Алдартнуудын гайхалтай нуугдмал авьяас

2

1. Angelina Jolie – Хутга шидэгч

Гайхалтай жүжигчин бүсгүй маань хутга цуглуулаад зогсохгүй бүр шиддэг ажээ. Мөн эрвээхэй хутгаар ч юм хийхдээ гарамгай аж. Brad Pitt эхнэрийнхээ суудаг, уураа дарж сурах курст хамрагдсан гэдгээс харахад тийм ч сайхан амьдралтай нэгэн биш бололтой.

Одуудын гайхалтай нуугдмал авьяас 1

2. Nail Patrick Harris – Илбэ

Кинон дээр ч, бодит амьдрал дээр ч тэрээр байнга илбэ үзүүлж байдаг ажээ. Илбэ үзүүлэх нь түүний хобби биш. Тэрээр нэгэнтээ Холливудын Илбийн шилтгээний ерөнхийлөгчийн албыг хашиж явжээ. Өөрийн гайхалтай авьяасаа олон ч шоун дээр харуулсан байдаг.

Одуудын гайхалтай нуугдмал авьяас 2

3. Steve Martin – Банжо хөгжимчин

Инээдмийн кинонд тоглохоос гадна банжо хөгжмөөр гайхалтай тоглодог байна. Тэрээр 17 насандаа ийм хөгжимтэй болсон ба амьдралынхаа турш Grammy-ийн шагналыг 5 удаа хүртэж байсан юм.

Одуудын гайхалтай нуугдмал авьяас 3

4. Leslie Mann – Нэг дугуйт унадаг

10 настайгаасаа нэг дугуйтай дугуйгаар хичээллэх болсон тэрээр үнэхээр мундаг дугуйчин юм. Гэхдээ энэ чадвараа интернэтээр олонд харуулж байсан удаагүй билээ.

Одуудын гайхалтай нуугдмал авьяас 4

5. Vanilla Ice – Экстрим спорт

Хөгжмийн карьераа хөөхөөс өмнө тэрээр Мото-кроссын домог болохоор шийдчихсэн байлаа. Тэрээр Далласын Grand National Championship-д 3 жил дараалан түрүүлж байсан. Шагай нь гэмтсэнээс болоод спортоо орхисон билээ.

Одуудын гайхалтай нуугдмал авьяас 5

6. Jason Lee – Skateboard

Кино од болохоосоо өмнө тэрээр мэргэжлийн skateboarder байжээ. Түүний гулгаж байгаа бичлэг интернэтээр дүүрэн бий.

Одуудын гайхалтай нуугдмал авьяас 6

7. Taylor Lautner – Тулааны урлаг

6 настайгаасаа эхлэн каратэгаар хичээллэж, 8 насандаа хар бүстэй болжээ. Та түүний хүүхэд насандаа мэргэжлийн тулааны тэмцээнд хэрхэн оролцож байсныг нь Youtube сайтаас олж үзээрэй.

Одуудын гайхалтай нуугдмал авьяас 7

8. Pierce Brosnan – Багт наадмын ажилтан

Жүжигчин болохоосоо өмнө тэрээр циркэд оч үсэргэгчээр ажиллан амьжиргаагаа залгуулдаг байжээ. 16 наснаасаа хийж эхэлсэн бөгөөд одоо ч гэсэн чадварлаг хэвээрээ байгаа ажээ.

Одуудын гайхалтай нуугдмал авьяас 8

9. Tom Cruise – Туялзуур жад

Түүний амьдрал адал явдал, тулаанаар дүүрэн ажээ. Чөлөөт цагаараа туялзуур жадаар хичээллэдэг тэрээр Will Smith, David Beckham нарыг ч мөн хичээллэхийг ятгажээ.

Одуудын гайхалтай нуугдмал авьяас 9

10. Bob Barker – Каратэ

Тамир тэнхээ муутай, настай харагдаж байгаа ч битгий түүнд хууртаарай. Тэр бол жинхэнэ явдаг зэвсэг л гэсэн үг. Тэрээр хар бүстэйгээс гадна Chuck Norris-ийн сургалтанд хамрагдаж явжээ.

Одуудын гайхалтай нуугдмал авьяас 10

9
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Alex D Fiora

    Alex D Fiora

    2015/07/20 at 15:21

    neg kino n deer ee hutga shideed bdiishd

  2. A

    2015/07/21 at 17:38

    Tegeheer ihenh Ni aluurchid ym shiv

  3. Зочин

    2015/07/26 at 10:36

    Сэтгэгдэл *tuyalzuur jad gej arai bish baih aa. Tuyalzuur selem bailguidee.

  4. Зочин

    2015/10/21 at 17:49

    guu tuyalzuur jadaar hicheeldeg tiim ym meddegvi ymu YOUTUBE tuyalzuur jad geed haigaad uzeerei

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *