Герман бол жуулчдыг хамгийн их татдаг Европын улс билээ. Та бүхний өмнө энэ улсыг зорих бусадтай харьцуулшгүй соёл, дарс дарах урлаг, шөнийн амьдрал, уул ус гээд тус улсыг зорих 30 сайхан шалтгааныг танилцуулж байна.
Дэлхийн хамгийн алдартай, Германы хамгийн том захын нэг болох Нюрбергийн зул сарын зах дээр аяга глинтвейн ууж гар урлалын дурсгалт зүйл худалдаж авах хэрэгтэй.
Задгай пивоны Weihenstephan орох хэрэгтэй. Энэ газар нь Мюнхены ойролцоо, жижиг толгодын орой дээр байрласан эртний сүм юм. Энд 1040 онд байгуулагдсан буюу дэлхийн хамгийн эртний пиво исгэх газар бий.
1892 онд баригдсан үлгэрийн гэмээр Нойшванштайн цайзад очиж үзээрэй. Энэ цайзыг Баварын Людвиг II барьсан ба энэ цайзаас Диснейлэндийхэн нойрсож буй гүнжийн цайзын санааг авсан гэдэг.
Мюнхен дэх Английн цэцэрлэгт хөл нүцгэн пиво уух гэдэг сайхан зугаа цэнгэл бий. Энэ олон нийтийн парк нь Нью-Йоркийн төв паркаас том бөгөөд энд нүцгэлэх, согтууруулах ундаа хэрэглэхэд ямар ч саад үгүй.
Завь хөлсөлж юм уу жижиг мод бүхий ойгоор зугаалан задгай газар пиво ууж үзээрэй.
Германы хамгийн үзэсгэлэнт газар болох “Романтик зам”-аар ядаж нэг удаа явж үзэх хэрэгтэй ба энэ зам нь 420 км үргэлжлэхдээ жинхэнэ Германы соёл заншлыг таны өмнө дэлгэх хотуудаар дайрна.
Та өтгөн ой, Альпийн нурууны бэлээр явах ба замдаа дундад зууны хэд хэдэн сүм, цайзтай дайралдана, дээр дурдсан Нойшванштайн ч бас таныг хүлээж байна.
Баде-Баден дахь халуун рашаанд дурлахгүй байна гэж үгүй. Бүр эртний ромчууд энэ рашааны эмчилгээний чанарыг мэддэг байсан ба одоо энэ газар дэлхийн хамгийн алдартай рашаан сувилалын нэг болжээ.
Тегернзее хэмээх сайхан нууранд завь хөлслөн зугаалах хэрэгтэй ба усан дээрээс Альпийн орчныг харна.
Мюхнений музейг үзэх хэрэгтэй ба энэ нь дэлхийн хамгийн эртний, хамгийн том шинжлэх ухаан-техникийн музейн нэг билээ. Энэ музейн санд хүний гараар бүтсэн тоолж барамгүй их гайхамшиг бий.
Шөнийн амьдралд дуртай хүн Берлиний Berghain клубт өглөө болтол бүжиглэж болно. Энэ бол энэ чиглэлийн дэлхийн хамгийн алдартай газар юм шүү.
Магадгүй та орохын тулд олон цагийн дуугаарлалтанд зогсож болох ба эндхийн фэйсконтролын тухай үлгэр домог шиг зүйлс яригддаг.
Дэлхийн хамгийн алдартай пивоны баяр болох Октоберфэстийн төв “майханд” орж үзээрэй.
Шницель заавал идэж үзэх хэрэгтэй. Энэ хоол маань Германчуудын үндсэн хоол бөгөөд мөн гайхан давсалсан мах, зайдас, шпецел, өвөрмөц гоймон, бяслагийг ч бас мартаж болохгүй.
Авто замаар нь хурдалж үз. Германы автозамын 60%-д нь хурдны хязгаар огт байхгүй ба бусад зам дээр 100-120 км/цаг хурдтай явж болно.
300 жилийн түүхтэй Гамбургийн загасны захаар орж далайн бүтээгдэхүүн идэж үзээрэй. Задгай захаас гадна загасны дуудлага худалдаа явуулдаг байсан хуучин байшингууд ч их сонирхолтой.
Баварын Альпаар явган болон дугуй, цанаар аялж үзээрэй. Герман Австрийн хилийн зааг дээр орших Цугшпитце (2962 м) хэмээх оргилын ойролцоох цанын бааз 5 сар хүртэл ажиллана.
Берлиний ханын үлдэгдлийг дагаж алхах хэрэгтэй.
Мюнхений Фрауенкирхе хэмээх сүмийн дээр гарч холын Альп, хотын төрх зэрэг сэтгэл татам дүрийг харах хэрэгтэй.
Берлинд олноор байх гудамжны түргэн хоолны мухлагаас карривурст амталж үзээрэй. Хамгийн алдартай газар нь Curry 36 болон Konnopke юм. Берлиний энэхүү алдарт түргэн хоол нь карри болон сардел загаснаас бүтнэ.
Домгоор бол энэ хоолыг 1959 онд Герт Хауэр зохиосон гэдэг ба энэ хоолонд зориулсан тусгай музей ч бий.
1189 онд байгуулагдсан Гамбургийн зогсоолын завины аялалд оролцоорой. Энэ порт одоо Европын хамгийн их ачаалалтай портын нэг юм.
Тиргартенаар зугаалаарай.
Урьд энд Пруссын хаад ноёд ан хийдэг байсан ба энэ парк 240 гектар газар эзэлсэн түүх дурсгалын газар юм. Хажууханд нь Рейхстаг, Бранденбургийн хаалга, Подстамын талбай, Берлины амьтны хүрээлэн зэрэг бий. Ойр байрлах кафед аяга кофе уугаад 285 гишгүүр бүхий шатаар Ялалтын баганаар дээш өгсөн гарч хотыг харах хэрэгтэй.
Германы хамгийн алдартай зохиолчдын нэг болох Иохан Вольфганг Гётегийн гэрээр ороорой.
Мюнхений хүнсний захаар орж юм идэх хэрэгтэй.
Энэ байнгын ажиллагаатай зах нь 19-р зууны эхээр байгуулагдсан ба орчин тойрныхны хийсэн хүнс, өвөрмөц амттаныг зардаг. Энд бас задгай пиво уух газар байх ба олон төрлийн уламжлалт соёлын үйл ажиллагаа болдог.
Цагаан asparagus идэж үз
Уг ногооны сезон 4-6 сарын хооронд болох ба Германчууд үүнд их дуртай бөгөөд бүр өглөөний хоолондоо ч хэрэглэдэг. Хаврын төгсгөл, зуны эхээр бүх л хоолны газрууд энэ ногоогоор хийсэн янз бүрийн хоолыг танд санал болгох ба ихэнхдээ зүгээр чанаад голланд соустай иддэг.
Байройт дахь Маркграфын дуурийн театрт заавал орох хэрэгтэй. Энэ бол дэлхийн хамгийн тансаг дуурийн театр юм.
IV-р зууны үеэс эхлэн олон сүм дуган баригдаж байсан ба готын үеийн нэгэн шилээвэр болох Кельны 1248-1880 оны хооронд баригдсан сүмийн барилга нь хамгийн алдартай билээ.
1880-1890 онуудад дэлхийн хамгийн өндөр барилга байсан ба одоо ЮНЕСКО-гийн соёлын өвийн хамгаалалтанд багтсан байна.
Баруун Европын хамгийн урт мөрөн болох Рейнийн эргээр (энэ гол Швейцараас эхлэн Германаар дамжин Голланд хүрнэ) зугаалж аяга рислинг уух хэрэгтэй.
Өвөрмөц сайхан хотуудыг дайран өнгөрөх энэ голын дагуу газруудад л Германы хамгийн алдартай дарсыг амсаж үзэх хэрэгтэй.
Шварцвальдаар аялж ирээд мөн адил нэртэй бялууг идэхээ мартаж болохгүй.
Санкт-Гоарсхаузены ойролцоо, Рейн мөрний эрэг дээрх том чулуу болох Лорелег очиж үзээрэй. Домгоор бол эндхийн цуурай олон загасчныг хууран авчирч аминд нь хүрсэн гэдэг.
Балтын тэнгисийн эрэг дээрх Рюгенийн наран шарлагын газар бас очих хэрэгтэй.
Жуулчдаар дүүрсэн Хофбройхаус зэргийг мартаж Баварийн пивоны цэцэрлэгт хүрээлэнд очин нийтийн ширээнд пиво уун, амттан идэж болох ба өөрийн хоол хүнсээ авчирсан ч болно.
Зохих хувцас бэлдээд Фашинд (эндхийн Марди Гра) оролцож болох ба энэ алдарт багт наадам (карнавал)–д зангиа зүүж огт болохгүй шүү. Уламжлал ёсоор ямар нэг эмэгтэй таны зангиаг огтолж магад.
М. Марс
2016/01/17 at 12:37
Danzka Danzka
Saran Ujin
2016/01/17 at 13:23
german ulsiig zorinoo ene jil zaaval.
man
2016/01/17 at 21:43
huuhenuudiig ni yagaad oruulsanguiv
Nemelt
2016/01/21 at 08:16
Hulbumbugiin durdah heregtei ene orniig ter zvilgvigeer tusuuluh gedeg bol gutamshig
Zochin
2017/09/01 at 05:50
Dresdeng er bicheegui bna, tuuh dursgaliin muzei, uzeh um mash ikh bii