Цэвэрлэгээ хийхийн гайхамшгийг “Өмнө ба Дараа” харьцуулалтаар харуулсан 17 фото зураг. Ямар ч залхуу хүн үүнийг үзээд шуудхан гэрээ цэвэрлэмээр санагдах болно!

1

Хүн яагаад эмх замбараагүй байдагт олон учир шалтгаан бий. Заримдаа энэ нь давчуу цаг хугацаа болон жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуулах боломжгүйтэй холбоотой байдаг. Гэхдээ заримдаа эмх замбараагүй өрөө депресстэй шууд холбогддог байна. Учир нь депресстэй байгаа хүн тодорхой үүрэг даалгавруудыг (жишээ нь цэвэрлэгээ хийх) гүйцэтгэх үедээ маш их ядардаг байна. Юутай ч, гэрт нь асар их эмх замбараагүй байдал үүссэн хүмүүс энэ сорилттой нүүр тулгардаг. Хүмүүс байж байгаад гэнэт ухаарав уу гэлтэй, хуучин хог новшоосоо ангижирч, гэртээ аль болох их зай гаргахыг эрхэмлэдэг. Өөрөөр хэлбэл нэг л мэдэхэд амьдрал нь 180 градус эргэж, цоо шинэ орчныг эргэн тойрноосоо олж харна.

Цэвэрлэгээ хийх, эмхэлж цэгцлэх талаар бодох ч сөхөөгүй завгүй явдаг олон хүмүүсийг энд дурдах хэрэгтэй. Тийм ч учраас бид цэвэрлэгээ хийхийн өмнө ба дараах зургуудын цуглуулгыг тэдгээр хүмүүст үзүүлж, боломжгүй зүйлийг хэрхэн боломжтой болгосон бусдын жишээнээс урам зориг аваасай гэж хүссэн юм. Алив босоод гэр орноо цэвэрлэж, эмх цэгцэнд оруулцгаая, хүмүүсээ!

1. “Хуучирж муудсан шүршүүрийн ус зайлуулах хоолойтой байранд нүүж оров… Өмнө ба дараах харьцуулалтыг хараад үнэхээр жаргалтай байна!”

© clefairylynn / Reddit

 

2. “Шинэхэн түрээсийн байранд маань энд тэндгүй толбо болсон аяга таваг угаагч байсныг нэг удаагийн цэвэрлэгээгээр гайхалтай үр дүнд хүргэлээ.”

© pun-in-punishment / Reddit

 

3. “Би эгчийнхээ бохирдсон цайны данхыг яаж цэвэрлэх учраа олохгүй байлаа. Харин бага зэрэг цэвэрлэгч бодисны (Elbow Grease) тусламжтайгаар сайхан цэвэрлэлээ шүү!”

© lolokelliher / Reddit

 

4. “2 жил энд амьдарсны дараа, эцэст нь нэг юм би зочдын өрөөтэй боллоо!”

© tonkatrucktanya / Reddit

 

5. “Цитрус агуулсан цэвэрлэгч, даавуу, хусуур, усан тоос сорогч болон халуун усны туслалцаатайгаар үүнийг хийлээ.”

© vshory9 / Reddit

 

6. Зарим цэвэрлэгч бодиснууд ч үнэхээр хүчтэй үйлчилгээтэй юм аа!”

© Tungsten_Dragon / Reddit

 

7. “Хөргөлтийн хяналтын утаснуудыг цэгцлэхийн өмнө ба дараа”

© CO375 / Reddit

 

8. “Угаалгын өрөөний их цэвэрлэгээ”

© DriftlessForgeWood / Imgur

 

9. “Би өөрийнхөө чухал хүмүүсийн хамтаар амралтын өдрүүдийг угаалга хийхэд зориулсан.”

© wokeuplikedis / Imgur

 

10. Саравчны шинэчлэлт

© oned***motherf*** / Imgur

 

11. “Хаврын цэвэрлэгээ – Сайн угаалтын явц. Хөгц – энэ бол Флоридад байдаг зүйл.”

© MakersMarkTangoFoxtrot / Imgur

 

12. Компьютерийг цэвэрлэх үргэлж чухал байдаг.

© tehkaos / Imgur

 

13. “Энд миний өрөө байсан. Яг ийм байдалтай хэдэн 7 хоног болсон юм. Би өөрийгөө хүчлэхээр шийдсэн. Нэг бүтэн, хагас өдрийн дараа энэ бол миний эцсийн бүтээл. Би үнэхээр сэтгэл ханамжтай байна.”

© justwillem / Imgur

 

14. “Би залхуурахаа больж, гал тогоогоо цэвэрлэж эхэлсэн… Эцэст нь…”

© Vengenz_ / Reddit

 

15. “Энэ магадгүй миний авч байсан хамгийн шилдэг өмнө ба дараах зураг байх. Гаражийн их цэвэрлэгээ…”

© jwoffor2 / Reddit

 

16. “Би өөрийгөө хүчлээд ийм зүйл хийсэн гэдэгт итгэхгүй нь ээ. Надад үнэхээр амар тайван санагдаж байна.”

© timc0 / Reddit

 

17. “Би депрессээсээ ангижрахын тулд эдгээрийг цэвэрлэсэн. Шинэ жилийг илүү дээр угтъя гэж бодсон юм. 2021 онд зориулав!”

© aboom5 / Reddit

Танд дээрх өөрчлөлтүүдийн аль нь хамгийн их таалагдсан бэ? Та гэртээ цэвэрлэгээ хийхдээ ямар арга ашигладаг вэ? Танд бусдад гэрээ цэвэрлэхэд нь урам зориг өгөхүйц зураг бий юу?

29
ХөөрхөнХөөрхөн
8
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *