Алт идэх нь яг юунд хэрэгтэй вэ? Яагаад баячууд алтны орцтой хоол хүнс идэж тансагладаг вэ?

3

Өнөөдрийн хүнсний алт – байдаг л зүйлийн нэг болжээ. Олон ресторанд алтаар чимэглэсэн хоол идэх боломжтой. Гэхдээ ийм тансаглалд учир утга гэж байна уу?

Хүнсний алт – цэвэр алт юм. Хоол хүнсний орцод Е175 нэмэлт гэж тэмдэглэгддэг. Маш нимгэн хуудас (ойролцоогоор 100 нанометр-0,0001 мм) байдлаар хоолны чимэглэл болгон ашиглана. Мөн будаа хэлбэртэй эсвэл нунтаг байдлаараа ч бий.

bestsurprise.ru

Хүнсний алтыг төрөл бүрийн хоолонд ашигладаг ба хэрэглээ нь зөвхөн тогоочийн уран зөгнөлөөр л хязгаарлагдана. Ундаанд хийнэ, десерт бүрнэ, алт биш бяслаг шиг л хоолонд цацна.

candy-chef.ru

Алтан десерт

Энэ нь хоолны салбарт гаргасан шинэлэг нээлт ч биш юм. Хүнсний алтыг эртний египетчүүд ч ашигладаг байсан гэдэг (бараг 5000 жилийн тэртээ). Тэд алтыг бурханлаг шинж чанартай гэж үздэг байсан тул алтаар бие махбод, бие сэтгэлээ ариусгадаг байжээ.

Олон ч алхимичид алтны орцтой эмчилгээний ханд чанадаг байсан түүхтэй. Орчин цагийн эмийн шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан Парацельс алттай эм хийдэг байжээ.

novate.ru

Хүнсний алттай сүши

Тэгээд ямар ашиг тустай болж байна вэ?

Алт нь биед шингэдэггүй. Орсон байдлаараа биеэс гарна, тиймээс ямар ч ашиг тус байхгүй. Гэхдээ хүнсний алтны худалдаачид биед сайнаар нөлөөлдөг, бараг л бүх өвчнийг анагаадаг гэж хэлдэг юм. Даанч 1975 болон 2016 онуудад судалгаа хийхэд хүнсний алтнаас өчүүхэн ч гэсэн ашиг тус илрээгүй ажээ.

4
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *