Өдөр бүр таныг хурцалж, урам зориг өгөх чонын тухай 15 эшлэл

0

Та хурц шулуун, өөрөө өөрийнхөө оюун санаанаас өөр юунд ч үл итгэдэг чоно мэт тэнгэрлэг амьтныг шүтэж, түүний тухай урам зориг өгөх эшлэлийг хайж байна уу? Тэдний гайхалтай зан чанараас суралцах зүйл бидэнд маш олон байдаг. Тухайлбал тэдний өөртөө итгэх итгэл, амьдралаа өөрөө авч явж буй байдал гэх мэт бүхий л зүйлс нь хүмүүний амьдралд шууд тусгалаа олж болохуйц эерэг чанаруудыг хадгалж байдгаараа онцлогтой билээ. Иймээс ч олон соёл иргэншилд чоныг үнэнч байдал, хатан зориг, оюун ухаан, тэнгэрлэг байдлын билэгдэл болгон шүтэж ирсэн биз ээ. Манай сайт уншигч танд чонын тухай өгүүлсэн, амжилт, эрх чөлөө, өөртөө итгэх итгэлийг олоход тань туслах эшлэлүүдийг хүргэж байна.

1. “Сүрэг хонь нийллээ ч чонын эсрэг хүчин мөхөсдөнө.” – Виргил

2. “Чонын хурц, гярхай тэр харцтай харц тулгарах мөчид л түүний нигүүлсэнгүй байдал мэдрэгдэнэ. Ихэмсэг дээд харц биш ч, хулчгар байдлыг ер илтгэхгүй энэ харцаараа тэр хэн бүхний зүрхийг үxүүлэх чадалтай.” – Луис Крислер

3. “Хүн араатны зан чанараа бүрэн нууж чаддаггүйтэй нэгэн адил чоно өөрийн шулуун бөгөөд эрэмгий байдлаа нууж чаддаггүй юм.” – Муниа Хан

4. “Хүн чонотой нөхөрлөж болох ч номхруулж хэзээ ч дийлэхгүй.” – Жорж Р. Р. Мартин

5. “Хүн өөрөө өөрийнхөө дотор буй араатныг мэдэрч чаддаггүй болохоор л чонын доторх араатнаас айж дагждаг юм.” – Гералд Хаусман

6. “Толгодын оройд зогсох чоно оргил өөд мацаж буй чоно мэт өлсгөлөн байж хэзээ ч чадахгүй.”

7. “Зориг зүрхтэй болмоор байвал арслан мэт бай, харин хүч чадал, тэнгэрлэг байдлыг хүсвэл чоно мэт бай.”

8. “Чононуудын дунд чоно мэт л амьдрах хэрэгтэй.” – Никита Сергеевич Хрущёв

9. “Ойн чононууд урт эрүүтэй, шүд хурцтай боловч дотор нь оршиж буй зориг зүрх нь юу юунаас илүү аюумшигтай.” – Женнифер Доннелли

10. “Хүн, чоно хоёр төрөлхийн дaйснууд гэвэл үгүй. Зүгээр л хүн чоноос бусад амьтадтай илүү ойртсоных.” – Жон Т. Колман

11. “Арслан, барс хэдий хүчтэй боловч чоно тэдэн шиг циркийн үзүүлбэр үзүүлдэггүй.”

12. “Чонотой хамт яваа бол хүссэн хүсээгүй улих л хэрэгтэй болно.” – Лев Толстой

13. “Ухаангүй дурла. Яг л чоно хурганд шүлэнгэтэн дурладаг шиг.” – Плато

14. “Хүн болгонд өөр өөрийн гэсэн тодорхой үүрэг байдаг, хэрвээ чи өөрийнхөө үүргээ бүрэн ухамсарлаж, биелүүлвэл тухайн нийгэм оршин тогтноно. Үгүй бол тогтнохгүй.”

15. “Хар чонын хараал шөнө дунд, саран авхай тэнгэрт залрах үед л сэргэдэг юм.” – Пет Торрес

Тэнгэрлэг энэ амьтны тухай дээрх эшлэлүүд уншигч танд ихийг хийж бүтээх урам зориг хайрласан гэдэгт итгэлтэй байна.

18
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.