Цоо шинэхэн ламинат шал маань чийгнээс болж овойгоод бүр хайран санагдаад байсан юм, харин ухаалаг найз маань яаж үүнийг засахыг надад зааж өглөө

0

Ламинат – орчин үеийн засал чимэглэлд өргөн ашиглах болсон. Загварлаг бөгөөд ямар ч хэв маягтай нийцнэ. Өнгө, үнийн сонголт их, өөрийн санхүүгийн чадамжиндаа тааруулаад авах бүрэн боломжтой. Гэхдээ ламинат шалтай хүмүүс амархан гэмтэж болохыг сайн мэддэг. Өнөөдөр бид чийгнээс болж овойсон шалны тухай ярилцах болно.

© Depositphotos

Ямар ч мөнгө заралгүйгээр асуудлыг шийдэх аргыг бид танд танилцуулъя.

 

Ламинат шал овойж боссон тохиолдолд яах вэ?

Юуны түрүүнд яагаад овойгоод байгаагийн учрыг олцгооё. Мэдээж гол шалтгаан – чийг. Ламинат шалны ихэнх төрөл усанд тэсвэргүй байдаг юм. Усанд автах нь бүү хэл багахан чийгийг ч тэвчихгүй. Үүнээс болоод шал овойж эхэлнэ.

Угаалгын эсвэл аяга таваг угаагч машин эвдэрч ус алдах нь бий. Мөн байнга нэг газраа байдаг гэрийн тэжээвэр амьтны аягатай ус асгарч болно. Нойтон гуталтайгаа орж ирээд л үүдэндээ тайлж орхидог. Ерөнхийдөө шалны гадаргуу дээр чийгтэй зүйл удаан байх бүх тохиолдол хамаарч байгаа юм. Шалыг овойлгохгүйн тулд энэ бүх шалтгаануудаас л зайлсхийвэл зохино.

© Depositphotos

Заримдаа ус алдаагүй байхад ч гэсэн шал овойсон байхыг олж мэддэг. Энэ тохиолдолд үнэхээр яахаа мэдэхгүй. Гэхдээ асуудлыг шийдэх арга бий, маш энгийн бөгөөд найдвартай арга.

© Depositphotos

 

Ламинат шалыг яаж аврах вэ?

Юуны түрүүнд бүх усыг шавхаж ав. Ламинат шалны гадаргууг алчуураар арчиж сайтар хатаа. Шал бүрэн хатахаараа эргээд анхны хэлбэртээ орж болно. Хэрвээ овойсон хэвээрээ байвал дараагийн арга хэмжээг авна.

Цаасан алчуур эсвэл даавуу бэлд. Аль болох нимгэн байх ёстой, гэхдээ байгалийн цэвэр гаралтай материал байхыг анхаараарай. Өндөр хэмд хайлахааргүй даавуу байх ёстой.

© Depositphotos

Одоо индүү аваад дунд хэм дээр тохируулна. Индүүний уурыг унтраа. Даавуугаа овойсон шалан дээр дэлгэж тавиад хэд хэдэн удаа индүүднэ. Болгоомжтой байгаарай, шалаа түлэх вий. Даавууны доор шал яаж байгааг байнга шалгана. Хэдэн минутын дараа шал эргээд хэвэндээ орсон байх ёстой юм. Ламинат шал овойсон бол яах вэ гэдэг асуултын хариултыг би танд хэлж өглөө.

© Depositphotos

 

Ламинат шалыг яаж арчлах вэ?

Энэ төрлийг шалыг удаан хугацаанд сайхнаар нь хадгалж үлдэхийг хүсвэл байнга арчилж байгаарай. Тоос сорогчоор сорох гэж байгаа бол паркетан шаланд зориулсан тусгай хошууг нь заавал хийнэ. Ширүүн үстэй сойзоор шалаа угаахаас зайлсхий. Ер нь шалаа угаахдаа маш болгоомжтой хандаж заншаарай. Хэтэрхий нойтон алчуураар арчих хэрэггүй. Бага зэрэг чийгтэй алчуураар арчаад дараа нь хуурай цэвэрлэгээ хийвэл зохино.

© Depositphotos

Бидний зөвлөгөө танд тус хүргэнэ гэж найдаж байна. Орон сууцанд ламинат шал тавих нь зөв, буруу гэж барилгачид маргалдаж л байг. Харин бид гоёмсог шалаа зөв арчилж сурцгаая.

Уншигч танд энэ нийтлэл тус болсон уу? Эсвэл танд бусдадаа санал болгох өөр сайн арга байгаа юм биш биз?

12
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Dorj Gandimaa

    Dorj Gandimaa

    2023/01/28 at 12:46

    Завсар зай гараад бгаад зөвлөгөө бна уу

  2. Николас Боко

    Николас Боко

    2023/01/28 at 15:35

    Бичил санхүүгийн ТББ-д тавтай морилно уу

  3. Tuul Na

    Tuul Na

    2023/01/28 at 20:38

    Дулаан хаалаа , хүйтэн өдөр дороос жиндүүлээд бөөргүй болгож бгшдэ.Монголын цаг агаарт , эрүүл мэндээ тооцоол

  4. Tuvshinjargal Nanzansuren

    Tuvshinjargal Nanzansuren

    2023/01/28 at 23:51

    баярлалаа хэрэгтэй мэдээлэл бн дараа нь паркетан шал нь зай завсар гарсаныг яаж засах талаар мэдээлэл хүргээрэй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *