Таны огт сонсож байгаагүй 5 шинэ технологи

0

1. The Baby Glgl

Хооллож буй хүүхдийн дууг дуурайдаг болохоор нь ингэж нэрлэсэн байна. Францын нэгэн компани хүүхдийн хооллох сэдлийг дэмждэг угжийг бүтээсэн ажээ. Хүүхдийг агаар залгиулахаас хамгаалах өнцөг хэмжигчтэй энэхүү угж нь хуванцараар хийгджээ. Угжих өнцөг нь буруу байгаа тохиолдолд ёроолд нь улаан гэрэл асдаг бол зөв байвал ногоон гэрэл асдаг ажээ. Уг угжийг энэ намраас эхлэн 119$ үнэтэй зарах юм байна.

Таны огт сонсож байгаагүй 5 шинэ технологи 1

2. The W3D Gaming Smartphone

Энэ зун Хятадад Snail Games хит болж байгаа бөгөөд АНУ-д төдийлөн гүйлгээтэй биш байгаа юм. Үүнийг өөрчлөхийн тулд тус компани урт, нимгэн, Андройд ухаалаг утсыг танилцуулсан байна. Уг утсаар тоглоом тоглоход илүү тохиромжтой юм байна.

Таны огт сонсож байгаагүй 5 шинэ технологи 2

3. The Ring

Уг бөгжийг зүүснээр ухаалаг утас болон түүнд холбоотой байгаа хэрэгслүүдээ хуруугаараа удирдах боломжтой болох ажээ. Японы Logbar компаний уг бүтээлийг зүүгээд агаарт хуруугаа хөдөлгөхийн төдийд л хөгжим тоглож, зураг авч, тэр ч бүү хэл утсаа унтрааж асааж чадах юм. Бөгжний үнэ 270$.

Таны огт сонсож байгаагүй 5 шинэ технологи 3

4. The Axxess CE Air 2

Дээшээ хөөрдөг тус Bluetooth speaker-ийг International CES 2015 Innovation award-д нэр дэвшүүлээд байгаа билээ. Уг бүтээгдэхүүн тасралтгүй 5 цаг ажиллах ба 10 м зайд сонсогдоно. Танилцуулгынхаа үеэр худалдаалагдах үнийг мэдээлээгүй байна.

Таны огт сонсож байгаагүй 5 шинэ технологи 4

5. 3D Rudder

3 хэмжээст орон зайг үзүүлэхийг хичээж буй архитекторчдын уг бүтээл нь хөлөөрөө удирддаг виртуаль бодит удирдлага юм. Тоглоом тоглож, бусад виртуаль бодит хэрэглээний програмыг ашиглахдаа хэрэглэх ба хөлөөрөө удирдана. Та нэг хөлнийхөө хуруугаар даралт үүсгэж, нөгөө хөлнийхөө өсгийгөөр дарж зургаа томсгож, жижигсгэж болно.

Таны огт сонсож байгаагүй 5 шинэ технологи 5

3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *