Яагаад эмэгтэйчүүдийн үс халзардаг болон ийм үйл явц эхэлснийг хэрхэн мэдэх вэ? Бидний төдийлөн анзаардаггүй 7 шинж тэмдэг

4

Эмэгтэйчүүд бүх л амьдралынхаа туршид үсээ арчилж түүнийхээ төлөө мөнгө, гоо сайхны хэрэгсэл үл хайрлаж эрүүл сайхан харагдахыг хүсдэг. Гэхдээ үс нь унаж, нарийсах гэх мэтийн янз бүрийн зүйл тохиолдож болно. (жишээ нь төрсний дараа) Бараг бүгд л яваандаа хуучны өтгөн үс нь эргэж ирнэ гэж найддаг. Гэтэл тэр болгон эргэж ирэхгүй, эмэгтэй хүн халцрах процесс зогсохгүй байх нь ч бас бий. Тиймээс ийм процесс явагдаж байгааг ялгаж таньдаг, эрт мэддэг болж сурах хэрэгтэй.

WHANJEED / Shutterstock.com

Ерөнхийдөө 4 янзын халзралт бий.

  1. Андроген – энэ нь 12-40 насны эмэгтэйчүүдэд тохиолдох ба үс нарийсах, энд тэнд халзрах шинж тэмдгээр илэрнэ.
  2. Энд тэнд – биеийн зөвхөн тодорхой хэсэгт гэнэт халзралт бий болох. Ихэнхдээ дугуй болон зууван хэлбэртэй байна.
  3. Арьсны янз бүрийн өвчнөөс – арьсны элдэв өвчнөөс болж тэр хэсгийн үс бүрмөсөн унах.
  4. Гэмтлийн – үсний янз бүрийн техникийг хэт ихээр болон буруу ашигласнаас үүдэх халзралт.
ARTFULLY PHOTOGRAPHER / Shutterstock.com

Андроген халзралт буюу эрэгтэй хүн шиг оройгоосоо халзрах нь маш их дэлгэрсэн зүйл юм. 50 хүртэлх насны эмэгтэйчүүдийн 50%-д нь ийм халзралт ямар нэг хэмжээгээр явагдаж байдаг байна. Харин бусад нөхцөлд эрэгтэй халзралтаас ялгаатай халзралт зонхилно.

wk1003mike / Shutterstock.com

Эрчүүд үсээ духнаасаа юм уу эсвэл толгойн оройноос эхэлж алдаж эхэлдэг. Энэ үед шил болон толгойн хажуу хэсгийн үс хэвээрээ, ямар ч өөрчлөлтгүй байсаар үлдэнэ. Харин эмэгтэйчүүдийн хувьд бүх л хэсгээс үс зэрэг унаж эхэлдэг байна.

undslr / Shutterstock.com

Үүний шалтгаан нь:

  • Дааврын тэнцвэргүй байдал, тестостероны хэт их ялгарал
  • Жирэмсэн байх
  • Дархлааны янз бүрийн өвчин
  • Өндгөвчний элдэв өвчин, поликистоз
  • Бамбай булчирхайн үйл ажиллагааны доголдол
  • Энд тэнд гэнэт халзрах
  • Арьсны халдварт өвчин
  • Зарим нэг эмийн нөлөөлөл
  • Хоолны хатуу дэглэм баримтлан жин хэт огцом хасах
  • Архагшсан янз бүрийн өвчин болон халдварт өвчин
  • Стресс
  • Хэт чанга үсээ бооох
  • В амин дэмийн дутагдал
justplay1412 / Shutterstock.com

Эмэгтэй хүн өдөрт 50-100 үс унагаж байхыг хэвийн хэмжээ гэж үздэг. Харин ингэж үс унах нь ихсэж байгааг ямар нэг улирлын байдалтай холбон ойлгож халзралт явагдаж эхэлснийг мэдэлгүй өнгөрөөх нь бий. Иймд халзралт эхэлсэн үгүй мэдэх 7 шинж тэмдгийг таньж сурах хэрэгтэй.

  1. Толгойн орой хэсгийн үс нарийсч, шингэрсэн юм уу эсвэл бүх л толгойн үс багассан
  2. Толбо мэт жижигхэн халзралт бий болсон
  3. Хөмсөг сормуус мэтийн биеийн бусад хэсэгт байх үс унах
  4. Үс унасан газар загатнах зэрэг илүү мэдрэмтгий байдал бий болох
  5. Толгойн арьсанд янз бүрийн өөрчлөлт бий болох (арьс хуурайших, хатах)
  6. Арьсны өнгө болон амны хөндийн гадаргуу зэвхий өнгөтэй болох
  7. Ойлгомжгүй байдлаар гэнэт жин нэмэгдэх, ялангуяа бамбай булчирхайн үйл ажиллагааны хямралаас шалтгаалах
Napaporn Pongsri / Shutterstock.com

Халзрал явагдаж байгаа үгүйг нарийн мэргэжлийн эмч үзлэг болон зарим нэг шинжилгээ хийж байж тодорхойлно. Халзрал бий болж байгаа шалтгаанаас болж эмчилгээ, эм уух хэлбэр нь өөр байх болно. (жишээ нь стероидын төрлийн шээс хөөх үйлчилгээтэй эмээр даавар ялгаруулах үйл ажиллагаанд саад болж, үс ургах процессыг зогсоож байгаа зүйлийг хөөх гэх мэт)

art4stock / Shutterstock.com

Нөгөө нэг эмчилгээний хэлбэр нь лазерын эмчилгээ, үс шилжүүлэн суулгах боловч ийм эмчилгээ хийх нөхцөл шалтгаан тун цөөхөн тохиолддог билээ.

Үс унана гэдэг бол ямар ч эмэгтэй хүний хувьд хэцүү зүйл – учир нь үс бол байгалиас заяасан тэдний гоёл нь. Хэрвээ үс унаж, тэр нь ихсэж байгаа бол сандрах хэрэггүй юм шүү. Ихэнх тохиолдолд үүнийг зогсоох боломжтой ба үүний шалтгааныг олох л хамгийн чухал.

18
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
9
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
1
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Б. Намуунбайгаль

    Б. Намуунбайгаль

    2019/06/07 at 17:07

    heregtei medeelel ogdogt bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *