Эрдэмтэд гахайнуудад хэрхэн видео тоглоом тоглохыг амжилттай зааж өгчээ. Тэд хүнээс илүү чадварлаг видео тоглоомчид болж чадах болов уу?

0

Саяхан гахайнууд дээр хийгдсэн судалгааг “Frontiers in Psychology” шинжлэх ухааны сэтгүүл дээр нийтэлжээ. Фермийн амьтныг хэд хэдэн туршилтад оруулсан бөгөөд ингэхдээ ой санамж, анхаарал төвлөрөлт зэрэг танин мэдэхүйн үйл явцыг нь судалсан байна. Туршилтыг хэрхэн явуулсан бэ? Гахайнуудад энгийн видео тоглоомуудыг хэрхэн тоглохыг заах байдлаар туршилтыг хийжээ.

Туршилтыг “Purdue” амьтны зан байдлын судлаач, мэргэжилтэн Candace Croney болон шимпаньзе сармагчны танин мэдэхүйн судлаач, мэргэжилтэн Sarah Boysen нар ахлаж, 4 гахайг туршилтад оруулсан байна. Тэдний хоёр нь Hamlet болон Omelette гэх нэртэй Йоркшир гахайнууд байв. Харин нөгөө хоёрыг нь Ebony болон Ivory гэдэг. Үр дүн нь яаж гарсан бэ? Гахайнууд тун давгүй видео тоглоомчид болохыг олж тогтоожээ.

CNET

Тодруулбал, туршилтаар гахайнуудад залуурыг удирдаж, өмнө нь байрлуулсан дэлгэц дээр гарч буй видео тоглоомыг хэрхэн тоглохыг  заасан байна.

Сэтгүүлд дээрх судалгаатай холбоотой дараах мэдээлэл нийтлэгджээ:

“Гахай тус бүр даалгаврыг боломжит байдлаас өндөр хувьтай гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл тэд компьютерийн дэлгэц дээрх залуурыг хөдөлгөөнтэй холбогдож байгааг ойлгож байсан.”

Туршилтын үеэр гахайнууд тоглоомыг зөв тоглож, амжилттай даалгаврыг гүйцэтгэсэн учраас тэдэнд шагнал болгож хоол өгчээ.

CNET

Гэсэн хэдий боловч, гахайнууд видео тоглоомуудыг тоглох бүрэн чадвартай гэдгээ харуулах зарим тодорхой шалгууруудад бүдэрсэн байна. Гэвч энэ нь туршилтын онцлог, загвараас хамааралтай байж болох гэнэ. Тийм учраас эрдэмтэн судлаачид дараагийн туршилтыг хийхдээ мэдрэгчтэй дэлгэц ашиглахаар шийджээ.

Туршилтын үр дүнд эрдэмтэд гахайнуудыг оюуны өндөр чадамжтайгаас гадна, юмыг сурч мэдэх чадвартай болохыг олж тогтоосон талаараа онцолжээ. Магадгүй ойрын ирээдүйд гахайнууд хүмүүсийн эсрэг PUBG эсвэл өөр тоглоомоор өрсөлдөж ч мэдэх юм.

Танд энэ туршилт ямар санагдаж байна вэ? Та гахайнуудыг ирээдүйд хүмүүстэй видео тоглоомоор өрсөлдөнө гэж бодож байна уу?

15
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *