Хэрвээ та юм нэхэх дуртай бол Японы Souki Socks нэгэн сонирхолтой зүйл зохион бүтээсэн байна. Хүн өөрт хэрэгтэй оймсоо нэхэнгээ дөрөө жийн эрүүл мэнддээ анхаарал тавьж болохоор машин бүтээжээ.
Souki Socks компани нь Японы Нара мужид байрладаг. Оймсыг сонирхолтой нэхэж болох зүйл бүтээе гэж л шийдэж – тэд Charix гэдэг нэртэй нэгэн хачирхалтай механизмыг зохион бүтээжээ. Дасгалын дугуйны дөрөө жийж оймс нэхэх боломжтой. Компанийн байран дээр хүрэлцэн ирээд оймсоо нэхэхийн зэрэгцээ тус компанийн үйлдвэртэй танилцах аялал хийж ч болно.
Нэхэх үйл ажиллагаа эхлэхээс өмнө үйлчлүүлэгч оймсныхоо хэмжээ болон утасны өнгөө сонгох хэрэгтэй. Компанийн ажилтнууд сонгосон утсыг механизмд холбоно – ингээд үйлчлүүлэгчид дөрөөгөө жийж эхэлнэ дээ. Нэг хос оймс ойролцоогоор 10 минутад бэлэн болдог. Цар тахлын хөл хорионы үеэр уг компани Charix Online гэх нэртэй цахим үйлчилгээ нээжээ. Онлайнаар захиалга аваад бэлэн болсон оймсыг хүргэлтээр илгээж байв. Хос оймс нэхэх төлбөрт 18 доллар төлнө.
Дугуйгаар оймс нэхэх үйлчилгээ жуулчдын дунд эрэлттэй байна. Машины нэхдэг сул чөлөөтэй загварын энэ оймс Японд 1990-ээд оны үед ихэд алдаршиж моод болж байжээ. Хэсэг хугацааны дараа моод ч дуусаж, ингээд ийм оймс нэхдэг машин үйлдвэрлэхээ больсон гэдэг. Харин Souki Socks компани эзэнгүй хэдэн жил хэвтсэн машинуудыг унадаг дугуйтай холбон дахин амилуулж чаджээ.
Gantuya Batmunkh
2022/03/27 at 14:53
Гайхалтай
Маргад
2022/03/27 at 14:57
Mia Khalifa xaipa bi awmp bn
Наранцэцэг Нацагдорж
2022/03/27 at 15:13
Олж авах юмсан