Баярын ширээний оргилуун дарсаа хэрхэн зөв сонгох вэ?

0

Оргилуун дарс – шинэ жилийн баярын ширээг чимэх хамгийн гол зүйл. Оргилуун дарс гэхээр цагаан дарс толгойд орж ирнэ. Харин хийжүүлсэн дарс (оргилуун дарстай хольж хутгах нь их) гэдэгт цагаан, улаан болон ягаан дарс багтах ажээ.

Шинэ оноо угтах оргилуун дарсаа сонгоход анхаарах цаг аль хэдийн болжээ.

1. Худалдаж авахаасаа өмнө барааны шошгыг заавал уншина уу

Баярын ширээний оргилуун дарсаа хэрхэн зөв сонгох вэ? 1

Шошгыг уншиж танилцаад та үйлдвэрлэгчийн талаар баталгаатай мэдээлэл авах боломжтой. Дараах хураангуйг мэдэж байвал зохилтой:

  • NМ – маш чанартай оргилуун дарс дээр ийм хураангуй тавигдана. Өндөр нэр хүнд бүхий үйлдвэрлэгчид буюу Оргилуун дарсны институтийн гишүүдийг илэрхийлэх тэмдэглэгээ ажээ.
  • RM – усан үзмийн тариалан болон дарс үйлдвэрлэгчдийг илэрхийлэх хураангуй. Оргилуун дарсыг уламжлалт аргаас гадна өөрийн технологи ашиглан хийжээ гэж үзнэ.
  • ND – тус хураангуйг оргилуун дарс савлагчид хэрэглэнэ, гэхдээ найдвартай нийлүүлэгчээс оргилуун дарсаа худалдан авсан байдаг.
  • MA – зөвхөн худалдан борлуулах эрхтэй аж ахуйн нэгж л уг хураангуйг ашиглана.

 

2. Хэрвээ үнэ хамаагүй бол Champagne гэсэн бичигтэй жинхэнэ оргилуун дарс сонгоцгооё

Баярын ширээний оргилуун дарсаа хэрхэн зөв сонгох вэ? 2

Олон улсын хуулиар бол тус бичээсийг зөвхөн Шампанид үйлдвэрлэсэн оргилуун дарс дээр бичих ёстой. Дэлгүүрүүдэд brut эсвэл brut rose гэсэн оргилуун дарс зарагддаг. Цагаан брют шувуу, загасны махаар хийсэн зоог, эсвэл бяслагтай гайхалтай зохицох бол хуурай төрлийн брют нь оливье салаттай зохицох ажээ. Ягаан брют – шувууны мах болон бусад төрлийн махан зууштай хэрэглэхэд зохимжтой.

 

3. Итали, Испани гаралтай хийжүүлсэн дарс

Баярын ширээний оргилуун дарсаа хэрхэн зөв сонгох вэ? 3

Шампанид хийсэн аргаар үйлдвэрлэдэг ч гэсэн өөрөөр нэрлэдэг. Италийн хамгийн алдартай хийжүүлсэн дарсанд Franciacorta эсвэл Trento doc тооцогдоно. “CAVA” гэсэн бичигтэй бол испани гаралтай гэж ойлгоно, жишээ нь CavaReserva эсвэл GranReserva – салаттай зохицох бол Franciacorta нь загасны махтай илүү зохицдог ажээ.

 

4. Франц, Германы хийжүүлсэн дарс

Баярын ширээний оргилуун дарсаа хэрхэн зөв сонгох вэ? 4

Crémant – энэхүү дарсны амт, орц нь Францын аль хэсэгт үйлдвэрлэснээс маш их шалтгаална, гэхдээ бүгд чанарын өндөр түвшинд гарах ажээ. Герман дарс болох Deutcher Sekt амт чанараараа мөн дээгүүр яригдана – загасны салаттай уувал илүү зохимжтой.

 

5. Хийжүүлсэн дарсны дундаж үнэтэй – просекко болон асти

Баярын ширээний оргилуун дарсаа хэрхэн зөв сонгох вэ? 5

Хийжүүлсэн Prosecco–г аперитивд тооцох бөгөөд хүйтэн зууштай хамт хэрэглэхэд зохимжтой, эсвэл хоолны дараа хүйтэн дессерт байдлаар ууж болно. Чихэрлэг хийжүүлсэн Asti – зөөлөн дессертэй гайхалтай зохицох ажээ.

 

6. Оросын шампанск

Баярын ширээний оргилуун дарсаа хэрхэн зөв сонгох вэ? 6

Хэрвээ та “ах нар”-ын үйлдвэрлэсэн оргилуун дарс авах гэж байгаа бол ГОСТ-ын дагуу байгаа эсэхийг шалгаарай. Шилний наалт дээр 5116 гэсэн тоо байх ёстой. Хэрвээ энэ тоо байхгүй бол дуурайлгаж хийсэн нэг хувилбарыг бариад зогсож байна гэсэн үг.

3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *