Таны бие туузан хорхойтой болж буйг илтгэх 7 шинж тэмдэг: эдгээр шинж тэмдгийг тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй!

2

Туузан хорхой гэж юу вэ?

Туузан хорхой бол урт, цагаан өнгөтэй шимэгч хорхой бөгөөд хүний биед өндөглөдөг. Үүнд олон учир шалтгаан хамаатай бөгөөд ихэнхдээ ариун цэвэр сайн сахиагүй болон түүхий гахайн мах, үхэр болон загасны махны хэрэглээ эсвэл бохирдсон ялгадас агуулсан усны хэрэглээтэй холбоотой байдаг.

 

Туузан хорхойтой болох үед илрэх 7 шинж тэмдэг

1. Хэвлийгээр өвдөх

Ямар ч үед таны гэдсэнд гадны биет орсон юм шиг мэдрэмж төрөх бөгөөд үр дүнд нь хэвлийгээр өвдөнө. Туузан хорхойноос болж хэвлийгээр өвдөх нь удаан хугацааны турш үргэлжлэх ба яг хэдийд өвдөх нь тодорхойгүй ч байнга өвдөх болно.

2. Цусан суулга

Цусан суулга бол гэдэсний үрэвсэл бөгөөд ялгадас цустай болон зунгагтай гарна. Үр дүнд нь архаг суулгах өвчтэй болохыг ч үгүйсгэхгүй.

3. Ядрах

Хэвийн бус ядралт нь бие организм шимэгч хорхойтой болох үед илэрдэг түгээмэл шинж тэмдгүүдийн нэг юм. Судлаачид хэвийн бус ядралт нь дархлааны систем туузан хорхойнуудын эсрэг шаардлагатай хамгаалалтыг хийж, их хэмжээний энерги зарцуулдагтай холбоотой гэж үздэг байна. Мөн шим тэжээлээ алдах нь туузан хорхойтой холбоотой.

4. Ялгадасны найрлагад авгалдай байх

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ туузан хорхойн ялгадсанд авгалдай нь байдаг. Улмаар энэ нь биеэр тархана.

5. Ходоод гэдэсний замын эмгэг тусах

Ходоод гэдэсний замын эмгэгээс болж хоолны дуршил маш ихээр буурна. Туузан хорхойноос болж ходоод гэдэс хямарснаар ходоод хямрах, суулгах, толгой эргэх болон бөөлжис хүрэх мэдрэмж мэдрэгдэнэ.

6. Шарлах

Шарлах гэдэг бол арьс эсвэл нүдний цагаан шар өнгөтэй болно гэсэн үг юм. Туузан хорхой гэдсэнд их хэмжээний зай эзлэх үед цөсний суваг бөглөрдөг. Үр дүнд нь элэгнээс шар өнгөтэй пигмент ялгарч, улмаар шар өвчин тусна.

7. Элэг өвчлөх

Туузан хорхойн авгалдайнууд гэдэснээс дамжиж элгийг өвчлүүлдэг. Ямар ч хяналтгүйгээр авгалдайнууд элэгний үйл ажиллагааг доголдуулдаг бөгөөд цусны урсгалыг удаашруулна. Элэг өвчилснөөс болж хэвлийгээр өвдөх, шагай болон хөл хавагнах, арьс загатнах, бараан өнгийн шээс гарах, байнга ядрах болон хоолны дуршил буурах шинж тэмдгүүд илэрнэ.

24
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ganaa Zagdsuren

    Ganaa Zagdsuren

    2019/01/13 at 11:43

    Хаана шинжилгээ ѳгч мэдэж болох вэ..

  2. Ganaa Buyandelger

    Ganaa Buyandelger

    2019/01/14 at 03:46

    ..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *