Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт

0

2006 онд анх байгуулагдсан чөлөөт блогийн хамгийн алдартай индэр болох Twitter-ийн талаарх сонирхолтой баримтуудыг дэлгэе.

1. Twitter хэрэглэгчдийн хайр дурлалын амьдрал, ашигладаггүй хүмүүсийнхээс илүү богино хугацаанд үргэлжилдэг байна. Хэрэв та байнгын хэрэглэгч бол таны хайр дурлалын амьдрал 5-10% азгүй байх болно гэжээ.

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 1

2. Conan O’Brien 2010 оноос санаандгүй байдлаар 1 хүнийг Twitter-ээр дагах болсон ба өдгөө тэр хүн нь 195,000 дагагчтай ажээ. Ингээд Sarah Killen жинхэнэ интернэтийн од болсон билээ.

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 2

3. Twitter-ийнхний хамгийн их ярьж буй сэдэв бол #facebookdown юм. Мэдээж хэрэг идэвхитэй оролцогчид нь Facebook-гүй амьдрахыг хүсэгчид ажээ.

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 3

4. Нийт Twitter хэрэглэгчдийн ердөө 5% нь 100-гаас дээш тооны дагагчтай байдаг. Тэд Twitter идэвхитэй байдлын 75%-ийг бүрдүүлдэг байна.

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 4

5. Шведийн албан ёсны Twitter хуудсыг удирдах хүнийг санаандгүй байдлаар 7 хоног тутам сонгодог ажээ. Гол зорилго нь улсынхаа өвөрмөц байдал, хөгжил цэцэглэлтийг сурталчлах явдал байдаг.

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 5

6. Угтаа Twitter биш Twitch гэж нэрлэж байжээ. Энэ нь халаасанд утас чичирхийлэхийг илэрхийлдэг үг юм. 2006 онд Twitter-ийг бий болоход нэг хүн “Зүгээр Twitter-ийнхээ тохиргоог хийж байна” гэж бичсэн байсныг Twitter-ийг үүсгэн байгуулагчдын нэг олж харж “Twitter” хэмээн шинээр нэрлэсэн түүхтэй юм.

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 6

7. Дэлхийн хамгийн их Twitter-ийн дагагчтай хүн бол дуучин Katy Perry юм.

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 7

8. Twitter аккаунтын 30% нь хуурамч байдаг. Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчооныхон эдгээр аккаунтуудыг нээж, нийт ард иргэдийн сэтгэл зүйг судалж байдаг ажээ. Тэд ард иргэдийн юу гэж бодож байгаа, юу хийж байгаа, ямар мэдээллийг цацаж байгааг байнга ажиглаж байдаг юм.

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 8

9. Twitter-ийн шувуу нь Артикуногийн дэгдээхэй. Тэрээр Pokemon хэмээх уран зөгнөлт хүүхэлдэйн киноны баатар юм.

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 20

10. Twitter нь үнэн хэрэгтээ өөрөө өөртэйгээ ярилцаж байгаа хэлбэр бөгөөд хоёрдогч этгээд орж ирнэ гэж найдаж буй байдал юм. Хааяа ч гэсэн бусадтайгаа ярьж хөөрч байгаарай. Хүн бүхэнд бодит харилцаа хэрэгтэй шүү.

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 9

11. Twitter хэрэглэгчдийн тэн хагас нь хэлэлцүүлэгт огт оролцдоггүй, зүгээр л ажиглан суудаг байна. Ингэхийн тулд та заавал бүртгүүлэх шаардлагагүй.

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 10

12. Twitter гэж нэрлэхээсээ өмнө Friendstalker гэж нэрлэе хэмээн бодож байжээ. Friends-talker, Friend-stalker гэсэн ч болох байв.

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 11

13. “The Mars Curiosity Rover” өөрийн Twitter хаягтай бөгөөд шинэ зургуудаа байнга нэмж оруулдаг байна. Та ч гэсэн түүнийг дагаарай.

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 12

14. Twitter хэрэглэгчид 1200 үгтэй өгүүллэг бичихийн тулд 5 секундэнд нэг үг бичдэг ажээ. Та ч гэсэн оролдоод үзээрэй.

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 13

15. Twitter-ийн логоны жинхэнэ нэр нь Larry the bird. NBA-ийн алдарт тоглогч Larry Bird-ийн дурсгалд зориулжээ. Тэрээр Boston Celtics багт тоглож байсан билээ.

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 14

16. ISIS-ийг twitter хаягаа дөнгөж нээмэгц Twitter компани хаасан учраас ISIS тус компанийг үүсгэн байгуулагч Jack Dorsey-г “ална” хэмээн сүрдүүлж байсан байна.

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 15

17. Justin Bieber-ийг дагагчдын тоо Канадын нийт хүн амаас ч их ажээ. Гэхдээ нийт дагагчдын гуравны нэг нь хуурамч бүртгэл юм.

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 16

18. Нэг өдрийн дээд хязгаар нь 2400 tweet буюу цагт 100 tweet хийх боломжтой гэсэн үг юм.

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 17

19. Twitter албан ёсоор нээгдэхээсээ өмнө 30 сая доллараар Vine-ийг худалдан авсан байдаг. Сар бүр интернэтээр энэ үйлчилгээг 100 гаруй сая хүн хэрэглэж байна.

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 18

20. Twitter-ээр дайн зарласан анхны улсаар 2012 онд Израйль улс тодорч байжээ. Илүү сайхан зүйлсийг Twitter-ээр хийцгээе жиргээчидээ!

Twitter-ийн талаарх сонирхолтой 20 баримт 19

3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. khuyagmaidar

    2015/07/20 at 14:21

    what is exacly ISIS

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *