Эдгээр хувийн эд зүйлсээ ойр дотныхонтойгоо ч хуваалцаж хэрэглэх хэрэггүй

1

Үсний сам болон шүдний сойзоо хэнтэй ч хуваалцаж болохгүйг бид мэднэ. Гэхдээ эргэлзэх зүйлгүйгээр дараах зүйлсээ бусадтай хуваалцах ажээ.

Ганцхан өмчлөгчтэй байх эд зүйлсийг та бүхэнд танилцуулж байна. Нэгэнт мэдэж авснаас хойш ариун цэврийг чандлан баримтална уу.

Уруулын будаг, өнгөлөгч

Уруулын будгаа гэртээ мартсан найз охиндоо яагаад хэрэглүүлж болохгүй гэж? Ингэх хэрэггүй: нүдэн дээр ил харагдах яр шарх байхгүй ч гэсэн герпес вирус тээгч байж болно. Уг вирусыг бүрэн устгах эмчилгээ одоогоор олоогүй байгааг бүү март.

  • Вирусын шинж тэмдэг илэрч яр гарч эдгэрсний дараа уруулын будгаа шинээр солихыг зөвлөж байна. Магадгүй дахин халдвар авах магадлал маш өндөр. Уруулын будгийн гадна давхаргыг үе үе цэвэр цаасаар арчиж бохирдол хуримтлахаас хамгаална.

 

Чихэвч

Чихний хулхи өөрийн гэсэн нянгийн орчинтой байдаг. Найз нөхөдтэйгөө чихэвчээ сольсноор уг орчны хэвийн байдлыг алдагдуулж бохир оруулах магадлалтай. Юуны түрүүнд чихний халдварт өвчин тусна.

  • Чихэвчинд хуримтлагдсан хулхийг устөрөгчийн хэт исэл шингээсэн хөвөнгөөр цэвэрлэж болно. Их хэмжээгээр шингээх хэрэггүй эс бөгөөс чихэвчний динамикийг эвдэхэд хүргэнэ. Эсвэл спиртийн уусмалаар ч арчиж болно. Хэрвээ чихэвчээ тогтмол хэрэглэдэг бол долоо хоногтоо дор хаяж 1 удаа ч болов цэвэрлэж байгаарай.

 

Үсний хавчаар, бигуд

Үсний самыг бусадтай хуваалцахгүйг бүгд мэднэ. Тэгэхээр үсний зүүлт зэргийг ч мөн хуваалцахгүй. Үсний хавчаар, резин, мөн бигуд ч үүнд хамаарна.

  • Үсний зөөлөн резинийг тогтмол угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Төмөр хавчаар, бигуд зэргийг савантай бүлээн усаар угааж хаттал нь арчина.

 

Дезодорант

Нянгийн эсрэг үйлчилгээтэй дезодорантын гадаргуу дээр ч бохирдол, нян үлдэнэ. Бидний дарах гэж буй хөлс бас холилдоно.

  • Дезодорантыг усанд орсны дараа цэвэрхэн арьсанд түрхэж заншаарай. Өдрийн турш үнэрээ дарах шаардлага гарвал юуны түрүүнд нойтон цаасаар сугаа цэвэрлэнэ.

 

Алчуур

Алчуурын зорилго – биеийн гадаргуу дээрх шингэнийг шингээж авах. Хэдий эрүүл хүн байсан ч гэсэн чийгтэй угаалгын өрөөнд өлгөөтэй байгаа алчуур нь нян, мөөгөнцөр үүсэх таатай орчин болдог.

  • Алчуурыг 3-4 хоногт нэг удаа сольж байх хэрэгтэй. Нойтон алчуурыг угаалгын өрөөнд бус тагтан дээр хатаана. Алчуурыг хэрэглэсний дараа заавал хатаана, угаасны дараа халуун индүүгээр индүүдвэл маш сайн.

 

Нүүр будах хэрэгсэл

Чимхлүүр, хумсны хутга, эпилятор, сахлын хутга зэрэг нь зөвхөн таны хэрэгцээнийх л байх ёстой. Эдгээр хэрэгсэл дээр нүдэнд үл үзэгдэх цусны дусал орсон байдаг ажээ. Герпес эсвэл мөөгөнцрийн халдвар авахыг хэн ч хүсэхгүй шүү дээ.

  • Хэрэгслийг хэрэглэсний дараа заавал спиртээр арчиж байна.

 

Арьс арчилгааны хэрэгсэл

Нүүрний багс, иллэгийн аппарат, тусгай спонж зэргийг амархан цэвэрлэж болох мэт санагдаж байж болно. Эдгээр хэрэгслийн завсар маш их бохир, нян үржсэн байх ажээ. Ингээд л нүүрэн дээгүүр батга гарах шалтгаан болно.

  • Савантай усаар арьс арчилгааны бүхий л хэрэгслийг сайтар угааж байх хэрэгтэй. Болж өгвөл 2-3 сардаа шинээр солиорой.

 

Гэрийн углааш

Зочломтгой гэрийн эзэгтэй зочиндоо углааш санал болгоно. Үүний тулд өөрийнхөө углаж байгааг бус зочинд зориулсан тусгай углааш бэлдээрэй. Углааш өмссөн хөл ямар нэгэн хэмжээгээр хөлөрнө, энэ нь мөөгөнцөр халдаах эрсдэлтэй. Үүнээс гадна шүршүүрээс гарч ирээд нойтон хөлтэй гэрийн углаашаа угладаг – мөн л нян үржиж, мөөгөнцөр үржих таатай орчин болно.

  • Өмсөхөд эвтэйхэн ч гэсэн хагас жилээс илүүтэй хугацаагаар өмсөх хэрэггүй. Хэрвээ материал нь сайн бол ойрхон угааж цэвэрлэнэ. Мөн тусгай ариутгах бодисоор дотор талыг нь цэвэрлэж болно, жишээ нь уксус маш тохиромжтой.
8
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bi Erka

    Bi Erka

    2017/08/19 at 18:45

    Indra Erka

  2. Jargalbayar Davaa

    Jargalbayar Davaa

    2017/08/19 at 23:20

    Anujin Enkhtaivan

  3. Батцэцэг Норов

    Батцэцэг Норов

    2017/08/22 at 18:39

    Ineedtei ym.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *