2015 оны сүүлээр гарах хамгийн их хүлээлттэй байгаа 15 кино

0

Он дуустал хэдхэн сар үлдсэн ч үзэх кино овоо хэд гарахаар байна. Ингээд удахгүй дэлгэцнээ гарахаар хүлээгдэж буй кинонуудыг танд танилцуулъя.

Everest

2015 оны сүүлээр гарах хамгийн их хүлээлттэй байгаа 15 шинэ кино 1

Хэзээ: 2015 оны 9-р сарын 24

1996 онд Жомолунгма дээр тохиолдсон эмгэнэлтэй үйл явдлыг өгүүлнэ. Кино хэрхэн төгсөхийг мэдэж байгаа ч  үйл явдлын өрнөл таныг киноны турш барихаас гадна дүрүүдийн жүжиглэлт үнэхээр чадварлаг болжээ. Киног өргөн дэлгэцээр үзэхэд та харамсахгүй шүү.

The Martian

2015 оны сүүлээр гарах хамгийн их хүлээлттэй байгаа 15 шинэ кино 2

Хэзээ: 2015 оны 10-р сарын 2

Ридли Скотын найруулсан сансар огторгуйн тухай уран бүтээл нь киноны шинэ эрин гэж хэлж болно. Марсын экспедицийн нэгэн гишүүн (Мэтт Деймон) элсэн шуурганы улмаас сансарын хөлөг онгоцондоо сууж чадалгүй ганцаар хоцордог. Улаан нүдэн гариг дээр ганцаар амьдарч чадах эсэхийг нь та бүхэн дэлгэцнээ үзэх болох нь ээ.

Black Mass

2015 оны сүүлээр гарах хамгийн их хүлээлттэй байгаа 15 шинэ кино 3

Хэзээ: 2015 оны 09-р сарын 18

Ядаж л танигдахааргүй хувирсан Жонни Деппийг харахын тулд энэ киног үзээрэй. Бостоны домогт гангстер Уайти Балжерийн тухай өгүүлэх кино ажээ.

Burnt

2015 оны сүүлээр гарах хамгийн их хүлээлттэй байгаа 15 шинэ кино 4

Хэзээ: 2015 оны 10-р сарын 12

Хэзээ ч юм алдартай байсан ахлах тогооч өөрийн их зан, муухай аашнаасаа болж ресторан болон нэр хүндээ алдаж орхино. Нэгэнт л алдах юмгүй болсон тэрээр нэр төрөө сэргээхээр шийдэж хуучин багаа бүрдүүлж бүхнийг эхнээс нь эхлэхээр зориг шулуудна. Гол дүрүүдэд Брэдли Купер, багийн гишүүдэд Сиенна Миллер, Омар Си болон Ума Турман нар тогложээ.

Star Wars: Episode VII. The Force Awakens

2015 оны сүүлээр гарах хамгийн их хүлээлттэй байгаа 15 шинэ кино 5

Хэзээ: 2015 оны 12-р сарын 17

Домогт кино дэлгэцнээ эргэн ирлээ. Үйл явдлын нууцыг одоогоор дэлгээгүй байгаа ч Жедай эргэж ирснээс 30 жилийн хойшхи үйл явдал гарах нь тодорхой болоод байгаа. Ямар байх нь хамаагүй, кино бүтээгчид биднийг гонсойлгохгүй хэмээн найдаж дэлгэцнээ гарахыг нь тэсэн ядан хүлээж сууя.

In the Heart of the Sea

2015 оны сүүлээр гарах хамгийн их хүлээлттэй байгаа 15 шинэ кино 6

Хэзээ: 2015 оны 12-р сарын 2

Бодит явдал дээр сэдэвлэн хийгдсэн түүхэн үйл явдал: 1820 онд халим агнадаг Америкийн нэгэн усан онгоц аварга том халимд дайруулж онгоц нь сүйрнэ. Айдас төрүүлэм үйл явдалтай тул та үзээд харамсахгүй болов уу.

Spectre

2015 оны сүүлээр гарах хамгийн их хүлээлттэй байгаа 15 шинэ кино 7

Хэзээ: 2015 оны 11-р сарын 6

Жеймс Бондын шинэ түүх: сайн найруулга, адал явдал, муу талын дүрийг Кристоф Вальц бүтээж, гоо үзэсгэлэнт Моника Беллуччи мөн нэгэн дүрийг бүтээжээ.

Про любовь

2015 оны сүүлээр гарах хамгийн их хүлээлттэй байгаа 15 шинэ кино 8

Хэзээ: 2015 оны 12-р сарын 10

Найруулагч Анна Меликяны уран бүтээлийн сэдэв бол хайр. Энэ кинонд олон гол баатруудын хайр дурлалын ээдрээтэй түүхийг өгүүлэх бөгөөд тэд нэг асуултанд хариулт авахыг хүснэ: хайр гэж юу юм бэ? Дашрамд дурьдахад энэ жилийн “Кинотавр” наадмаас уг бүтээл шагнал хүртжээ.

Bridge of Spies

2015 оны сүүлээр гарах хамгийн их хүлээлттэй байгаа 15 шинэ кино 9

Хэзээ: 2015 оны 11-р сарын 26

Алдарт найруулагч Стивен Спилбергийн найруулга, алдар нэрээрээ эн зэрэгцэхүйц жүжигчин Том Хэнкс гол дүрийг бүтээжээ. Үйл явдал хүйтэн дайны үе, Нью-Йоркийн нэгэн өмгөөлөгчид хүндхэн даалгавар оногджээ: тагнуул хийж явсан U2 онгоцны нисгэгч ЗХУ-ын талд баригдсан тул түүнийг суллах хэлэлцээр хийхийг ТТГ-аас даалгах ажээ.

Steve Jobs

2015 оны сүүлээр гарах хамгийн их хүлээлттэй байгаа 15 шинэ кино 10

Хэзээ: 2015 оны 12-р сарын 31

Бидний үеийнхэнд тун чухал хүн бөгөөд түүний намтар хүн болгонд сонирхолтой байх болов уу. Кино шүүмжлэгч болон сэтгүүлчид уг киног үзэхийг зөвлөж байна, Стив Жобсыг хувь хүнийх нь хувьд үнэлдэггүй байсан ч гэсэн та үзээрэй. Гол дүрийг Майкл Фассбендер бүтээжээ.

The Last Witch Hunter

2015 оны сүүлээр гарах хамгийн их хүлээлттэй байгаа 15 шинэ кино 11

Хэзээ: 2015 оны 10-р сарын 29

Биднээс далд нууц зүйл эргэн тойрон их байх юм, бидний дунд одоо болтол чөтгөр шулам амьдарч байна. Чөтгөр шулмын муу муухай ёроос ганц л хүн аварч чадна – энэ бол чөтгөр шулмын хамгийн сүүлчийн анчин. Вин Дизел гол дүрийг бүтээсэн гэхээр сонирхолтой санагдаж болох юм.

The Walk

2015 оны сүүлээр гарах хамгийн их хүлээлттэй байгаа 15 шинэ кино 12

Хэзээ: 2015 оны 10-р сарын 15

“Forrest Gump” киноны найруулагч Роберт Земекисийн кино нь олсон дээр явагч Филипп Петийн тухай өгүүлнэ: тэрээр алдарт Дэлхийн худалдааны төв болох ихэр цамхагийн хооронд олсоор “зугаалах”-аар шийджээ.

Hotel Transylvania 2

2015 оны сүүлээр гарах хамгийн их хүлээлттэй байгаа 15 шинэ кино 13

Хэзээ: 2015 оны 9-р сарын 25

Мангасын гэр бүлийн тухай гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан кино эргэн ирлээ. Дракула гүнгийн охин жирийн залуутай гэр бүл болж хөөрхөн хүүхэдтэй болно. Дракула гүнгийн зээ жирийн хүн болох уу, цус сорогч болох уу? Холимог хөгжилтэй гэр бүлийн гишүүд түүнийг юунд сургах бол?

Crimson Peak

2015 оны сүүлээр гарах хамгийн их хүлээлттэй байгаа 15 шинэ кино 14

Хэзээ: 2015 оны 10-р сарын 15

Английн 19-р зууны үед өрнөх үйл явдал: залуухан зохиолч бүсгүй нөхөрт гарснаас хойш учир битүүлэг үйл явдалтай учирна. Гильмеро дель Торогийн уран бүтээлийг “аймшгийн хаан” Стивен Кинг магтаад авчээ.

Rock the Kasbah

2015 оны сүүлээр гарах хамгийн их хүлээлттэй байгаа 15 шинэ кино 15

Хэзээ: 2015 оны 10-р сарын 22

Хэнд ч хэрэггүй болсон хөгшин продюссер нэгэн залуу, авьяастай бүсгүйн нэр алдрыг өргөхөөр Афганистанд очиж аялан тоглолт хийхээр болно. Билл Мюррей, Брюс Уиллис болон Зои Дешанель нарын тоглосон хөнгөн инээдмийн кино ашиг орлогоороо дээгүүр бичигдэхгүй ч гэсэн намрын нэг үдшийг зугаатай өнгөрүүлэхэд тань тус болно.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/20 at 12:55

    Where is Mockingjay?…

  2. Зочин

    2015/10/20 at 15:39

    why didnt ipman3

  3. Facepalm

    2015/10/20 at 16:03

    Mockingjay?? shortest joke ever

  4. Зочин

    2015/10/20 at 17:24

    Хаха. Хараагүй муу. Тэр Mockingjay чинь шатчихана билээ.

  5. Ybj uh PLZ

    2015/10/21 at 08:16

    zl2 Mockingjay chin hamgiin tom huleelt bolood bgashd uuln ni arai2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *