ТОЙМ – Toyota Wish #34

0

Сүүлийн үед манайд цөөн тоогоор үзэгдээд байгаа бага оврын минивэнүүдийн нэг бол яах аргагүй Wish юм. Энэ загвар нь 2003 оноос эхэлж гарсан юм. Тэгэхээр одоо л манайд орж ирэх боломжтой болж байна. Шинэ хуулиар 7-9 жил ашиглагдсан нь нэг татварын багцтай байгаа. 7 жил болсныг авах гэхээр арай үнэтэй учраас одоо яг 9 жил нь таарч байгаа учраас нилээн орж ирэх байх. Загварын хувьд ерөнхийдөө маш амжилттай болсон загвар төдийгүй хуучин автомашины тоо ихтэй гэсэн үг. Суурь загвар нь 1.8-тай Toyota Premio учраас найдаж болно. Гэхдээ анхаарах хэдэн зүйл байгаа юм. Анх гарахдаа дан 1.8 литрийн хөдөлгүүртэй гарсан ба явцын дундаас 2.0 литрийн хөдөлгүүр гарсан байгаа.

Түүн дээрээ CVT хурдны хайрцаг тавьж өгсөн ба тэжээлийн систем нь D4 юм. Харин 1.8-тай загварууд энгийн 4 шатлалтай автомат хурдны хайрцаг ба EFI тэжээлийн системтэй гарч байгаа. Одоохондоо манай нөхцөл муу учраас 1.8-тай нь тохиромжтой юм. Түүний хөдөлгүүр нь 1ZZ-FE гэсэн регулар буюу Аи-92 бензин хэрэглэдэг. Бусад Z серийн хөдөлгүүрийн адил духны гинжтэй тул тасраад байх явдал байхгүй. Арай л бага мотортой юмуу гэж бодогдсон шүү, гэхдээ хурдны хайрцагаар нь зохицуулсан байх.

front wish_blue
Зураг дээр дарж томруулж үзнэ үү…
side_R side_L
front_R front_L
Үндсэн суурийн хувьд Тоёота Аллион, Прэмио загварын суурийг уртасгаж хийсэн.
rear_L rear_R

Гадна дизайн ерөнхийдөө “гүүд” гэхэд болно. Гэхдээ нарийвчилсан зүйл дээр жаахан тийм. Жишээ нь урд талын нүүрийн дизайн арай л нарийн болсон ба жаахан үлбэгэр санагдуулна. Хол ойрын гэрлүүд тусдаа байгаа нь сайшаалтай. Ийм загварууд гэрэл сайтай байдаг. Нэг дор хол ойрын гэрэлтэй бол шилжүүлэх үед ойрын гэрэл унтардаг болохоор тэр. Хаалганы хувьд хэвлэмэл хаалга сонгосон байгаа нь шилний хүрээ резин зузаан болоход хүргэсэн. Агаарын эсэргүүцлийн дуу гагнаасан рамтай хаалгыг бодвол арай их байх нь. Гэхдээ хаалга гажихгүй байх сайн талтай юм. Дунд баганыг хараар хийлгүйгээр их биеийн өнөгтэй адил болгосон нь дизайны шийдэл ба урд хэсэгт тусдаа кабинтай мэт харагдуулахаар хийсэн. Харин арын хаалганы баганыг хараар будаж өгсөн нь хойшоо урт мэт харагдуулна. Урд капот салхины шил нь бараг л нэг өнцгөөр налсан нь урдаас ирэх салхины эсэргүүцлийг багасгасан байна. Энэ байдал нь капот доторх зайг их багасгасан ба урд амартизатор солиход нилээн ажиллагаа орохоор болгожээ. Урд хамар харагддагүй учир зарим хувилбарт урд камер захиалгаар суурилуулах боломжтой ба удирдлагыг руль дээр хийсэн байдаг.

dashboard meter_3
Салоны зохион байгуулалт энгийн. Хянах самбарт анхаарал татах зүйлгүй.
drink_holder AT_lever
front_seat raer_seat
Хатуу тухлаг материалаар суудлыг хийсэн.
third_seat concole_holder
3-р эгнээний суудал эвхэгдээд шалтай нэг төвшинд очдог, урд суудлуудын голд тээглэх зүйлгүй

Салоны байдал бол загварчиллын хувьд бол дажгүй харин өнгөний сонголт их уйтгартай ямар ч мебель оруулга, хослол байхгүй. Урд хянах дэлгэц нь 3 хэсгээс ба 2 хэсгээс бүрдсэн 2 янз байдаг ба хоёуланд нь усны температур заагч байхгүй. Цэнхэр гэрэл асвал хүйтэн, унтарвал халлаа л гэсэн үг. Хэт халвал улаан гэрэл. Рулийн хувьд 3 салаатай спорт маягийн руль тавьсан нь тийм ч сайн сонголт гэж бодогдохгүй байна. Араа залгах рычагыг хянах самбарт хийж өгчээ. Ингэснээр суудлын хоорондуур зай гарч хойш орж болохоор. Заримд нь захиалгаар энэ зайд хайрцаг хийлгэсэн байдаг. Гэвч паарны удирдлагыг удирдахад бага зэрэг болгоомжтой харьцахаар болгожээ. Паарны удирдлагын үлээлгэх байрлалын сонголт дамждаг, сэнсний их бага тохируулах товчлуурууд ил дарахаар бөгөөд дэлгэц нь арай л жижиг. Жолоочийн суудал тохойн тавиуртай байгаа нь эвтэйхэн. 2-р эгнээний суудал хойш урагш гүйдэг хийсэн нь өвдөг тулах асуудлыг шийдсэн байна. Мөн 2 хүн суух ахмадын суудал бүхий хувилбар бий. Хамгийн арын эгнээний түшлэг урагш бууж тэгшрэн багаажны шал болдог нь тун зүгээр. Мөн үүнтэй нэг түвшинд 2-р эгнээний суудлын түшлэг бууж тэр чигтээ ор маягийн болох ба урт ачаа ачихад тохиромжтой юм байна. Мөн хамгийн урд талын хажуугийн суудлын түшлэг урагш эвхэгдэн налснаар ур салоноос хойд багааж хүртэл урт зүйл ачихад боломжтой юм.Энэ бүхэн бол яах аргагүй онцлог. Бас нэг давуу тал бол нугастай хажуу хойд хаалга юм. Иймэрхүү минивэнүүд ихэвчлэн гүйдэг хаалгатай байдаг ба удахаараа дуу чимээ орох сийгэх зэрэг дутагдалтай бол энд тийм асуудал гарахгүй юм. Ipsum бас ийм хаалгатай байдаг шүү дээ.

window_control mirror_control
front_under_box front_upper_box
Урд самбарт дээш/доош онгойдог савтай тул эд зүйлсээ ялган хийж болох давуу талтай.

Урд хөтлөгчтэй ба 4WD хөтлөгчтэй загвар бий. 4WD хөтлөгч нь байнгын боловч энгийн үед хойд дугуйнд дамжуулах хүчийг бараг дан урд хөтлөгчтэй юм шигээр маш багаар дамжуулдаг ба шаардлагатай үед энэ хүчийг нэмэгдүүлдэг компьютерийн удирдлагатай юм. Энэ нь шатахуун зарцуулалтад сайнаар нөлөөлдөг боловч зохицуулах компьютерийн ажиллагаа доголдсон үед солиход үнэтэй байж магадгүй л юм. Энэ систем RAV4, Highlander гэх мэт бусад загваруудад ч байдаг. Арлын дугаартаа ZNE14 гэсэн кодтой нь 4WD, ZNE10 нь урд хөтлөгчтэй 1.8 тай нь, АNE10, ANE11 нь D4 системтэй нь юм.

engine_room

Урд тэнхлэг нь Premio, Camry-тай адил боловч урд хөтлөгчтэйн хойд тэнхлэг Prius, Vitz-ийн зарчимтай адил хагас хамааралтай тэнхлэгтэй байв. Иймд алцайх нь үгүй боловч пүрш нь шууд тэнхлэг дээрээ дарахгүй амартизаторын таваг, тэгээд амартизаторын бэхэлдэг боолт бүх арын ачааллыг хүлээн авдаг болохоор хэтрүүлэн ачихад тэр боолт нь хугарах эсвэл тахийх боломжтой.
Харин 4WD нь хойноо дээд доод гартай тэнцүүлэгчтэй ба их ачаалсан үед алцайхаар юм. Урд талын гуперийн урд хормой бас л жаахан шүргэчихээр, хойноо бол гайгүй, голоороо бол ер нь л мордохоор юм билээ. Иймэрхүү асуудал бараг л бүх машинд байдаг. Тиймээс санаа зовоод байх хэрэггүй. Хот дотор болон засмал замаар орон нутагт явдаг ам бүл ихтэй айлд бол сайхан таарах машин. Гэхдээ багатаамж ихтэй гээд чихээд байвал ямарч машин эвдэрэх нь ойлгомжтой. Фамили гэгддэг загвар дотор бол хамгийн сайн сонголт болно.

Автомашин сонирхогч Р.Энхболд (Дараагийн удаад тоймоор ямар автомашин оруулах талаар фэйсбүүк хуудаст хүсэлтээ явуулаарай)

Эх сурвалж: www.cardoctor.mn

 

3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/09/23 at 16:52

    toyota wish zarna vne 13 saya

  2. Зочин

    2014/09/23 at 16:53

    94230927

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *