Хүний хумс морины туурайтай ижил хүчтэй байдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Гэсэн ч бид хумсаа хугалчхаад байдаг нь нууц биш. Мөн хумс хугарах нь нэлээд түгээмэл асуудал бөгөөд хуурайшилт, хэт чийгшил, хумсны будаг арилгагч их ашиглах гэх мэтээс үүсэж болно. Аз болоход бидэнд хумстай холбоотой асуудлаа гоо сайхны салонд очилгүйгээр шийдэж болох гайхалтай аргууд бий. Ингээд сонирхон уншина уу!
1. Өргөст хэмх
Хумс тань хэврэгшээд санааг тань зовоогоод байгаа бол өргөст хэмх хэрэглээд үз. Өргөст хэмх нь A, E, B1, B2, B3, C витаминаар баялаг төдийгүй кальци, төмөр зэрэг олон эрдэс агуулдаг. Өргөст хэмхний шүүсэнд 5 минутын турш хумсаа дэвтээхэд л хангалттай.
2. “Vicks VapoRub” ашиглах
Энэхүү тос нь ханиад, томуу гэх зэрэг өвчинд тустай ч хумсны мөөгөнцрийг ч мөн арилгах чадвартай байдаг байна. Америкийн гэр бүлийн анагаах ухааны зөвлөлийн сэтгүүлд гарсан судалгаагаар “Vicks VapoRub”-ыг хэрэглэснээр хэврэг хумсыг эмчилж, мөөгөнцөртэй тэмцэх боломжтой гэжээ. Гэмтсэн хэсэгтээ өдөрт нэг удаа түрхэнэ.
3. Цайны модны тосоор арчих
Мөөгөнцөр, үрэвслийн эсрэг шинж чанараараа алдартай цайны модны тос нь хумсыг эрүүл байлгахад нэн тустай. Хэрэв хумс тань мөөгөнцөртөж гэмтсэн бол цайны модны тосыг чихний хөвөн ашиглан багаханг аваад хумсан дээрээ түрхээрэй.
4. Нимбэгний шүүс, хүнсний содатай гуужуулагч
Салонд очилгүйгээр хумсаа цайруулмаар байвал нимбэгний шүүсэнд хөвөн дүрээд хөвөнгөө 10 минут хумсан дээрээ тавьж орхиход л хангалттай. Хэрэв бүр илүү гүн цэвэрлэгээ хиймээр байвал нимбэгний шүүсэндээ хүнсний сода холиод шүдний сойз ашиглан хумсны эргэн тойрноо гуужуулж болно.
5. “Horsetail” ургамлын цай ашиглах
“Horsetail” ургамал нь антиоксидант, үрэвслийн эсрэг шинж чанартай байдаг бөгөөд ийм төрлийн цай тогтмол ууж хэвших нь бат бөх эрүүл хумстай байх хамгийн энгийн арга болох болно.
6. Орегано тос түрхэх
Супермаркетуудаар түгээмэл зарагддаг орегано тос нь цайны модны тостой яг ижил үйлчилгээг хумсанд үзүүлнэ. Энэхүү тос нь нянгийн эсрэг гайхалтай шинж чанартай нь батлагдсан тимол хэмээх бодис агуулдгаараа онцлог. Тиймээс хэрэв та хумсны мөөгөнцөр, бактерийн асуудалтай тулгарсан бол орегано тосонд дүрсэн хөвөн арчдасаар хумсаа зөөлөн арчих хэрэгтэй.
7. Биотиноор баялаг хүнс хэрэглэх
Хумсаа хурдан ургуулахын тулд витамин В-ийн агууламж өндөртэй, биотин агуулсан хоол хүнс хэрэглэх нь нэн чухал. Судалгаагаар биотин нь үс болон хумсыг хэдхэн долоо хоногийн дотор эрүүл, хүчтэй болгодог нь батлагдсан байдаг байна. Самар, цэцэгт байцаа, чанасан өндөг, гадил, мөөг зэрэг нь энэ төрлийн эрдсээр баялаг байдаг. Тиймээс эдгээр хоол хүнсийг өдөрт тутамдаа хэрэглэж заншаарай.
8. Кокосын тосоор массаж хийх
Кокосын тос нь хумсыг чийгээр хангаж эрүүл байлгана. Хэдэн дусал кокосын тос хумсан дээрээ дусаагаад шингэтэл нь зөөлөн массаж хийх хэрэгтэй. Орондоо орохдоо энэ эмчилгээг хийж заншвал таны хумс дахиж гэмтэхгүй.
9. Алимны цуутай усанд дэвтээх
Хумсны гэмтсэн хэсгүүдийг эмчлэхийн тулд алимны цуу, ус хоёроо тэнцүү хэмжээтэй холиод дотор нь хурууныхаа үзүүрийг дүрж 30 минут дэвтээнэ. Эсвэл алимны цуугаа хөвөнд шингээгээд хумсан дээрээ тавьж болно.
10. Сармис ашигла
Саримсны ашигт чанарыг жагсааж бичихэд ч багадмаар төдийгүй хумсанд хүртэл сайн нөлөөтэй гэдгийг олон хүн мэддэггүй. Сармис нь нянгийн эсрэг шинж чанартай бөгөөд мөөгөнцрөөс сэргийлж, эмчлэх давхар чадвартай. Сармисаа бутлаад гэмтсэн хэсэгтээ түрхэнэ.
Харин заримдаа хумс нь дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа муудсаныг илэрхийлж болох бөгөөд энэ тохиолдолд заавал эмчид хандаарай.
Tungaa Tungaa
2020/04/25 at 21:26
Mongoljin Mongoljin