Үр тогтох хамгийн боломжтой өдрүүдийг хэрхэн мэдэх вэ? Мөн таны овуляцид асуудал байгааг илтгэх 5 шинж тэмдэг

5

Таны үр хөврөл явагдах хугацаа сарын тэмдгийн мөчлөгөөс шалтгаалж, тааварлашгүй байх боломжтой. Ойролцоогоор эмэгтэйчүүдийн 30%-д нь тухайн сарын 10-17-ны хооронд үр хөврөл явагддаг байна. Зарим эмэгтэйчүүдэд энэ хугацаа хожуу илэрч болох бөгөөд бусдад нь эрт илрэх ч тохиолдол бий. Үүнээс гадна сарын тэмдгийн мөчлөгийн үеэр танд нэгээс илүү олон удаа овуляци явагдаж болно.

Хэрэв үр хөврөл явагдах хугацаа тааварлашгүй байвал овуляцийг хэрхэн мэдэх, бас сарын тэмдэг асуудалтай ирж байгааг ямар шинж тэмдгүүдийн тусламжтай мэдэж болох, хэзээ эмчид очиж үзүүлэх ёстой талаарх маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Овуляцийн өвдөлт

Магадгүй заримдаа таны хэвлийн доогуурх хэсгээр гэнэт өвдөлт мэдрэгдэж байгааг та анзаарч болно. Энэ зүйл тохиолдоход анхаарал хандуулах эсвэл тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Мөчлөгийн яг ид дунд ийм зүйл болох юм бол энэ нь овуляцийн өвдөлт байж болзошгүй.

Зарим эмэгтэйчүүд сар бүр энэ өвдөлтийг овуляци болохын яг өмнөхөн мэдэрдэг. Энэ бол үр хөврөл явагдах хугацаа эхэлж байгаагийн илрэл юм.

Түүнчлэн үүнийг тэмдэглэж авах нь чухал бөгөөд түр зуурын өвдөлт учраас таагүй мэдрэмж удаан үргэлжлэхгүй.

© depositphotos.com

 

2. Биеийн үндсэн температур нэмэгдэх

Үндсэн температур бол амрах үеийн бүсэлхийнээс доогуурх биед хамаатай. Мэдээж хэрэг та унтаж байхдаа, үүнийг хэмжих боломжгүй боловч, өглөө сэрснийхээ дараа шууд хэмжиж үзэх боломжтой.

Овуляцийн үед энэ температур дор хаяж цельсийн 0.2 хэмээр нэмэгддэг. Жишээ нь, хэрэв таны хэвийн температур 36.2-36.5 цельсийн хэмд хэлбэлзэж байвал, таны температур 36.4-36.7 цельсийн хэм болж өснө гэсэн үг юм. Та энэ өөрчлөлтийг зориулалтын термометрээр хэмжиж мэдэж болно.

© depositphotos.com

 

3. Овуляцийг урьдчилан таамаглах хэрэгсэл

Орчин цагт овуляцийг урьдчилан таамаглах хэрэгслүүд эмийн сангуудаар худалдаалагддаг болсон бөгөөд та эмчийн заавар зөвлөгөөгүйгээр худалдан авч хэрэглэж болно. Тестүүд таны шээсэн дэх ач холбогдолтой элементүүдийг илрүүлнэ. Үр дүнд нь хар зураас гарвал, овуляци дараагийн хэдэн өдөр тохиолдоно гэсэн үг юм.

Овуляцийн тестүүдийг хэрэглэхийн өмнө буруу үр дүн гаргахгүйн тулд хэрэглэх заавартай сайтар танилцаарай.

© depositphotos.com

 

4. Аарцагны салс өөрчлөгдөж эхэлнэ

Аарцагны салс нь уснаас бүтдэг боловч, үр хөврөлийн хугацаа болоход тогтмол өөрчлөгддөг. Яагаад гэвэл энэ нь эстрогены хэмжээтэй холбоотой.

Хэрэв таны үр хөврөлийн хугацаа болсон бол дээрх салс илүү цэвэрхэн өнгөтэй болж, бас шингэрдэг байна.

© depositphotos.com

 

5. Шүлс өөрчлөгдөх

Энэ бол овуляцийг урьдчилан таамаглах уламжлалт арга биш боловч, үр хөврөлийн хугацааны явцад, шүлсээ хаяхад шүлсний хэв хяруу шиг харагдаж болно. Идэх, уух, бас тамхи татахад ийм нөлөө үзүүлэх боломжтой. Мөн та зориулалтын микроскоп худалдаж авч, шүлсэнд ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг илрүүлж болдог байна.

© depositphotos.com

 

6. Хөх мэдрэмтгий болох

Таны бие овуляциас болж дааврууд ялгаруулж эхэлнэ. Тэгэхээр таны хөх магадгүй мэдрэмтгий болж мэднэ. Хөхний товч үр хөврөлийн хугацаа явагдах үеэр өвдөж болох бөгөөд өвдөлт бага эсвэл хүнд байдлаар илэрнэ.

© depositphotos.com

 

7. Дотно харьцаанд ормоор санагдана

Эдгээр өдрүүдийн турш, таны хайртай хүнтэйгээ дотно харьцаанд орох хүсэл нэмэгдэж, илүү их секс хийхийг хүснэ. Энэ нөхцөлд та сэтгэл зовнил, депресс эсвэл стресс зэргийг анзаарахгүй байж ч мэдэх хандлагатай.

 

Таны үр хөврөлд асуудал байгааг илтгэх шинж тэмдгүүд

Таны овуляцид асуудал байгааг илтгэж, дараах хэд хэдэн шинж тэмгүүд илэрч болох бөгөөд энэ үед та эмчид үзүүлэх хэрэгтэйг анхаарна уу. Үүнд:

  1. Тогтмол бус цагаар ирэх
  2. Сар бүр эсвэл байнга хэвлий орчмоор өвдөх
  3. Маш богино эсвэл хэтэрхий урт мөчлөг явагдах
  4. Үндсэн температурт өөрчлөлт гарахгүй байх
  5. Их хэмжээгээр цус алдах (хэрэв та эндометриозтой бол ийм зүйл болно)
© depositphotos.com

Та урьд өмнө эдгээр шинж тэмдгүүдийг анзаарч байсан уу? Хэрэв таны үр хөврөлийн хугацаанд өвдөлт мэдрэгдвэл, та хэрхэн зохицуулдаг вэ? Бидэнтэй мэдлэг, туршлагаасаа сэтгэгдэл бичих хэсгээр дамжуулан хуваалцаарай.

5
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *