Алсаас хөдөлгүүр асаагчийг сэрүүцэхэд хэрэглэх нь

0

Зуны эхэн болон дунд сар харьцангуй сэрүүвтэр, хур бороотой байсаар дууслаа. Харин 7, 8-р саруудыг зэгсэн халуун байх тухай яриа мэр сэр чих дэлсэх аж. Зуны нар дээрээс төөнөсөн халуун өдрүүдэд ажил төрлөө амжуулахаар гарах үед халуун наранд халсан машинд суух үеүд зайлшгүй гардаг. Хаалгыг нь хаагаад гарснаас чинь хойш агаарын солилцоо огт хийгдээгүй дээрээс зуны хурц наранд жигнүүр болтлоо халсан машиндаа сууна гэдэг там шиг л санагддаг. Энэ тохиолдолд хурдхан шиг л эйркондейшноо асаахын мөн болдог. Хэрвээ таны машин алсын удирдлагатай хөдөлгүүр асаагч бүхий дохиоллын системтэй бол үүнийг зөвхөн өвөл машинаа халаахад төдийгүй зун машинаа сэрүүцүүлэхэд хэрэглэж болно.

Алсаас хөдөлгүүр асаагчийг сэрүүцэхэд хэрэглэх нь 1

Алсаас хөдөлгүүр асаагчийг сэрүүцэхэд хэрэглэх нь 2
Үүний тулд дараахь бэлтгэл ажиллагаа шаардлагатай.
Паарны температурын тохируулгыг хамгийн хүйтэн буюу Cold /цэнхэр өнгөтэй хэсгийн хамгийн захад/ байрлалд тавина.
Агаарын сэлгээг гадна агаарт тавина.
Сэнсний үлээх хүчийг хүчтэй үлээх байрлалд тавина.
Үлээх нүхийг хаалтаар нь хаасан байвал нээнэ.
Үлээх нүхний тохируулгыг цээж рүү үлээх буюу дээгүүр үлээх гэсэн байрлалд тавина. Хөл болон шил рүү үлээх байрлалыг сонгохгүй.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Heading Out

    Heading Out

    2014/06/25 at 17:07

  2. Heading Out

    Heading Out

    2014/06/25 at 17:07

  3. Heading Out

    Heading Out

    2014/06/25 at 17:07

  4. Heading Out

    Heading Out

    2014/06/25 at 17:07

  5. Зочин

    2014/06/25 at 19:25

    ийшээ орж нэгдээрэй 6-28нд бүгд сүхээ ахын тлбай дээр цуглая. plus.google.com/100848728981256619358/posts/jRrFMo9QUAa

  6. Зочин

    2014/06/25 at 23:33

    udirdlagaaraa mashinaa asaadag humuust heregtei yum bna. ovol paaraa asaadgiin esreg l kk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *