Дараах цэгүүд дээр иллэг хийгээрэй: Сарын тэмдгийн үеэрх өвдөлт, стресс болон бусад зовиурыг хормын дотор үгүй хийнэ

2

Олон хүн мэргэжлийн салонд очиж иллэг хийлгэдэг билээ. Гэсэн хэдий ч та зарим нэг арга техникийг сурч авбал, гэрийн нөхцөлд сарын тэмдгийн үеэрх өвдөлт, стресс, ядралт болон нойргүйдэл зэрэг асуудлыг төвөггүйхэн шийдвэрлэх боломжтой. Цэг дээр дарах бол иллэгийн нэг төрөл ба биеийн зөв цэгүүд дээр гарын хуруу, алга, тохой болон хөлөөрөө хүртэл дарснаар өвдөлтийг намдаах болон эрүүл болох ач тустай. Өнөөдөр бид та бүхэнд 5 цэгийн талаар хэлж өгөх болно, эдгээр цэгүүдийн тусламжтай иллэг хийснээр, тав тухгүй байдалд хүргэж буй элдэв зовиуруудыг үгүй хийнэ.

Цэг 1 – Ууц

Хэдийгээр ард байрладаг боловч сарын тэмдгийн үеэрх өвдөлт болон булчин чилж өвдөх зовиурыг арилгах ач тустай. Эдгээр цэгүүд дээр иллэг хийвэл умай амарч, нурууны өвчин арилна. Та эдгээр цэгүүд дээр өөрөө иллэг хийх боломжтой. Нуруун дээрээ хэвтэж, нурууныхаа доор гараа тавьж иллэг хийнэ.

Цэг 2 – Хөлийн дотор буюу шагайн яг дээд хэсэг

Сарын тэмдгийн үеэрх өвдөлтийг намдааж, бөөр болон аарцагны өвчнийг хэвийн болгохоос гадна нойргүйдлийг арилгана. Өөртөө тав тухтай байх байрлалаар сууж, булчингийн ард хэсгийг зөөлөн түлхэж, энэ цэг дээр 4-5 секунд дарна. Гэхдээ жирэмсэн үед энэ цэг дээр дарж болохгүйг анхаарна уу!

Цэг 3 – Гар

Энэ бол өвдөлт намдаах бие дээрх хамгийн чухал цэг бөгөөд тав тухгүй мэдрэмж төрүүлж буй бүх төрлийн зовиурыг арилгахад тусална. Өдөр бүр энэ цэг дээр цөөн хэдэн минут иллэг хийж байгаарай.

Цэг 4 – Хүзүүний ард хэсэг

Эдгээр цэгүүд дээр нойргүйдэл, стресс, ядралт болон толгойн өвчний үед иллэг хийвэл тохиромжтой. Хүзүү болон нүдний ядаргааг давхар арилгана. Өдөр бүр эдгээр цэгүүд дээр цөөн хэдэн минут иллэг хийгээрэй.

Цэг 5 – Хөлийн дээд хэсэг

Энэ цэг дээр иллэг хийснээр ой санамж болон анхаарал төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлж, ядралтын эсрэг тэмцэнэ. Өдөр бүр энэ цэг дээр 2-3 удаа зөөлөн дарна.

Анхаарах зүйл: Цэг дээр дарах аргыг жирэмсэн эмэгтэйчүүд туршиж үзэх хэрэггүй, яагаад гэвэл энэ нь умайн хоолойд сөргөөр нөлөөлдөг тул аюултай гэж ойлгож болно! Харин бусад хүмүүсийн хувьд зөв хийж чадвал маш их үр дүнтэй.

Хэрхэн зөв хийх вэ?

  1. Эдгээр цэгүүд дээр хүчтэй болон гүнзгий дарж иллэг хийнэ.
  2. Тайвширч, гүнзгий амьсгаа авна.
  3. Хэрэв танд өөрөө иллэг хийхэд тав тухгүй байвал хэн нэгнээс тусламж хүсэж болно.

Энэ арга техникийн туршиж үзэхээсээ айх хэрэггүй. Гэхдээ өөрийгөө гэмтээхгүй байх тал дээр анхаараарай. Танд эрүүл энхийг хүсье!

3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. ErdeneTsetseg Dugerjav

    ErdeneTsetseg Dugerjav

    2019/03/05 at 20:33

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *