэхүүнд эрэлт хэрэгцээ байна, тийм ч учраас хотын гудамжуудад өөрийн орон зайг эзлэн оршин тогтнох болжээ.
1. Стамбулд орон гэргүй нохойнуудыг хооллох зориулалттай автомат худалдааны машин байдаг. Хүмүүс дахин боловсруулах шил, сав хийхэд доороос нь хоол гарч ирдэг ажээ

2. Даллас лав Филдийн онгоцны буудалд эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгох автомат машин байдаг

3. Бяслаг худалдаалдаг автомат машин

4. Румыны галт тэрэгний буудал дээр номын автомат машин байдаг

5. Түүхэн архитектурын (Япон) онцлогийг харуулсан ундаа худалдаалах автомат машин

6. Сиднейн наран шарлагын газар нарнаас хамгаалах тосоор үйлчлэх автомат машин бий

7. Сербид хог хаягдал дахин боловсруулах автомат машинууд ихээр суурилуулах болжээ. Хог хаягдал хийгээд оронд нь орон гэргүй амьтан хооллож ундлаарай

8. Онгоцны буудал дээр байрлуулсан автомат машин – нислэгээ хүлээж байх зуур хиймэл амьсгал хийж сурах нь

9. Бялуу худалдаалах автомат машин

10. Эмнэлэгт суурилуулсан энэхүү автомат машинаар эрүүл хоол зардаг

11. Унших богино өгүүллэг хэвлэж гаргадаг автомат машин. Лос-Анжелесийн нийтийн номын сан

12. Японы зочид буудалд байдаг зөгийн бал шахах машин

13. Чикаго О’Хара онгоцны буудал дээр байдаг LEGO борлуулах автомат машин

14. Их сургуулийн автомат худалдааны машинд оюутан хүнд хэрэгтэй бүх зүйл байдаг: ариун цэврийн хэрэглэлээс авахуулаад л утасны цэнэглэгч хүртэл

15. Дэгээ зүүгээр нэхэхэд шаардлагатай бүх зүйлийг энэхүү автоматаас худалдан авч болно

16. Испанийн эмийн сангийн гадаа 24 цагаар ажиллах автомат машин байдаг. Эмийн сан хаалттай үед шөнийн цагаар үйлчлүүлэхэд их амар эд дээ

17. Оpшуулгын газар байх энэ автомат машинаас булшны дэнлүү, лаа зэргийг худалдан авч болно

18. Баглаа цэцэг борлуулах автомат машин

19. Өөрийн автомат машинтай махны дэлгүүр. Дэлгүүр хаалттай үед ч ажилладаг ажээ

20. Японы нарийн боовны газар үлдэгдэл талхаа энэ автомат машинд хийж үлдээдэг. Ажлын бус цагаар үлдэгдэл талхаа борлуулах бас нэг арга

21. Капкейк зардаг автомат машин

22. Шүүслэг ургамал зардаг автомат машин

23. Швейцарын өндөр уулархаг газар байрлах тосгоны автомат машин – энэ удаад бяслаг зарна

24. Чехийн нэгэн тосгонд төмс зардаг автомат машин байдаг ажээ. Мөн Potat-O-Mat нэрээрээ алдартай машин юм

25. Шуудангийн салбарын ойролцоо байрлах автомат машинаас марк зэрэг захидал, илгээмж илгээхэд шаардлагатай зүйлсийг худалдан авч болно

26. Шрирача соус борлуулдаг автомат машин, Япон

27. Бөмбөлөгтэй цай зардаг автомат машин

28. Углааш зардаг машин байна, Сидней

29. 20 секундийн дотор хан боргоцой хальсалдаг автомат машин, Мадрид. Супермаркетуудад зориулсан шийдэл

30. Сан-Антониогийн (Техас) онгоцны буудалд пицца зардаг автомат машин байдаг пиццаг 3 минутын дотор бэлэн болгоно









Baska Lhagvaa
2023/01/27 at 20:23
Эвдээд дуусна биз дээ.