Ирэх 10 жилд роботуудад байр сууриа алдах 10 ажил мэргэжил

0

Техник технологийн хурдацтай хөгжил хүн төрөлхтний амьдралд асар их өөрчлөлт авчирч байгаагийн илрэл нь хүний гараар хийгддэг зүйлс улам бүр хомс болж байгаа явдал юм. Жишээ нь урьд нь ямар том барилга байгууламжийг олон зуун мянган хүний хөлс хөдөлмөрөөр барьдаг байсан бол өргөгч цамхаг болон бусад техникүүд бүтээгдсэнээр хүний хөдөлмөрийг харьцангуй хөнгөвчилсөн. Гэтэл одоо бүр байшин барилгыг 3D технологи ашиглан хэвлэж байгаа. Энэ нь ирээдүйд барилгачин гэдэг ажил мэргэжил хэрэггүй болж байгаа хэрэг. Оксфордын их сургуулийн судалгаанд өгүүлснээр 2033 он гэхэд одоо байгаа ажил мэргэжлийн 47% нь байхгүй болох гэнэ.

1. Бичиг хэрэг, архивын ажилтан

Ирэх 10 жилд байр сууриа роботуудад алдах 10 ажил мэргэжил 1
Энэ бол ямар нэгэн программаар хялбархан сольж болох ажлуудын нэг. Компьютерт мэдээллийг хүнээс илүү хурдан оруулдаг болох нь гарцаагүй.

2. Бичээч

Ирэх 10 жилд байр сууриа роботуудад алдах 10 ажил мэргэжил 2
Дуу танигч программ нь удирдлагуудын хэлсэн үг бүрийг бичиж чадна.

3. Телемаркетер

Ирэх 10 жилд байр сууриа роботуудад алдах 10 ажил мэргэжил 3
Ямар ч завсарлагагүйгээр 24/7 ажиллаж, дуудлага хүлээн авах чадвартай роботууд удахгүй бүтээгдэнэ.

4. Банкны теллер

Ирэх 10 жилд байр сууриа роботуудад алдах 10 ажил мэргэжил 4
Гүйлгээний 85% нь АТМ-ээр гүйцэтгэгддэг болсон. Citibank видеон дээр суурилсан теллер болон АТМ дээр суурилсан зээлийн өргөдлийг туршиж байгаа нь хүний оролцоо улам бүр багасахыг харуулж байна.

5. Аялалын агент

Ирэх 10 жилд байр сууриа роботуудад алдах 10 ажил мэргэжил 5
Хүмүүс хаа нэг тийшээ аялахыг хүсвэл аялалын агентад ханддаг байсан. Харин Expedia болон Orbitz зэрэг вэбсайтууд аялалын агентыг бараг хэрэггүй болгож байна. Хүмүүс аялалын агент руу утсаар ярих эсвэл очихын оронд дээрх вэбүүдээс үнэгүй авах боломжтой болжээ.

6. Шуудан зөөгч

Ирэх 10 жилд байр сууриа роботуудад алдах 10 ажил мэргэжил 6
Өнөөгийн дижитал эрин үед шуудан зөөгчийн ажлыг хөгжиж буй нисдэг хэрэгслүүд гүйцэтгэхэд ойрхон байна.

7. Утасны оператор

Ирэх 10 жилд байр сууриа роботуудад алдах 10 ажил мэргэжил 7
Өдөржин шөнөжин дуудлага хүлээн авч ажиллахад хүний оролцоо хэрэггүй болж, харин эцэх цуцах, зогсохыг мэддэггүй компьютерууд ажиллах аж.

8. Сонины сурвалжлагч

Ирэх 10 жилд байр сууриа роботуудад алдах 10 ажил мэргэжил 8
Сонин уншдаг, захиалдаг хүн маш цөөн болжээ. Google News зэрэг интернэт үйлчилгээнүүд сонин хэвлэлийн ажилтнуудыг ажилгүй болгож байна.

9. Хүлээн авагч

Ирэх 10 жилд байр сууриа роботуудад алдах 10 ажил мэргэжил 9
Утасны операторын адил виртуал хүлээн авагчаар солигдох ажил бол энэ. Япон зэрэг зарим орнуудад хүлээн авагчийн үүргийг роботууд гүйцэтгээд эхэлчихсэн.

10. Касс

Ирэх 10 жилд байр сууриа роботуудад алдах 10 ажил мэргэжил 10
Кассын үүргийг гүйцэтгэх тооцооны машин аль хэдийнээ ашиглагдаад эхэлчихсэн төдийгүй тоо нь өсөж байна.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/07/07 at 14:50

    humuus min erthen mergejlee solih heregtei bolson bna shuu!

  2. Зочин

    2014/07/07 at 16:02

    huurhii ter telleruud wahaha

  3. Зочин

    2014/07/07 at 16:05

    Голомт угаасаа автомат АТМ-ын машин аль эрт оруулж ирчихээд туршаад байгаа биз дээ, Монголд удахгүй банкны теллерүүд гэсэн орон тоо байхгүй болох байхөө.

    Шаал хоцрогдчихсон дугаар авч оочер дараалал үүсгэн байж баахан цаг хугацаа алдаж үйлчилгээ авдаг банк манайхаас өөр байдыму? ХААН банкны салбарууд бол бүр боль боль, хэдэн адуу малд үйлчилж байгаа аятай л аль социализмын үеийн оочерын системтэйгээ байж байдаг наасс

  4. зочин

    2014/07/08 at 01:17

    Сонины сурвалжлагч сайтны сурвалжлагч болох байлгүй дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *