Samsung Galaxy-гийн хурууны хээ мэдрэгчээр Windows 10-ын түгжээг тайлна

0

Samsung-ийн ухаалаг гар утастай хүмүүсийн хувьд компьютер руугаа нэвтрэх нууц үгийг заавал оруулах шаардлагагүй болжээ. Хуруугаа мэдрэгчтэй сенсор дээр тавихад л хангалттай.

Samsung Flow аппликейшнд Windows Hello-г дэмжсэн үйлдэл бий. Уг функцийг Galaxy S6, S7 болон S8 ухаалаг утаснууд дэмжинэ.

Уг функцийг ашиглахыг хүсвэл Samsung Flow аппликейшнийг суулгаад комьютертэйгээ Bluetooth-ээр холбогдоорой. Дараа нь Windows-ийн Пин-кодыг хийж хуруугаа ухаалаг гар утасныхаа дэлгэц дээр тавина.

Үүнээс гадна гар утсан дээр ирсэн мэдээллийг компьютер дээрээ харах боломжийг Samsung-ийнхан олгож байна. Урьд нь зөвхөн Samsung-ийн компьютер л болдог байсан бол одоо Windows 10 үйлдлийн системтэй бүх компьютер дээр ажиллана.

Samsung Flow-ийг сайжруулах ажил удахгүй дууссанаар бүх хэрэглэгчдэд боломжтой болно. Таны хийх ажил бол Windows 10-ын сүүлчийн хувилбарыг компьютертээ суулгах л үлдлээ.

Татах

Developer: Samsung Electronics Co, Ltd.
Price: Free

Татах

1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *