Анагаах ухаан тархинд юу хамгийн сайн дасгал болж өгдгийг олж баталлаа. Мэдрэлийн эмч нарын хувьд энэ нь маш том нээлт болжээ

2

Би хувьдаа өөрийнхөө амьдралыг гар урлалгүйгээр төсөөлж чаддаггүй. Тийм ч учраас амралтын өдрийг тэсэн ядан хүлээдэг, хийх дуртай ажлаа хийж шинэ уран бүтээл гаргахыг хүснэ. “Уран бүтээл – баяр хөөр бэлэглэх эх сурвалж” гэж зүгээр ч нэг хэлээгүй бололтой. Энэ үгэнд маш их утга агуулагдаж байна.

Гар урлалаар хичээллэх хүсэлтэй хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Өнөөдөр өөрийн гараар урласан бүтээлээ бусдад гайхуулах моод дэлгэрсэн гэхэд нэг их буруудахгүй биз. Гар урлалаа хөгжүүлэхийн тулд эмээгийнхээ нууцуудыг эргэн дурсах ч хэрэг гарна… Гар урлалаар оролдох маш олон шалтгаан байгааг танд хэлэх гэсэн юм.

Гар урлал эрүүл мэндийг сайжруулдаг гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Стрессийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэдэг утгаараа олон эмэгтэйчүүд гар урлалаар оролдож байгаа. Гар урлал нь зөвхөн сэтгэл санааг тайвшруулаад зогсохгүй бие махбодийн эрүүл мэндийг бүхэлд нь дэмждэг ажээ.

Гар урлал нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг болохыг анагаахын шинжлэх ухаан баталсан байна. Стресс тайлна, бие махбодийн био хэмнэлийг тэнцвэржүүлнэ, гарын жижиг хөдөлгөөнүүдийг дэмжинэ – гар урлалын үзүүлэх сайн нөлөө үүгээр дуусахгүй, жагсаалт цааш уртаас урт үргэлжилнэ.

 

Оюун ухаан сайжруулах

Уран бүтээл оролдох үеэр тархи идэвхтэй ажилладаг, ялангуяа тархины баруун хэсэг. Баруун хэсэг төсөөлөл, орон зайн баримжаа, сэтгэл хөдлөл болон мэдрэмжийг хариуцдаг юм. Тархины булчингууд ажиллахгүй бол суларч эхэлнэ, өөрөөр хэлбэл хэвийн үйл ажиллагаа нь алдагддаг.

Тархины баруун хэсгийн үйл ажиллагааг сэргээхийн тулд юм нэхэх эсвэл зураг зураарай.

Ерөнхийлөгч Эйзенхауэр болон сэр Уинстон Черчилль нар их ажлынхаа хажуугаар өөртөө зураг зурах цаг гаргадаг байсан нь шалтгаантай үйлдэл байжээ. Тэдний зурах авьяас ч өндөр байв, оюун ухааны ажил хийж байгаа хүмүүс заавал амарч байх ёстойг тэд сайн мэддэг байжээ.

 

Гар урлалын ашиг тус

1. Мэдрэлийн системийг бэхжүүлнэ

Сэтгэл санааны байдлыг сайжруулна. Сэтгэл санааны асуудалд орох байдал эрс багасч сэтгэлийн тэнхээтэй болох ажээ.

2. Таашаал авч, стресст тэсвэртэй болно

Гар урлалаар оролдох эерэг нөлөөллийн механизмыг эрдэмтэд тайлбарлаж чаджээ. Хүн анхаарлаа төвлөрүүлэн ямар нэгэн ажил хийхэд тархинд эерэг цэнэг үүсдэг, харин ажлаасаа авч байгаа сэтгэлийн таашаал нь уг цэнэгийг улам өдөөдөг байна. Тархины энэ хэсгээс гарч байгаа цэнэг нь стрессийн эх сурвалжийг дарангуйлдаг ажээ.

3. Хөгжил

Оролдож байгаа бүтээлдээ гүн ороход муу зүйл огт байхгүй, эргэн тойрноос тусгаарлагдаж бүгдийг мартана. Гар урлал оролдож байх үед анхаарал төвлөрөл сайжирдаг, ямар нэгэн шинэ санаа төрөхөд тусалдаг, мөн амьдралыг харах үзэл бодол ч өөрчлөгддөг байна.

4. Турах

Өдөр болгон гар урлалд цаг гаргаж чаддаг хүмүүс илүү урт насалдаг бөгөөд илүүдэл жингээр шаналдаггүй байна. Хортой шоколад эсвэл амттан идэхийн оронд хуруу гараа хөдөлгөн хагас цаг эрүүл мэндэд тустай үйл хийх ажээ. Эмч нарын батлан хэлж байгаагаар: хобби – хэрэггүй килограмм болгоноос салгах шилдэг арга.

5. Дотоод эрхтний үйл ажиллагааг сайжруулна

Зөвхөн гарын хөдөлгөөний тусламжтайгаар хийдэг учраас л гар урлал гэх болсон. Гарын алганд маш олон идэвхтэй цэгүүд байрладаг – цэг болгон хүний дотор эрхтэн болон системийг хариуцна.

Гар урлалаар оролдоход уран бүтээл хийж байгаагаасаа таашаал авахын зэрэгцээ дотор эрхтний үйл ажиллагааг дэмждэг байна. Тодорхой цэгүүдэд иллэг хийхэд тухайн цэгтэй холбоотой дотор эрхтэнд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл цэгэн иллэгийн үүргийг гүйцэтгэх ажээ.

6. Хэмнэл

Оёх, нэхэх болон төрөл бүрийн тоглоом урлах чадварууд нь гэрийн төсвийг багагүй хэмжээгээр хэмнэхэд тусална. Тэгээд ч дурын хобби нэмэлт орлого олох хэрэгсэл болдгийг мартаж болохгүй. Зарим нэг тохиолдолд том бизнес болохыг ч үгүйсгэхгүй.

Гар урлалын ашиг тус үүгээр дуусахгүй. Та бүхэндээ хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх гар урлалуудтай танилцуулахаар бэлдлээ.

1. Оёдол

Олон хүмүүс юм оёх дуртай байдаг Энэ төрлийн гар урлал нь толгойн өвчин дарна, чих шуугих, оюуны ядаргаа, мэдрэлийн ачаалал, бэлэг эрхтний үрэвсэлт өвчин, үе мөчний өвчин болон мэргэжлийн үүдэлтэй гарны өвчлөлийг дарна.

2. Бугуйвч сүлжих

Өсвөр насныхны гар урлал нойргүйдлийг арилгаж, анхаарал төвлөрлийг сайжруулна гэж хэн санах вэ дээ? Бугуйвч сүлжих нь толгой болон шүдний өвчнийг дарна, мөн бодисын солилцоог идэвхжүүлдэг байна. Мөн сүлжсэн бугуйвч нь муу хэл ам, хорон нүднээс эзнээ хамгаалдаг гэж үздэг ажээ.

3. Сүрлэн сүлжмэл

Хэрвээ та стресс, мэдрэлийн ядаргаа, оюуны ачаалал өндөртэй бөгөөд эрч хүч нөхөгдөхгүй байвал сүрлээр дуртай зүйлээ сүлжээрэй. Ой санамж сайжруулж, уур уцаар гаргадаг байна.

4. Оёх

Юм оёх нь зүрхний өвчлөл, жишээ нь зүрхний хэмнэл алдагдсан үед тустай. Цусны даралт багасахаас гадна толгой өвчин дарагдах, түгшсэн сэтгэл тайвширна. Мөн нойргүйдэл, ядаргаатай тэмцдэг байна.

5. Залгаа/лоскут оёдол

Толгойн өвчин намдаана, хөл өвдөх болон хөлийн булчин чичрэх таагүй мэдрэмжээс салгадаг. Мөн ханиад томуу, амьсгалын замын үрэвслийг богино хугацаанд эдгэрэхэд тусалдаг. Цусны бүлэгнэлд сайнаар нөлөөлөх тул хамраас цус гарах явдал багасна.

6. Зүүгээр нэхэх

Мэдрэлийн системийн өвчлөл, нурууны бэртэл, тархи хөдөлсөн үед тустай. Мөн депрессээс богино хугацаанд гаргадаг.

7. Дэгээгээр нэхэх

Толгой, шүд, чихний өвчнийг намдаана, ханиадыг анагаахаас гадна зүрхний өвчлөлийн үед тустай. Сэтгэл хөдлөлийг тайвшруулах тул элэг, бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө, ядаргаа тайлах ажээ. Бэртэл гэмтлээс улбаатай өвчнийг намдаана.

Зөвлөгөө

Гар урлал үнэхээр сэтгэл санааг тайвшруулж эерэг эрч хүчээр сэлбэж чадна. Сэтгэлээсээ өөрийн гараар урласан эд хогшил гэрээр байхад гэр бүлийн харилцаа ч сайхан болж, инээд ханиадаар дүүрдэг. Яагаад гэвэл бүгд л сэтгэлийн тайвшрал авч байгаа юм шүү дээ.

33
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tsermaa Enkhbat

    Tsermaa Enkhbat

    2019/03/06 at 11:26

    Daalin Arisan Busnii Beldets

  2. Tsolmontuya Dashdondog

    Tsolmontuya Dashdondog

    2019/03/06 at 14:18

    Tsolmon Dashdondog

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *