Яаж одоо ууж байгаагаасаа илүү их ус ууж сурах вэ?

1

Ус – эрүүл биеийн суурь бөгөөд бие махбодын хэвийн үйл ажиллагааг дэмжинэ гэдгийг мэдсэн хэрнээ л хүмүүс бага ус уух юм. Өдөр болгон илүү их ус уух аргыг танд танилцуулахаар бэлдлээ. Таны нэгэн сайн дадал зуршил болон тогтог.

Уснаас өөр бусад төрлийн ундааг ууж чаддаг цорын ганц амьд зүйл бол хүн. Өдөрт 2 литрээс багагүй ус ууж байх ёстой гэдгийг нь хэлэхээр хариуд нь “Тэгээд кофе яах болж байна?” гэж нүд нь эргэлдэж эхэлдэг.

 

Яагаад илүү их ус уух ёстой вэ?

Амьдрахын тулд ус хэрэгтэй. Үе мөчний хэвийн үйл ажиллагааг хангах хэмжээнд чийглэж өгнө, тархи болон дотор бүх эрхтнийг хамгаална, хүний биеийн халуун дулааныг зохицуулна, биеэс хорт бодис гадагшлуулна. Бид насанд туршдаа усны хэрэгцээнд байдаг.

Шингэний дутагдалд орох – биед ус дутагдаж байгаагийн шинж тэмдэг. Шинж тэмдэг нь – ам хатах, цусны даралт багасах, толгой өвдөх, толгой эргэх, арьс хуурайших, ядрах. Бид хангалттай ус ууж байгаа эсэхээ шалгахад амархан – шээснийхээ өнгийг ажигла. Хэвийн бол цайвар, гэгээн шаргал. Өнгө нь бараан болох тусмаа шингэн дутагдаж байгааг илтгэнэ.

 

Та хэдий хэр ус уух ёстой вэ?

Эрчүүд өдөрт 3 литр орчим ус (13 стакан) уух ёстой.

Эмэгтэйчүүд 2,2 литр буюу 9 стакан ус.

Эрчүүд эмэгтэйчүүдээс бие хөгжлийн хувьд том буюу булчингийн масс ихтэй учраас илүү их хэмжээний ус хэрэглэх  хэрэгтэй. Мөн, жирэмсэн, хөхүүл эхчүүд усны хэрэглээгээ нэмэх нь зүйтэй юм.

Хийжүүлсэн болон амтат ундаа нь амны цангаа тайлахгүйг анхаарах хэрэгтэй, мөн, цай, кофе, согтууруулах төрлийн ундаа нь шээс хөөх үйлчилгээтэй учраас шингэний дутагдалд оруулахад хүргэнэ. Халуун өдөр, спортоор хичээллэж байх үеэр таны бие махбод илүү их ус шаарддаг ажээ.

 

Усыг өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болгох

Хэрвээ та өглөөгүүр кофе ууж дадсан бол дараа нь стакан ус заавал ууж байгаарай.

Natural Choice блогийнхны зөвлөж байгаагаар бол өдрийн тогтсон нэг цагт ус ууж дадах хэрэгтэй ажээ:

“… өглөө шүршүүрээс гарч ирээд аяга ус уух дадалтай болоорой, унтахаасаа ч өмнө мөн адил. Ингэснээр биед хоёр стакан шингэн нэмэгдэх нэгэн сайхан арга”.

 

Сайн чанарын усны сав сонгон уух цагаа тэмдэглэнэ

Сайн чанарын усны сав худалдан авна, жишээ нь, зэвэрдэггүй-хөнгөн-бат бөх-танд өөрт тань таалагдсан саванд ундны усаа хийж  биедээ байнга авч явж байна. Гэхдээ, усаа уухаа мартаж болохгүй.

Ус уух цагийг саван дээрээ тэмдэглэнэ. Сайн наалддаг стикер, лент зэргийг ашиглаж болно. Ингэснээр хэдий хэр хугацаанд ямар хэмжээний ус ууж байгаагаа хянах боломжтой.

 

Тоглоом болгоорой

Тоглоом – чухал ажлыг өөрт төвөггүйгээр хийх шилдэг арга. “Ус уух” шинэ дадал зуршлыг суулгахын тулд өөрийгөө шагнаж  урамшуулж бай, жишээ нь өөртөө хориг тавьсан байсан зүйлийг өөртөө зөвшөөрч болох юм. Дүрэм хоёр талдаа ажиллах ёстой буюу усаа уухаа мартсан бол шийтгэл хүлээж болно. Зорилгодоо хүрч чадаагүй бол ямар ч видео тоглоом байхгүй. Тэмцэл – хүнийг идэвхжүүлэх шилдэг арга бөгөөд энэ тухай Tri Sport Girl блогт бичжээ.

“Өдөр тутмынхаа амьдралд тэмцээн, уралдаан бий болговол илүү сонирхолтой болно… Энэ аргыг ус уухдаа ч ашиглах боломжтой. Өдрийн хоолны үеэр би хэдий хэр ус ууж чадаж байна (жишээ нь би өөрөө 1,25 л ус уудаг), эсвэл би 2 литр усыг хэдий хэр хугацаанд ууж дуусгаж байна (би 14:36-д ууж дуусгадаг)”.

 

Сэрүүлэг тавих, өөрийнхөө дотоод дохиог сонсож сураарай

Ус уухаа мартаад байвал утсанд дээрээ сэрүүлэг тавиарай. Шинэ дадал зуршилтай болох бас нэгэн шилдэг арга бол дотоод дохиогоо ажиллуулах. Жишээ нь, хэрвээ та өлсөөд байгаа мэт санагдвал стакан ус уугаарай. Нэг сумаар хоёр туулай буудна: өлсгөлөнгийн мэдрэмжээ дарахаас гадна ус уух дохиогоо сэргээнэ. Эсвэл ажлын түр завсарлага болгоноор ус уух зэргийг бодоорой.

 

Амт нэмэх

Ус нь амттай байсан бол дадал болгоход юухан байх вэ гэж бодож байж болно. Усандаа жимс, ногоо нэмж болно, жишээ нь өргөст  хэмх. Эсвэл, нимбэг, бага зэргийн цагаан гаа, амтлагч ногоонууд.

Мөн, стакандаа анхаарал хандуул. Зарим нэг хүмүүс супер баатруудын зурагтай стакан сонгодог нь өөрийгөө зориглуулж өгөхөд нь нөлөөлдөг байна. Гуурсаар ууж болно: мэдэгдэлгүйгээр их хэмжээний ус уулгадаг ажээ.

 

Ус идээрэй

Хүнсэнд ч гэсэн ус агуулагддаг. Зөвхөн өл дараад зогсохгүй шингэнээр хангана: өргөст хэмх, салат, цоохор майлз, редис, улаан лооль, амтат чинжүү, цэцэгт байцаа, тарвас, бууцай, жимсгэнэ, броколли, грейпфрут, чангаанз, интоор, усан үзэм. Түүхийгээр нь идэх нь зүйтэй, учир нь эдгээр ногоо, жимсийг болгох явцад ихэнх шингэнээ алддаг байна. Өөртөө ус уух дадлыг зөв суулгаж чадвал таны эрүүл мэндийн байдал эерэг тал руугаа өөрчлөгдөж байгаа мэдрэх болно. Шаардлагатай ус ууснаар таны хоол боловсруулах эрхтэн, нойр зэрэг сайжирч оюун ухаан саруулжих болно.

9
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Э. Энхрий

    Э. Энхрий

    2017/07/16 at 19:34

    Erdenebat Batsuuri

  2. Zet Zet

    Zet Zet

    2017/07/16 at 19:59

    het ih us demii.uurgiig chin sheeseer huunu.buur muuddag.taaruulj uu.

  3. Зочин

    2017/07/16 at 21:24

    Нэг минутанд нэг балгах маягаар уух хэрэгтэй гадэг юм билээ,залгиж уувал биед шингэхгүй гадагшилна.

  4. М.Н Цогт-очир

    М.Н Цогт-очир

    2017/07/16 at 23:17

    Насандэлгэр Мөнхбат

  5. Мин Сора

    Мин Сора

    2017/07/16 at 23:45

    Ф. Ъ. Дракула

  6. Namunamen

    Namunamen

    2017/07/17 at 01:14

    Мөнгөн Загас уншаарай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *