Үнэр дарагч болон хөлс дарагч цацсанаас болж хувцсанд үүссэн цагаан толбыг хэрхэн арилгах вэ?

2

Хөлс гарснаас болж хоёр төрлийн асуудал үүсдэг: цагаан өнгийн хувцсанд шар толбо үүсэх болон өөр өнгийн хувцсанд цагаан толбо үүсэх. Хөлс дарагч цацсанаас болж хувцсанд үүссэн цагаан толбыг хэрхэн арилгах вэ? Хөлрөлтийн эсрэг ямар нэгэн бүтээгдэхүүн сонгохдоо бид ихэвчлэн өөрсдийн үзсэн зар сурталчилгаан дээрх бүтээгдэхүүнийг сонгодог ба бодит байдал дээр хувцсан дээр үнэхээр ямар нэгэн толбо үлдээхгүй гэж найддаг, гэхдээ ихэнх нөхцөлд арилахааргүй толбыг үлдээдэг нь нууц биш.

Үнэр дарагч, хөлс дарагч болон ариутгагч гэх мэт бүтээгдэхүүнүүд бүгдээрээ удаан хугацааны турш хөлрөхөөс сэргийлэх үйлчилгээтэй байдаг.

Хөлс дарагч болон ариутгагч. Найрлагандаа хөнгөн цагааны давс болон бусад бодисуудыг агуулдаг ба эдгээр нь арьсны нүхнүүдийг бөглөж, хөлрөхөөс сэргийлдэг байна. Дүрэм ёсоор, хөлс дарагчийг хэрэглэснээр хувцсанд цагаан өнгийн дугуй толбо үүсдэг ба үүнийг энгийн угаалтаар арилгахад амаргүй. Цагаан толбоноос сэргийлэхийн тулд зарим тохиолдолд, хөлс дарагчид устөрөгчийн уусмал нэмж хийж хэрэглэвэл, бага зэрэг үр дүнтэй байдаг.

Үнэр дарагч. Суганы арьсан дээрх жижиг хэмжээтэй үснүүд их хэмжээний бактери агуулдаг ба үүнээс болж таагүй үнэр гардаг байна. Үнэр дарагч тэдгээр бактериудын гаргаж буй үнэрийг хязгаарладаг боловч мөн л цагаан толбо хувцсан дээр үүсгэдэг.

Толбонууд болон эвгүй үнэр бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа угаасан ч амархан арилдаггүй. Дээрээс нь угаалгын машинаар угаах үед хамгийн сайндаа бүдгэрэхээс биш, бүрэн арилахгүй.

laser_me_smoooth/Instagram

 

Хувцсан дээрх цагаан толбыг хэрхэн арилгах вэ?

Бид та бүхэнд гар доорх материалуудыг ашиглан, үр дүнд хүрч болох хамгийн амархан аргыг хүргэж байна.

Lil justy /youtube

 

1. Цагаан толбо үүссэн хэсэгт хүнсний содноос асгана.

Lil justy/youtube

 

2. Содыг алимны цуутай холих юм бол илүү үр дүнтэй байдаг учир содыг шаржигнаж дуугарах хүртэл нь алимны цуу асгана.

Lil justy/youtube

 

3. Хэдэн минут хүлээнэ. Гар эсвэл сойзоор дээрх бүтээгдэхүүнийг асгасан газрыг үрнэ. Ингээд л болоо!

Lil justy/youtube

 

Хүсвэл эндээс хэрхэн хийх бичлэгийг үзээрэй:

 

Угаалгын машинаар угааснаас хэд дахин илүү үр дүнг та дараа нь олж харах болно!

 

Цагаан толбыг арилгахын тулд өөр бусад байгалийн гаралтай ямар бэлдмэлийг хэрэглэж болох вэ?

  1. Устөрөгчийн хэт исэл (зөвхөн цагаан өнгийн хувцсанд хэрэглэнэ, хэт исэл цайруулах үйлчилгээтэй).
  2. Нимбэгийн шүүс. Ижил хэмжээний устай хольж толбыг сайтар угаана.
  3. Хоолны давс. Нимбэгийн шүүстэй адилхан байдлаар хэрэглэнэ. Толбо үүссэн хэсгийг сайтар үрнэ.

Та хувцсан дээр үүссэн цагаан толбыг хэрхэн арилгадаг вэ?

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *