Гүрж үндэстний хоол гэрийн тэжээвэр шувууны махаар хийсэн хоолоор баялаг, хамгийн түгээмэл хэрэглэх мах нь тахианых аж.
Миний эгч насаараа хоолны урлагт дурлаж буй, тогооч гэдэг ажил нь түүний хувьд нэр төрийн хэрэг. Тэрээр саяхан Гүржид туршлага судлаад ирсэн юм. Эгч гэрийн босгоор орж ирээд л биднийг бухимдалд оруулж бие биетэйгээ дуугарах хүсэлгүй болгож билээ.
Эгч орой нь шинэ хоол хийлээ, жорыг нь гүрж жигитээс авсан гэх. Гайхалтай зүйл болдог байгаа: амттай хоол идсэн хүмүүсийн уур дорхноо л гарсан юм. Бүгд сайдацгааж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал сэргэв.
Гүрж маягаар болгосон тахианы мах
Чкмерули – үүссэн газраараа нэрлэгдсэн гүрж үндэстний хоол. Гүржийн хойд хэсэгт байрлах Чкмери тосгоноос үүсэлтэй.
Энэ жорын хамгийн хэцүү зүйл гэвэл – хоолны нэрийг зөв хэлж сурахаас эхэлнэ. Энэ даалгаврыг биелүүлж чадвал хоолыг хийхэд ямар ч асуудал гарахгүй.
Гүрж үндэстний амттай хоол хийх жорыг бид танд танилцуулж байна. Чкмерули – аманд ороод л хайлах тахианы мах. Үнэр, амтыг үгээр илэрхийлэшгүй.
Орц:
- 800 гр тахианы мах
- 100 мл зөөхий
- 20 г кинза
- 50 г цөцгийн тос
- 3 х.х ус
- 5 хумс сармис
- Хар нунтаг перец
- Давс
- Хмел-сунел
- Цуг идэх шарвин
Бэлдэх арга
1. Тахиагаа сайтар угааж цээж дагуу хуваана. Хүнсний гялгар уутанд хийж алхаар зөөлөн давтана.
2. Зузаан ёроолтой хайруулын тавганд цөцгийн тосоо хийж тахиагаа шарна. Тахианы мах дээр хүнд зүйл тавина. Галд тэсвэртэй таваг тавиад усаар дүүргэсэн сав тавьж болно.
3. Тахианы махаа тал бүрээр нь 15 минут шараад дараа нь 10 минут шарна. Хоёр удаа эргүүлж шарсны дараа тахианы махаа эргүүлэлгүйгээр хүнд зүйлээ авалгүйгээр 20 минут шарна.
4. Энэ хугацаанд соусаа бэлдэнэ. Кинза, сармисаа жижиглээд бусад амтлагчуудтай сайтар холино. Тослог багатай цөцгийг бага зэрэг устай хольж амтлагчуудаа нэмээрэй.
5. Тахианы махаа болсон эсэхийг нь сэрээгээр шалгана. Ягаан шүүс гарч байвал гүйцэд болоогүй гэж үзнэ. Өнгөгүй шүүс гартал үргэлжлүүлэн шарна.
6. Тахианы мах бэлэн болонгуут нь соусаа дээрээс нь асгаж таглаад 15 минут гал дээр байлгана.
Зөвлөгөө
Гүрж маягаар тахиа хийхэд махлаг тахиа сонгоно. Тахианы махаа сайтар шалгаарай, цус хурсан, мах нь бяцарсан байна уу? Мах чийгтэй байх ёстой гэхдээ хэт нойтон байх ёсгүй. Хэрвээ ус их гүйсэн байвал олон удаа хөлдөөж гэсгээсний шинж болно.
Болгосон тахиагаа шарвинтай идэхэд бүр л амттай болно. Шарвин эсвэл цагаан талхаа соусанд нь дүрээд тахианы шаржигнасан махаа идэхэд тун чиг тааламжтай мэдрэмж төрнө. Чкмерули-ийг халуунаар ч, хүйтнээр ч идсэн амттай. Халуунаараа утаа амтагдах бол хүйтнээрээ сацивийг санагдуулна.
Энэ жорыг нууц болгон хадгалах хэрэггүй, найз нөхөдтэйгөө хуваалцаарай.
Jargal Jijgee
2017/07/31 at 18:07
Ss pls
zochin
2017/07/31 at 22:04
kinza geed bgan yag yuin nariin tailbarlaad ogooch
Алимаа Лхагвасүрэн
2017/08/01 at 01:46
tugjigdsen medeelel yah gej hiidgiin teneguud
Zolboo Bat
2017/08/01 at 03:38
Tegeh bolno ingeh bolno gej ireed yatgadagiin atsnuud
Goosh Bertsetseg
2017/08/01 at 15:19
Kinza gj yamar nogoo uymbee