6 сартай жирэмсэн бүсгүй жимсний хатуу дэглэм барьж байна

0

6 сартай жирэмсэн бүсгүй жимсний хатуу дэглэм барьж байнаЛони Жейн Энтони /Loni Jane Anthony/ хэмээх 25 настай энэ бүсгүй анхны хүүхдээ хэвлийдээ тээж байгаа бөгөөд одоо 6 сартай жирэмсэн. Хөл хүнд эмэгтэй хүн өөртөө болон хэвлийдээ байгаа хүүхэддээ зориулж, хоёр хүний биеийг эрүүл чийрэг байлгахад тустай хооллолтын тодорхой дэгтэй байх хэрэгтэй байдаг. Харин Энтонигийн хувьд тэрээр өөрийн Aleven:11 блог дээрээ жимс голлосон веган дэглэм баримталж, өдөрт 20 орчим ширхэг гадил жимс иддэг гэдгээ бичсэн нь олон хүмүүсийн зүгээс тааламжгүй сэтгэгдэл хүлээн авч, хэвлийдээ байгаа хүүхдэд аюул учруулсан хариуцлагагүй үйлдэл хийж байна гэсэн шүүмжлэлийг хүртээд байгаа юм. Энтони зөвхөн өглөөний цайн дээрээ л гэхэд 10 хүртэл тооны гадил жимс иддэг бөгөөд өдрийн турш тарвас, жүрж, амро жимс, түүхий ногооны салат зэргийг иддэг байна. Энтони Америкийн эмч Доуг Грахам /Doug Graham/-ын боловсруулсан 80 хувийн нүүрс ус, 10 хувийн өөх тос, 10 хувийн уураг буюу 80:10:10 гэсэн дэглэмийг баримталж байгаа аж. Ураг хэвийн өсөж бойжиход уураг олон төрлийн хоол хүнс, уураг чухал үүрэгтэй ба хоол тэжээлийн мэргэжилтнүүд Энтониг өөрийн дэглэмийг зөв гэж бодож байгаа бол эндүүрч байна гэцгээж байгаа юм.

1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *