Харь гаригийнхантай холбоотой сонирхолтой 20 баримт

4

Би харь гаригийнхан үнэхээр байдаг эсэхийг хараахан мэдэхгүй хэвээр л байна. Гэхдээ харийнхантай холбоотой дараах 20 баримт таны сонирхолыг татаж чадна гэж бодож байна.

1. 20,000 гаруй хүн харь гарагийнханд хулгайлагдахын эсрэг даатгал хийлгэжээ

Ирэх сая жилийн турш хүн бүрт 1 доллар төлөхөд бэлэн байгаа даатгалын компани байдаг байна. Хэрэв та өөрийгөө харь гаригийнханд хулгайлагдах, тэднээс жирэмсэн болох, хүчиндүүлэх, алуулах, туршилтанд орох эрсдэлээс хамгаалуулахыг хүсч байвал тус компанийг зориорой.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 1

 

2. АНУ-ын зарим гал сөнөөгчдөд харь гаригийнхантай хэрхэн харилцах, тэднийг дайралт хийвэл хэрхэх талаар сургалт явагддаг байна. Шархадсан харь гаригийн хүнд хэрхэн тусламж үзүүлэхийг ч мөн заадаг ажээ.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 2

3. Манай дэлхийгээс 65 сая гэрлийн жилд байгаа харь гаригийн хүн телескопоор биднийг харах юм бол динозавруудыг олж харах болно. Гэхдээ ингэхийн тулд тэдэнд аварга том телескоп хэрэгтэй.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 3

4. Саран дээр хөл тавьсан 6 дахь хүн Edgar Mitchell “Харь гаригийнхан манай дэлхийтэй хэд хэдэн удаа холбоо барьсан. Харин Засгийн газар ард түмнээс үнэнийг нууж байна” гэж батлан хэлж байгаа юм.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 4

5. Ирэх 10 жилийн дотор харь гаригийнхантай уулзах магадлал 2%.

East Anglia их сургуулийн эрдэмтэд бусад гариг дээр оюун ухаант бодьгал оршиж байх магадлалыг гаргасан билээ.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 5

6. Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч шатрыг харь гаригийнхан бүтээсэн гэж үздэг байна.

Калмякиагаас гаралтай Ноён Илямжихов 1997 оны 9-р сарын 17-д харь гаригийнханд хулгайлагдсан гэж баталж байгаа юм.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 6

7. Харь гаригийн нисдэг таваг газардах боломжтой дэлхийн хамгийн анхны тавцанг барьж жуулчдын анхаарлыг татаж байна. Уг тавцан нь ханан дээрээ Канадын газрын зурагтай бөгөөд ширхэг чулуу бүрийг нь Канадаас авчирсан ажээ.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 7

8. Apollo 11 Mission аялалд гарснаасаа хойш 3 өдрийн дараа ер бусын нисдэг биет ойрхон байгааг мэдээлжээ. Тэд SIV-B пуужингийн нэг хэсэг байх гэж таамаглаж байв. Гэхдээ яг юу болохыг нь олж тогтоож чадаагүй юм.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 8

9. АНУ-ын сансрын нисгэгч Margaret Turnbull, Jill Tarter нар амьдрах боломжтой 17,129 одны жагсаалтыг гаргажээ. Тэд дор хаяж 3 тэрбум жилийн өмнө үүссэн ажээ.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 9

10. Сансрын нисэгч Frank Drake 1960 оноос харь гаригийнхантай холбоо тогтоох оролдлогоо хийж эхэлжээ. Нартай ижил харагддаг 2 одноос сигнал авахын тулд 25 м радио тавгийг ашиглажээ.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 10

11. Зарим судлаачид харь гаригийнхан эртний Египетчүүд дээр очиж өөрсдийн удам угсааныхаа талаар хэлсэн гэж үздэг байна. Эртний Египетийн хадны бичээс дээр нисдэг тэрэг, усанд шумбагч онгоц, завь, нисэх онгоцыг дүрслэн үзүүлсэн байдаг.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 11

12. 1995 оноос хойш Калифорнийн Mountain dew дэх SETI хүрээлэн жил бүр 5 сая долларыг зарцуулан 1000 одыг судлаж байгаа юм байна. Тэд 2025 он гэхэд одноос сигнал хүлээн авна гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 12

13. Ангараг, Санчир гаригийн дагуул болох Enceladus, Бархасбодь гаригийн дагуул Europa, Callisto дээр харь гаригийнхан байх магадлал хамгийн өндөртэй ажээ. Денверийн байгаль, шинжлэх ухааны музейн дэлхий судлаач David Grinspoon харь гаригийнхан Сугар гараг дээр амьдрах бололцоотой гэж үзжээ.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 13

14. МЭӨ 1450 онд хамгийн эртний харь гаригийн нисдэг таваг үзэгдсэн байж болзошгүй ажээ. Египетчүүд тэнгэрт тод дугуй дүрс байгааг илрүүлсэн байна.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 14

15. Напелеон Бонапарт өөрийгөө харь гаригийн хүмүүст хулгайлагдсан гэж зүтгэсээр байсан.

1794 оны 7-р сард тэрээр хэд хоног ор сураггүй алга болсныгоо харь гаригийн хүмүүст хулгайлагдсан гэж тайлбарлаж байжээ. Нас барсных нь дараа түүний гавлын яснаас микро чип илрүүлж байв.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 15

16. 1957 онд Бразилын фермер Antonio Villas Boas өөрийг нь харь гаригийн хүмүүс гелен дотор хийж авч явсан гэж мэдээлжээ. Тэр үед фермер 23 настай байв.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 16

17. Харвардын их сургуулийн 2003 оны судалгаагаар харь гаригийнханд хулгайлагдсан гэж мэдүүлж буй 10 хүн тутмын 7 нь ховсдолтын байдалд орсон байсан ба тэднийг бэлгийн туршилтанд орсон байж болзошгүй гэж үзэж байна. Susan A. Clancy чухам юу хүмүүсийг харь гаригийнханд хулгайлагдсан гэж хэлэхэд хүргэж байгааг шинжлэх ухааны үндэстэйгээр 2005 онд тайлбарласан номыг хэвлүүлжээ.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 17

18. Бид харь гарагийнханыг айлгасан байх

1972 онд судлаачид өөрсдийгөө харь гаригийнханд тайлбарлах гэж оролджээ. Carl Sagan, Frank Drake нар Pioneer 10 онгоцонд зориулан нүцгэн эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг зуржээ.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 18

19. 1942 оны 2-р сарын 24-нд олон зуун сэтгүүлч Лос Анжелесийн агаарын баазад нисдэг тавгийг харсан гэж баталжээ.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 19

20. Эрдэмтэд Антарктик-д нано бактерын чулуужсан хувилбарыг агуулсан Martian чулуулгыг олсоноо мэдэгдсэн юм. Олон сая жилийн өмнөх ул мөр үнэхээр мөн бол юу гэсэн үг болж байна вэ? Ангараг гариг дээр амьдрал байж мэдэх юм. Ангараг гаригаас асар их хэмжээний метаныг илрүүлсэн бөгөөд метан нь амьд биетээс үүсдэг зүйл билээ.

Харь гаригийнханы тухай сонирхолтой 20 баримт 20

204
ГайхмаарГайхмаар
42
ТэнэглэлТэнэглэл
18
Ха ХаХа Ха
13
БахархмаарБахархмаар
12
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/20 at 21:40

    Сэтгэгдэл *

  2. Зочин

    2015/07/21 at 01:10

    Hari garigiin amitan baidag bol ymarshuu amitan bga bol ted yaj byee hamgaaldag bol yg aliens shig uu esuul peridator shig uu ted manai delhiid irwel togs oyun uhaant 5d ertontsod amidardag Monglog nisdeg ongotstoi tunglag bietei amgvi oyun bodlooroo haritsdag garuud bh holog n narnaas erchim huch awdag teleport buyu narnii hurdaar ongots n ywdag

  3. Энхээ

    2015/07/21 at 17:18

    Сэтгэгдэл Халимаг ийн гээс Кирсан Илюмжинов. Оросоос шаасан мэдээгээ хальт орчуулсан болоол тбвих юм.

  4. Зочин

    2015/11/07 at 15:06

    ter daguuluudruu robot ilgeej boldoggui yumuu

  5. MUNKHGEREL

    2016/06/14 at 18:20

    Gaihaltai

  6. сайн-жаргал

    2016/10/20 at 19:20

    үнхээр гайхалтай юм

  7. сайн-жаргал

    2016/10/20 at 19:23

    gaihgltgi

  8. сайн-жаргал

    2016/10/20 at 19:24

    энэ бүүр аймар юм

  9. сайн-жаргал

    2016/10/20 at 19:26

    энэ манай монголд ирж болдоггүй юм уу

  10. chuka

    2017/01/19 at 18:56

    Delhii deer hun turluhtun oyun sanaatai ingeed setgegdel bicheed suuj bolood bga yum chini ene hayazgaargui ertuntsiin ha negtei amidral baijil taarna. Ertnii Egiptiin ter durs zurag unen durslel shu. Bi hari garig baidag gedegt itgeltei bna

  11. Зочин

    2017/01/19 at 18:58

    Delhii deer hun turluhtun oyun sanaatai ingeed setgegdel bicheed suuj bolood bga yum chini ene hayazgaargui ertuntsiin ha negtei amidral baijil taarna. Ertnii Egiptiin ter durs zurag unen durslel shu. Bi hari garig baidag gedegt itgeltei bna

  12. Ганаа

    2017/07/22 at 12:47

    “Манай дэлхийгээс 65 сая гэрлийн жилд байгаа харь гаригийн хүн телескопоор биднийг харах юм бол динозавруудыг олж харах болно. Гэхдээ ингэхийн тулд тэдэнд аварга том телескоп хэрэгтэй” гэснийг ойлгосонгүй. Одоо манай дэлхий дээр динозавр байхгүй, гэтэл яагаад харь гаригийнханд харагдах юм бол?

    Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/92427/ © XopoM News

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *