“Prodigy” хамтлагийн дуучин Кейт Флинт 49 насандаа таалал төгслөө

1

Кейт Флинт (Keith Flint), “Prodigy” хамтлагийн дуучин, 49 насандаа энэ даваа гаригт Эссекст байрлах өөрийн гэртээ таалал төгсжээ.

“Prodigy” хамтлаг энэ мэдээллийг баталж мэдэгдэл хийсэн бөгөөд тэр талаар дурдвал: “Бид сайн найз болон ах дүүсээс өөрцгүй Кейт Флинтийг таалал төгссөнийг олж мэдээд үнэхээр их шоконд орж бас гунигт авсан. Жинхэнэ удирдагч, шинийг санаачлагч бас домог гэж түүнийг хэлнэ. Түүнийг бид үргэлж дурсах болно. Энэ цаг мөчид бид түүний хийсэн бүхнийг хүндэтгэж, мөн бахархаж байна.” гэжээ.

Лиам Хоулетт (Liam Howlett), хамтлагийг 1990 онд анх байгуулж байсан тэрээр дуучны үхлийг амиа хорлолт байсан гэдгийг баталлаа. “Энэ мэдээ үнэн. Би үүнийг хэлж байгаадаа итгэж чадахгүй нь, гэхдээ бидний дотны анд Кейт өөрийнхөө аминд хүрчихлээ.” хэмээн өөрийнхөө Инстаграм дээрээ бичжээ. Мөн “Би шокноосоо гарч чадахгүй байна, үнэхээр их уур хүрч байна, сэтгэл өвдөж байна, шархалж байна… тайван нойрс доо анд минь, Лиам.” гэж бичсэн байна.

Эссексийн цагдаагийн ажилтан 49 настай дуучныг амь насаа алдсаныг баталсан юм. “Бид энэ явдлыг Брүүклин, Норт Энд гэх газарт болсны дараа буюу даваа гаригийн 08:10 цагт холбогдох газарт нь мэдээллэсэн.” хэмээн хэлжээ.

“Биднийг ирэх үед 49 настай дуучин амиа алдсан байдалтай байсан. Түүний ойрын хамаатан нь бидэнд мэдэгдсэн. Түүний үхэлд сэжиглэгдэж байгаа ямар нэгэн этгээд байхгүй бөгөөд шүүх эмнэлэг рүү дуучны цогцсыг явуулсан.” гэж холбогдох хэргийн талаар мэдээлэл өгсөн байна.

Этгээд хэв маяг бүхий цоолбор, дээш босгосон үс болон эрч хүчтэй байдал гээд Флинтийн хувьд 1990-ээд оны үеэс Их Британид төрөн гарсан, дуу хөгжмийн салбарын томоохон одуудын нэг байсан юм. Тэр анх “Prodigy” хамтлагт бүжигчнээр орсон боловч, сүүлд нь реппэр Максимын хамтаар хамтлагийн дуучин болж байв. 1992 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн энэ хамтлаг одоогийн байдлаар нийтдээ 7 цомог гаргасан бөгөөд бүгд тухайн үедээ Их Британий чартуудыг тэргүүлж байжээ. Тухайлбал 2018 онд гаргасан “No Tourists” цомгийг энд дурдаж болно.

Флинт “Prodigy” хамтлагт олон дуу дуулсан бөгөөд тэдгээрээс 1996 онд Их Британийн чартыг тэргүүлсэн нь “Firestarter and Breathe” дуу байлаа. Тэдний уран бүтээлүүд АНУ-д хүртэл хит болж байсан бөгөөд хамтлагийнхан бүжгийн “Break Dance” урсгалыг хөгжимтэй хослуулан, улс орнуудад нэвтрүүлэхийг зорьж байсан юм.

“Firestarters and Breathe” дууг “BBC” дэлгэцээр нэвтрүүлэхийг хориглож байсан бөгөөд энэ нь насанд хүрээгүй хүүхдүүдийг айлгана гэж үзэж байсан эцэг эхчүүдийн гомдолтой холбоотой байсан гэдэг. Тэрээр дууны үг зохиодог байсан бөгөөд “I’m the bitch you hated/filthe infatuated” – түүний хамгийн анхны хамтлагт зориулж байсан дууны үг байв. Флинт тайзан энэ талаар: энэ бол би шүү дээ хэмээн хэлж байжээ. Мөн Флинт “Q” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: “Анх сонсоод чамд төрөх сэтгэгдлээс илүү гүнзгий утга дууны үгнүүдийг би бичдэг.” хэмээн хэлж байсан бөгөөд дээрх дуу Их Британид 600,000 гаруй хувь борлогдсон байна.

Флинтийн хувьд 2015 онд “Guardian”-д өгсөн ярилцлагадаа орчин үеийн поп хөгжмийн талаар: “Бид аюултай бас сэтгэл хөдөлгөм байсан. Гэхдээ одоо бидэн шиг аюултай байхыг хүсэгчид байхаа больж. Ийм учраас л хүмүүс хэнд ч хэрэггүй зохиолын поп дуу сонсож байгаа юм. Аюулгүй, аюулгүй бас дахин аюулгүй.” гэж хэлж байжээ.

Нэгэн үеийн хамтлаг болох “Chemical Brothers”-ийн зүгээс түүний үхлийн талаар сонсоод гашуудаж байгаагаа илэрхийлж “тэр бол жинхэнэ дуучин, дахин давтагдашгүй нэгэн.” гэж хэлсэн байна.

Ричард Расселл (Richard Russell), “XL” дуу студийн бичлэгийн газрын захирал бөгөөд тэрээр анх хамтлагтай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурж байсан юм: “Ер бусын Клинт байхгүй болчихлоо. Тэр зүгээр ч нэг уран бүтээлч байгаагүй. Түүнд гайхалтай авьяас чадвар бас итгэмээргүй хүнлэг зан чанар байсан. Миний хамтарч ажиллаж байсан хамгийн гайхалтай хүмүүсийн нэг. Түүнээс энерги цацардаг байв. Түүнийг мэдэх хүний хувьд хэцүү байна. Чамайг санах болно оо, Кейт.” гэжээ.

Харин Беверли Найт (Beverley Knight), “Prodigy” хамтлаг бол шинийг санаачлагч, ямар ч айдасгүй, жинхэнэ тайзыг эзэгнэсэн хамтлаг байсан, Кейт тэдний нэг хэсэг байсан учраас тэр юм. Бид аварга Титаныг алдчихлаа.” хэмээн сэтгэлээ хуваалцсан байна.

Флинтийн “Prodigy” хамтлагийн гайхалтай дуучин байснаар үүрд дурсагдах боловч тэрээр 2014 онд мотоциклийн уралдаанд “Team Traction Control” багийн нэр дээр оролцож эхэлж, хэд хэдэн удаа түрүүлж байсан гэдгээр спортынхон бас дурсан санах биз ээ.

Тэрээр 2006 онд Японы DJ Майүми Кай (Mayumi Kai)-тай гэр бүл болж байсан ч хосууд удалгүй хоёр тийш болж байжээ.

6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. П. Оч

    П. Оч

    2019/03/05 at 23:39

    ramsey gooldsonoos bolloo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *