Хэдэн насандаа ямар гоо сайхны эмчилгээ, арчилгаа хийлгэж болохыг мэдэж аваарай!

1

Гоо сайхан цаг хугацааны эрхэнд муудна… Урьд өмнө тийм байж, харин бидний үед гоо сайхны салбар маш эрчимтэй хөгжиж байгаа учраас насны өөрчлөлтөөс айх хэрэггүй болжээ. Хавагнах, үрчлээ суух, арьс унжих – энэ бүгдээс зайлсхийж болно, хамгийн гол нь хэзээ юу хийлгэхээ сайн мэдэж байх ёстой.

Энэ тохиолдолд хил хязгаараа мэдэж байх ёстой. 50 настайдаа ботокс шахуулаад хятад хүүхэлдэй шиг болж болно, эсвэл 20-30 насандаа пиллинг ашиглах жишээтэй.

Чухам ямар насандаа юу хийлгэх ёстойг бид мэргэжилтнүүдээс тодруулсан юм. Магадгүй та одоогоор гоо сайханчид хандах шаардлагагүй байгаа ч гэсэн гоо сайхны аливаа мэдлэгтэй байхад илүүдэхгүй болов уу.

 

Гоо сайхны арчилгаа

20-30 нас

1. Батгатай тэмцэх

Батга зэрэг арьсны элдэв өвчлөл өнөө цагт элбэг болжээ. Батга 20 наснаас хойш эсвэл хүүхэд хөхүүлж байхад ихээр гардаг. Цаг агаар, хоол хүнс, амьдралын буруу хэв маяг энэ бүгд өөрийгөө мэдрүүлнэ. Хамгийн шилдэг арга хэмжээ: цэвэрлэгээ, батганаас урьчилан сэргийлэх арчилгаа болон С амин дэм. Батганы сорвийг арилгахын тулд өнгөц пилинг эсвэл мезо эмчилгээ маш тохиромжтой.

Хэрвээ нөхцөл байдал үнэхээр хүндэрсэн бол плазм эмчилгээ ашиглана. Таны цуснаас плазмыг нь аваад шим тэжээлтэй бодисоор баяжуулж хэд хэдэн удаа тариа хийж шахна. Шим тэжээлтэй плазм үрэвслийг дарж эсийн хэвийн ажиллагааг дэмжиж эхэлдэг. Хоёр долоо хоногийн зайтай дөрвөн удаа энэ эмчилгээг хийлгэхэд хангалттай. Хэрвээ арьс асуудалтай бол сардаа нэг удаа уг эмчилгээг хийлгэж байвал зохилтой.

 

2. Пилинг

Арьсны дээд давхаргыг пилинг хийхэд арьсны үхэжсэн эсийг цэвэрлэж арьсны өнгийг сэргээдэг. Тамхи татдаг эсвэл эрүүл бус амьдралын хэв маягтай хүмүүс пилинг хийлгэх шаардлагатай. Шарх сорви, пигментийн толбоноосоо салах хүсэлтэй хүмүүст дээд-дунд гүнд хийх пилинг санал болгодог байна. Жилдээ 1-2 удаа 3-5 удаагийн давтамжтайгаар нэг курс болгож хийлгэнэ.

 

3. Эпиляци

Нүүрэн дээрх илүүдэл үс – эмэгтэйчүүдийг зовоосон асуудал. Тийм учраас эпиляци нэн шаардлагатай. Воск эсвэл шугаринг хийлгэж болно. Боломжтой бол лазер хийлгээрэй, илүү үр дүнтэй. Нүүр царай – таны нэрийн хуудас болно.

 

4. Эстетик мэс засал

Мурийсан хамар, шингэн хөмсөг, жижиг шанаа – одоо энэ бүгдийг сайжруулж болно. Заавал мэс заслын хутганы доор хэвтэх шаардлагагүй, мэс заслын бус аргаар хийлгэнэ – филлер шахах ажээ. Орчин үеийн бүсгүйчүүд төгс харагдахыг их хичээдэг болжээ.

 

30-40 нас

1. Чийгшүүлэлт болон үрчлээг дүүргэх

Арьс чийгээ алдаж уян хатан чанараа гээсэн бол нүдний дор үрчлээ сууж эхэлнэ. Эмч нар гиалуроны хүчилтэй тариа шахуулахыг санал болгодог байна. Нэг сарын зайтай хийлгэсэн 4 курсын дараа арьс тэгширч зөөлөн болно. Уг тариаг нүүр, хүзүү, цээж, гарын арьсанд тарьж болно. Хэрвээ үрчлээ гүн бол гиалурины суурьтай филлер шахна.

 

2. Целлюлитын эсрэг

Жүржийн хальс шиг арьстай болох шалтгаан – лимфо давхаргын гэмтэл юм. Тийм учраас юуны түрүүнд биеэс илүүдэл шингэнийг хөөж гаргах хэрэгтэй, харин дараа нь арьсны цаана байгаа өөхөнд нөлөөлөх эмчилгээг эхэлнэ. Иллэгийг богино хугацаанд үр дүнтэй болгохын тулд эмч нар нүүрсхүчлийн хийгээр тариулахыг санал болгоно – судасны хана тэлж лимфо давхаргын байдал сайжирдаг. Эсвэл липолитик – өөхний эсийг эвдэж шатаах үйлчилгээтэй.

 

3. Мөрөөдлийн хөх

Хүүхэд – энэ бол аз жаргал. Харамсалтай нь хөхүүлсний дараа залуу насны чанга хөх ул мөргүй алга болжээ. Энэ үед ипмлант – таны үнэнч анд болно. Одоо аюулгүй, онгоцонд хагарч байсан тэр үе ард хоцорсон. Зүгээр силикон тавиулбал хөхүүлсний дараа арьс сунадгаараа л сунана. Тэгэхээр эхлээд сунасан илүүдэл арьсыг аваад дараа нь зохих хэмжээний имплант хийлгэнэ.

 

4. Үсний өтгөн

35 наснаас эхлээд л буурал үс гарна. Хэрвээ үсээ будуулдаг бол нэмэлт тэжээл зайлшгүй шаардлагатай. Хуйханд өнгөцхөн нүүрсхүчлийн хий шахдаг – хүчилтөрөгч нь цусны эргэлтийг идэвхжүүлж хуйханд очих шим тэжээлийг нэмэгдүүлнэ. Энэ арга үр дүнтэй, гагцхүү үс унаж байгаагийн шалтгаан нь стресс бол шүү дээ. Хэрвээ гормоны өөрчлөлттэй холбоотой бол мэргэжлийн эмчид хандаарай.

 

40 ба үүнээс дээш нас

1. Бэлэг эрхтний залуу төрх

Цаг явах тусам цэцэг гандана. Залуу насныхаа уян хатан, мэдрэмжийг хадгалахын тулд тусгай лазерын эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Лазер арьсны уян хатан чанарыг сэргээж мэдрэг болгох, мөн өнгийг сэргээдэг байна.

 

2. Нүдний доор ямар ч унжсан уут байхгүй

50 наснаас хойш нүдний доор унжсан уут, суларсан дээд зовхийг зөвхөн гоо сайхны мэс засалч л сайжруулж чадна. Хэрвээ эдгээр асуудлаас хагацахаар шийдсэн бол духны үрчлээг багасгах ажлыг давхар хийлгээрэй. Духны арьсыг татсанаар унжсан зовхи татагдана, ямартай ч нэг сумаар хоёр туулай будаж байгаа биз?

 

3. Залуу хүний гар

Туранхай эмэгтэйчүүдийн гар хөгшрөхөөр яс нь улам томорч судас нь улам тодорч харагддаг. Эмч нар энэ тохиолдолд филлер санал болгоно. Ясны хооронд үүссэн хоосон орон зайг нөхөх юм. Гар тус бүртээ нэг л удаа тариулна – гарын шуу дүүрч үрчлээгүй болох ажээ.

 

4. Пигментийн толботой тэмцэх

Эмч нар шалгарсан хоёр аргыг ашиглаж байна: фраксель лазер болон фото эмчилгээ. Фраксель – арьсны маш нимгэн давхаргыг авч шинэчилж наана. Энэ арга нь маш их пигментийн толботой хүмүүст тохиромжтой. Фото эмчилгээ – илүү хөнгөн толботой хүмүүст хийх эмчилгээ. Эдгээр эмчилгээний дараа SPF-ийн агууламж өндөртэй тос түрхэх хэрэгтэй.

 

5. Үрчлээгүй хүзүү

60 настайдаа ч төгс хүзүүтэй явж болно. Гоо сайхны сандал дээр 20 минут сууж байгаад л дугуйрсан хүзүүний үрчлээгүй болоод босоод ирэх юм. Насны онцлогтой хамааралгүй  босоо үрчлээг арилгахын тулд ботокс ашиглаж байна.  Нэг удаагийн тариа булчинг суллаж хагас жил үрчлээгүй байх боломжийг олгоно.

Санаж яваарай: чадварлаг мэргэжлийн эмч дээр л очиж гоо сайхны эмчилгээ хийлгэх ёстой. Гоо сайхны салонуудад хийгдэж байгаа аливаа эмчилгээний талаар та ямар бодолтой явдгаа сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

Эх сурвалж

9
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. С. Чука

    С. Чука

    2017/12/14 at 21:25

    Сайн байна уу,
    Бид Европ, Америкт амьдардаг санхүүгийн бүтэц юм. Бидэнд хэрэгцээтэй бүх хүнд зээл өгдөг.
    Санхүүгийн асуудлуудаас харахад бид санхүүжилтийг санхүүжүүлэхэд бэрхшээлтэй хүмүүсийг авчирч чадахаар шийдэж,
    тэдэнтэй ойр дотно байхаар шийдсэн тэдний мөрөөдөлийг ойлгож чадна Нийгмийн сүлжээн дэх хэрэглэгчид
    Энэ нь бидэнд хурдан харилцах боломж олгож, үйлчлүүлэгчидтэйгээ үргэлж хамт байх боломжийг олгодог.
    Бидний зээлийн санал нь $ 2,000-аас $ 500,000-аас эхлэн 2.2% -тай байна.
    Бидэнтэй холбоо : [email protected]
    Бидэнтэй холбоо : [email protected]
    Таны сэтгэл ханамж бол бидний санаа зовоосон асуудал

  2. С. Чука

    С. Чука

    2017/12/14 at 21:25

    Сайн байна уу,
    Бид Европ, Америкт амьдардаг санхүүгийн бүтэц юм. Бидэнд хэрэгцээтэй бүх хүнд зээл өгдөг.
    Санхүүгийн асуудлуудаас харахад бид санхүүжилтийг санхүүжүүлэхэд бэрхшээлтэй хүмүүсийг авчирч чадахаар шийдэж,
    тэдэнтэй ойр дотно байхаар шийдсэн тэдний мөрөөдөлийг ойлгож чадна Нийгмийн сүлжээн дэх хэрэглэгчид
    Энэ нь бидэнд хурдан харилцах боломж олгож, үйлчлүүлэгчидтэйгээ үргэлж хамт байх боломжийг олгодог.
    Бидний зээлийн санал нь $ 2,000-аас $ 500,000-аас эхлэн 2.2% -тай байна.
    Бидэнтэй холбоо : [email protected]
    Бидэнтэй холбоо : [email protected]
    Таны сэтгэл ханамж бол бидний санаа зовоосон асуудал

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *