Аливаа зүйлийг амьдралд хэрэгтэй байдлаар зориулалтаас нь өөрөөр ашиглах аргууд

0

Зэрлэг байгальтай ойртож аялал зугаалганд явахдаа өөрийгөө аливаа нөхцөл байдалд аврах аргыг мэдэж байх ёстой.

Энгийн хэрэглээний зүйлийг аминд тулсан үед яаж ашиглаж болох вэ?

1. Шилэн трико

  • Хорхой, шавьжаас хамгаалах

Шилэн трико таныг олон хортон шавьжаас хамгаална, жишээ нь хачиг. Запас болгон 2 шилэн трико авбал сайн: нэгийг нь өмсөөд, нөгөөг нь дээгүүр нь тайрч хүзүүндээ углаж хүзүүгээ хамгаална.

 

2. Хогны уут

  • Борооны цув

Орчин тойрноо бохирдуулахгүйн тулд та хогны уут авч явах нь ойлгомжтой. Энэ төрлийн уут нь борооны цув эсвэл үүргэвчний углаа болох бүрэн боломжтой.

  • Бээрэхээс хамгаалах

Бүх биеэ хогны уутаар ороож дээрээс нь хувцсаа өмсөөрэй. Ингэвэл хүйтэнд даарах нь багасна.

 

3. Сод

  • Түймэр унтраах

Сод нь гал унтраах бодисын орцод ордог. Ингэхээр багахан хэмжээний ойн түмрийг унтраахад хэрэглэж бүрэн болно.

  • Ариутгал

1 л усанд 1 х.х сод хийж нянг устгаж болно. Жишээ нь, жимс, ногоогоо угааж идээрэй.

 

4. Уксус

  • Түлэгдэлтийн эсрэг

Хөнгөн түлэгдсэн бол алимны уксус тус болно. Түлэгдсэн хэсэгтээ багахан уксус түрхэхэд өвчин намжиж, шарх хурдан эдгэрнэ.

  • Таны үнэрийг дарах (зэрлэг амьтдын эсрэг)

Уксус нь үнэр дарах бүрэн чадалтай. Зэрлэг байгальд хүний үнэрээ дарах шаардлага гарвал уксус түрхээрэй.

 

5. Ахуйн лент

  • Өргөс сугалах

Өргөс арьсанд ил орсон бол ахуйн лентээр сугалж авч болно. Өргөстэй хэсэгтээ лентээ нааж өргөсийн дагуу лентийг хүчтэй татаж авна.

  • Цус тогтоох

Шархны лент дууссан бол ахуйн лент наагаарай.

 

6. Цаг

  • Орон зайн баримжаа авах

Нартай өдөр цагаар компас хийж болно. Хэрвээ та дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт байгаа бол цагаа тэгш гадаргуу дээр (алган дээрээ болно) тавина. Цагийн зүүг нар руу тохируулна. Цагийн зүүг 12 цагийн тэмдэгтэй харьцуулж гарах өнцгийг анхаар. Гарсан өнцгийг дундуур нь хуваасан хэсэг – өмнөд, эсрэг тал нь – хойд зүг гэж үзнэ.

 

7. Оймс

  • Живж байгаа хүнийг аврах

“Онцгой байдалд амьд гарах нэвтэрхий толь”-ийн зохиогч нарын бичсэнээр бол, хуурай мөчир чихсэн оймсоор живж байгаа хүнийг аварч болно.

 

8. Тампон

  • Ус шүүх

Төгс арга биш ч гэлээ онцгой нөхцөл байдал үүссэн байхад ямар ч сонголт байхгүй. Саваа хувааж дээд талыг нь доош харуулна. Дээд хэсэгт тампоноо хийнэ. Урьдчилан цоолсон тагаар шүүгдсэн ус дусах юм.

  • Гал асаах

Ямар ч төрлийн тампон бай хөвөнгөөр хийгдсэн байдаг, өөрөөр хэлбэл сайн шатна. Жижиглэн хуваасан тампоноор түүдэг гал асаах боломжтой.

 

9. Чипс

  • Гал асаах

Хөлдөж үхэхгүйн тулд гал асаах хэрэгтэй – оройн цагаар идэхээр авсан чипс хэрэг болно. Энэ амттан удаан дүрэлзэн асдаг – чипсний тосонд бүх учир байгаа юм.

 

10. Бохь

  • Өл дарах

Хөнгөн өлсгөлөнгийн мэдрэмжийг бохь дарна, ингээд удахгүй дуусах гэж байгаа хүнсээ зөв хуваарилахад хэрэг болно.

10
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *