5 минутын дотор эмгүйгээр толгойн өвчнөөс хэрхэн салах вэ?

1

Толгой хагарах шахам өвдөж байхад өвчин намдаах эм гар дор байхгүй бол гарах гарцгүй болсон мэт санагддаг уу? Үгүй юм шүү. Шинжлэх ухаанаар батлагдсан толгойн өвчнөөс салах арга бий – энэ бол акупрессур.

Та бүхэнд танилцуулах гэж буй энэ арга үнэхээр үр дүнтэй бөгөөд толгойн өвчнийг маш богино хугацаанд арилгана.

Акупрессур – шинжлэх ухааны олон төрлөөр батлагдсан цэгэн иллэг. Анагаах ухааны мэдлэггүй хүн ч уг иллэгийг хийх боломжтой.

Акупрессур цэгэн иллэгийг хэрхэн хийх вэ?

Юуны түрүүнд өөрт тухтай байрлалыг эзлээд тайвшраарай. Иллэг таниас их цаг авахгүй, ойролцоогоор 30 секундээс 1 минут орчим болно.

Толгойн өвчин намдаах үндсэн 6 цэг бий

5 минутын дотор эмгүйгээр толгойн өвчнөөс хэрхэн салах вэ? 1

Гурав дахь нүдний цэг буюу инь-тан цэг. Хоёр хөмсөгний дунд байрлах бөгөөд нүдний ядаргааг тайлна.

 

5 минутын дотор эмгүйгээр толгойн өвчнөөс хэрхэн салах вэ? 2

Хөмсөгний дотор үзүүрт буюу нүдний дээд угт байрлах цэг. Хамрын ханиад, нүдний ядаргаа тайлна. 1 минут орчим тойрог байдлаар иллэгийг хийнэ.

 

5 минутын дотор эмгүйгээр толгойн өвчнөөс хэрхэн салах вэ? 4

Нүдний харалдаа доош уруулын захын үзүүртэй зэрэгцээ орших цэг. Дээд шүдний орчим хонхорхойг олсон бол цэгийг зөв олжээ. Хамрын битүүрэл нээх, толгой болон шүдний өвчин намдаах, биеийн ачааллыг багасгана.

 

5 минутын дотор эмгүйгээр толгойн өвчнөөс хэрхэн салах вэ? 3

Чихний доод үзүүр болон шилэн хүзүүнд байрлах цэг. Хамрын битүүрэл, нүд, чихний өвчин намдаахаас гадна толгойн хүчтэй өвчнийг дарна.

 

5 минутын дотор эмгүйгээр толгойн өвчнөөс хэрхэн салах вэ? 5

Толгойн хоёр захын үстэй хэсэгт байрлах цэг – шанааны үс эхлээд дээш 2-3 см орчим байрлана. Хуруугаараа дарахад бага зэргийн хонхорхой мэдрэгдвэл цэгийг зөв олжээ гэж үзнэ. Нүдний ядаргаа болон толгойн өвчин намдаана.

 

5 минутын дотор эмгүйгээр толгойн өвчнөөс хэрхэн салах вэ? 6

Эрхий болон долоовор хурууны дунд байрлах цэг. Нуруу, шүд болон хүзүү хавиар мэдрэгдэх өвчнийг намдаана.

12
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/13 at 17:19

    Маш их баярлалаа. Та нарт амжилт хүсье. Мундаг шүү.

  2. Anu Anna

    Anu Anna

    2016/12/13 at 17:36

    Ss

  3. Ganaa Gavaa

    Ganaa Gavaa

    2016/12/13 at 18:27

    ta nart amjilt husie bayarlala

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *